Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан

6

Архинд донтсон хүмүүсийг эмийн бус эмчилгээний аргаар үнэ төлбөргүй эмчилж, улмаар сая төгрөгийн цалинтай ажилд оруулах буянтай ажлыг эхлүүлээд буй Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч, доктор Ж.Цогтсугартай ярилцлаа. 

- Та архинаас татгалзах хүсэлтэй хүмүүсийг үнэгүй төлбөргүй эмчилж, сая төгрөгийн цалинтай ажилтай болгох ажлыг эхлүүлсэн юм байна. Хэдэн хүнийг эмчилгээнд хамруулж ажилтай, орлоготой болгохыг зорьж байна вэ?

- Миний хувьд архидалтын эсрэг, тархи сэтгэхүйг өөрчлөх эмийн бус эмчилгээний загварыг хэрэгжүүлэхээр 20 шахам жил ажиллаж байна. Энэ хугацаанд биднээс тусламж авч архины асуудлаа шийдүүлсэн хүмүүс ажил, хөдөлмөр эрхэлж байгууллагынхаа хамгийн сайн ажилтан болоод явж байна.

Тэдгээр хүмүүсээс чи яагаад архи хэрэглэдэггүй юм бэ гэж компанийн удирдлагууд нь асуухад намайг хэлсэн юм билээ. Улмаар тухайн компаниас надад санал тавьсан. Ажилгүй, орлогогүй, сая төгрөг төлөөд өөрийгөө кодлуулаад эмчилгээ хийлгэх санхүүгийн боломжгүй 10 хүнийг эмийн бус эмчилгээндээ хамруулж өгөөч, бид сая төгрөгийн цалинтай ажлын байраар хангая гэсэн. Манай сургалтын албаны хүмүүс энэ санаачилгыг дэмжээд архинаас гарах хүсэлтэй хүмүүсийг бүртгэх зар тавиад эхний хүмүүсээ бүртгээд байна. Хүний тоо бүрдсэний дараа сургалтаа эхэлнэ.

- Архинаас татгалзах эмийн бус эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг ямар ажлын байраар хангах юм бол?

- Бидэнд санал тавьсан компани нэрээ нууцлахыг хүссэн. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа.

Монгол эрчүүдээ архинаас гаргаж ажил хөдөлмөр эрхлэх дур сонирхолтой болгох нь бидний гол зорилго. Архинаас гаргаж ажил хөдөлмөртэй болгох анхны ажил маань эхэлж байна. Нийгмийн хариуцлагатай компаниуд биднийг дэмжвэл цаашид энэхүү ажил маань улам өргөжнө.

- Архидалт хавтгайрч байгаа шалтгаан нөхцөлийг мэргэжлийн хүний хувьд юу гэж хардаг вэ. Архинд донтох эмгэгтэй манай улс үр дүнтэй тэмцэж чадаж байна уу?

- Нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Миний докторын ажлын судалгаагаар нэг хүнд 9 литр архи ногдох юм бол архины хэрэглээний хувьд аюулд орсон улс орон гэж ДЭМБ үздэг юм байна.

Тэгвэл Монгол Улсад нэг хүнд 28-32 литр архи ногдож байна. Энэ бол гамшиг.  Лангуун дээр байгаа архитай 100 жил тэмцлээ. Гэтэл тэр архийг худалдаж аваад байгаа тархи, оюунтай тэмцээгүй юм байна. 

Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан. Тийм ч учраас 5 мянган залуусыг архинаас гаргасан. Архинаас татгалзсан залуусын маань төлөөлөл өнөөдөр 150 сая төгрөгөөр спорт заал, цогцолбор барьж нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж байна.  Гэтэл улс төрчид, тэрбумтанууд нийгмийн сайн сайхны төлөө юу хийсэн юм бэ. Бид нийгмийг дотроос нь гэрэлтүүлэх санаачилгатай ажиллаж байна.

Манайд хандсан хүмүүсийг бид архичин гэж нэрлэдэггүй. Гутал хийдэг хүмүүсийг гуталчин. Талх хийдэг хүнийг талхчин гэдэг биз дээ. Тэгвэл архины үйлдвэрийн эздийг бид архичин гэнэ. Архины ховслог нөлөөнд орсон, мэдлэггүйгээс болоод хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийг архичин гэж нэрлэж болохгүй.

Яг үнэндээ залуусыг архинд сургасан хүмүүс нь бид нар. Орост сургууль төгссөн гээд стаканаар уухыг зааж өгсөн. Монгол хүн гурав тогтоох ёстой гэж дэлхийн хаана ч байхгүй номлолыг гаргасан. Архинаас гэнэт гарвал үхнэ гэж хэлээд архинаас гарах хүсэл эрмэлзлийн хаасан. Худлаа сургаал номлолоор залуу үеэ уруу татсан. Архины ширээний ард ажил ярьдаг өнгөрсөн зууны  үзэл санаагаа зогсоох хэрэгтэй. Бид чимээгүй дайны хөлд үрэгдэж дууслаа. Коронавирусээр нас барсан хүнээс олон хүн архинаас шалтгаалсан осол, гэмт хэрэг, хордлогоор нас барж байна шүү. Архины зохистой хэрэглээ гэж огт байхгүй. Стандарт уулт гэж ямар юм байх вэ дээ. Хүүхдүүддээ бид стандарт уултаар уу гэж заах юм уу. Архийг заавал уух ёстой юм шигээр итгэж яриад байгаа нь буруу.

-ХҮНИЙ ЗАН ҮЙЛИЙГ ЗАСДАГ ЭМ, ТАРИА ГЭЖ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ-

- Та эмийн бус эмчилгээний онцлогийн талаар хэлж өгөхгүй юу?

- Дэлхийн хөгжингүй орнууд бүгд архидалттай нүүр тулсан. Архидалттай тэмцэхийн тулд сэтгэц, зан үйлийг засах ёстой. Хүний зан үйлийг засдаг эм, тариа гэж дэлхийд байхгүй. Хүнийг хүн л засна.

Монголчууд бол сэтгэл зүйч ард түмэн. Ботгоо голсон ингийг хөөслөж хуурдаж байгаад ботгыг нь авахуулдаг тийм ээжийн дэргэд би өссөн. Хүн байтугай малын сэтгэл зүйг засдаг ард түмэн нэгнээ засаж чадна.

-Таны ярианаас төрийн дэмжлэгт сэтгэл дундуур яваа өнгө аяс ажиглагдаж байна?

- Польш улс архинд донтох эмгэг 7 хувь болоход үндэсний хөрөнгөтнүүд нь мөнгө босгоод, төр нь сан байгуулж 3 давхар объект барьж өгөөд манайх шиг 2 мянган байгууллага байгуулаад архидалтаа 50 хувь бууруулсан. Гэтэл манайх архинд донтох эмгэг