Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт

Улс төр 7:30 , 2021-9-7
8

 Эх орны эдийн засгийн урсгалын гол хаалга Гашуунсухайт боомт. Тус боомтоор Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс, алт экспортод гардаг. Энэ утгаараа онцгой бүс.

Гэвч онцгой байж чадаж байгаа эсэх нь асуудал. Байсхийж байгаад чих халууцуулсан мэдээлэл эндээс дуулддаг. Ойрмогхоны мэдээ гэвэл тус боомтод тусгаарлалтад байсан жолооч нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн явдал. Тодруулбал, хэрэг Цагаан хад суурьшлын бүсэд энэ сарын 4-ний шөнө гарчээ. Тусгаарлалтад байгаа жолооч нар архидан согтуурч байна гэж бодхоор тэр дүрэм журам тэнд хөсөр хаягдсаныг илэрхийлнэ.
Тус боомтын нүүрсний экспортод Хятадын тал байсхийж байгаад хориг тавьчихдаг. Шалтгаан нь ковид, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй гэх үндэслэл.

Засгийн газраас тус боомтыг ногоон бүс болгохоор өнгөрөгч зургадугаар сарын 23-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоож, иж бүрэн ариутгал хийхээс гадна энд байгаа бүх ажилчин, ажилтан, жолооч нарыг шинжилгээнд хамруулж байв. Мөн хилээр орж гарсан жолооч нарыг тодорхой хугацаагаар тусгаарлах болсон.

Энэ бүхний дараа боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өнгөрөгч наймдугаар сарын дундуур Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтод Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг томилсон тухай мэдээлж байв. Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдож байсан нутгийн хүн гэсэн утгаар энэ томилгоог хийсэн байж болох ч 32-ын бүлгийн хүн буюу М.Энхболдын хүн гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулж байв. Гэхдээ хэний хүн бэ гэхээсээ илүүтэй даалгасан ажил, хүлээлгэсэн үүргийг хэр хангаж ажиллав гэдэг нь гол шалгуур. Зарчим нь ийм.

Гэвч бүрэн эрхт төлөөлөгч томилоод боомтын ажил бүрэн дүүрэн болов уу гэвэл үгүй. Хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 25-аас Хятадын тал халдварын нөхцөл байдлын улмаас 14 хоног нүүрсний экспортыг зогсоосон. Мэдээж, энэ бол Монголын эдийн засагт учирч буй том гарз. Харин үүний төлөө хэн нэгэнтэй хариуцлага ярих эсэх нь тодорхойгүй. Коронавирусын халдварыг хариуцлагыг эзэнгүйдүүлэх боломж болгож хувиргасанд хамаг гай байгаа юм.

Тусгаарлалтад байсан нүүрс тээврийн жолооч нар архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн нь боомтын зарим нэг нөхцөл байдлыг ил болголоо. Үүнээс болж Гашуунсухайт боомт дээр жолооч нарын дунд үймээн болж байна гэсэн мэдэлэл ч бас байна.
Тэнд байгаа жолооч нарын нэг төлөөлөл “Энд байдал үнэхээр холион бантан болж байна. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцмоор байна. Манай жолооч нар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа гэх хүнийг огцрохыг шаардаж байгаа” гэжээ. Томилогдоод сар ч бололгүй ийм шаардлага авч байгаа бол тэр хүн хэдийнэ тараа таниулж, “тэнцэхгүй” гэсэн дүн тавиулчихсан яваа хэрэг.

Цар тахлыг мөнгө гэж хардаг, ковидоор бизнес хийдэг халдвар хаа байгаа урд хилийн боомтод ч бас нутагшчихсан бололтой юм.

Жолооч нарын төлөөллийн ярьснаар “Нэг өрөөнд дөрвөн хүнийг 14 хоног тусгаарлана гэдэг ч одоогийн байдлаар 45 хоног тусгаарлагдсан хүн хүртэл байна. Энэ тусгаарлах байрыг бизнес гэж харах болсон. Нэг жолооч тусгаарлалтын байранд нэг хоноход 130 мянган төгрөг төлдөг. Нэг өрөөнд дөрвөн хүн орно. Тэгэхээр нэг хоногт нэг өрөөнөөс 520 мянган төгрөг орж байгаа юм” гэжээ. 

Тэрбээр “Жолооч нар сүүлдээ бүр гайхаж байна. Үнэн ч юмуу, худлаа ч юмуу. Жолооч нараас шинжилгээ авах үед нэг жолоочоос нь сул эерэг хариу илэрсэн гээд гарчихдаг. Тэгэхээр бүгдийнх нь тусгаарлалтын хугацааг дахиад 7-14 хоногоор сунгачихдаг. Тэр эерэг гэж гарсан хариугаа хот руу явуулж, шинжлүүлдэг. Хариу нь ирэх гэсээр байтал дахиад олон хоног хугацаа өнгөрдөг. Гэтэл нөгөө эерэг гэсэн хариу нь хотод очоод эрүүл гарчихсан ч удаа бий” гэжээ.

Тэнд нөхцөл байдал ийм л байгаа аж. Үүнээс болж жолооч нарын дунд бөөн бухимдал үүсдэг.

Жолооч нар тусгаарлалт хийж байгаа асуудал нь өөрөө их утгагүй. Юу гэвэл эрүүл гэдгээ нотлоод цаашаагаа тээвэрт орох гээд байгаа жолооч нар тусгаарлалтад байх хугацаандаа дотроосоо өвчин авчихдаг тохиолдол цөөн биш гэнэ.

Тусгаарлалтын үеэр ээж нь нас барсан жолоочийг ар гэр рүү нь явуулаагүй хүнлэг бус байдал ч энэ боомт дээр гарчээ.

Нүүрс тээврийн жолооч нар бол Монголын экспортын гол хөдөлгөгч хүч. Гэтэл тэд хөдөлмөр зүтгэлийнхээ хариуд иймэрхүү л хариу хүртэж байгаа аж.

Энэ мэтийн байдлаас болж тэдний дунд бухимдал үүсдэг, үүнийгээ архиар тайтгаруулах гэснээс эцэст нь хүн амины хэрэг гарчээ.

Олон хоног сараар машиндаа амьдардаг, түгжрэл, хоёр талын ойлголцлоос шалтгаалан тодорхойгүй байдалд хоног сар алддаг, осол аваар, техникийн бүрэн бүтэн байдал гээд жолооч нарт түмэн бэрхшээл, буман зовлон бий.

Харин энэ бүхнийг нь шийдвэрлэх, Монголын Улсын тэргүүлэх экспортын хэвийн нөхцлийг хангах үүрэгтэй боомтын бүрэн эрхт захиргаа гэх сүр нэртэй байгууллага ийм чадамжгүй гэдгээ түрүүчээсээ харуулаад эхэлчихжээ.

Г.Тулга

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 8 )Сэтгэгдэл бичих


[ 203.91.115.55 ]Зочин   • 9 сарын 10. 21 цаг 20 минут

Enemuu shar jingeriig zuil duusgaach. Ene shar jinger hol yvahgui. Udahgui naad t1 shar jinger zailuulagdana. Oyunetdened iimerhuu jinger hereggui. Oyunhoroliig hurdan zailuulaarai bas.

[ 109.183.244.156 ]Зочин   • 9 сарын 7. 16 цаг 39 минут

huzaa horloz chadnaa huzaagaas buh ym hurteeltei uuniigeen boliulaach udahgui orondoo eh nutgaan ogoh odor aisui

[ 103.80.211.104 ]зочин   • 9 сарын 7. 13 цаг 15 минут

Энэ хүнийг АТГ шалгаачээ. Хахууль авч нүүрсний машинд зөвшөөрөл өгч байна. Энэ авгайг огцруулахгүй бол нүүрс тээвэрлэлт улам хүндэрч байна. МАН энэ мэтийн хүмүүсээ болиулаачээ.

[ 66.181.161.25 ]з   • 9 сарын 7. 10 цаг 49 минут

төмөр замаар нүүрсээ тээвэрлээч.

[ 192.82.65.120 ]Зочин   • 9 сарын 7. 10 цаг 24 минут

Төрд арын хаалга авлигаар шургалсан бөөснүүдийг цаазаар авч хөрөнгийг нь улс ав тэгэхгүй бол улс хөгжихгүй дээрээс нь эхэлж цэвэрлэгээ хий МАН-АН бүлэг чадахгүй байх ард түмэн олуулаа шүү

[ 66.181.187.221 ]Зочин   • 9 сарын 7. 10 цаг 16 минут

үхсэн нохой

[ 202.55.188.94 ]Зочин   • 9 сарын 7. 9 цаг 14 минут

Хилийн боомт оо хөгжүүлээгүй нь гай. Олон улсын байгууллагууд их ч зөвлөсөн дөө

[ 202.126.93.59 ]Зочин   • 9 сарын 7. 8 цаг 54 минут

tumur zamaa barisan bsan bol ingej mongol tuildahgui bsan shdee


Б.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана12 минут 5 секундын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно42 минут 38 секундын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ1 цаг 8 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ1 цаг 21 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 цаг 31 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа1 цаг 41 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно1 цаг 50 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"2 цаг 4 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна2 цаг 22 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга2 цаг 41 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 1 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна3 цаг 21 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ3 цаг 21 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд3 цаг 41 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ3 цаг 51 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 1 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно4 цаг 11 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 21 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой4 цаг 31 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа4 цаг 41 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв4 цаг 51 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ5 цаг 21 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 41 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 51 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн заал дүүргэлттэйгээр нээх чиглэл өглөө10-27, 13:01ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна10-27, 12:44МОСКВАГИЙН ФОРМАТ:ОХУ Афганистанд туслана. Гэхдээ талибуудыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна10-27, 12:00Монгол улс НҮБ-д элссэн түүхэн өдөрт: Дилав хутагт Б.Жамсранжав10-27, 11:45

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв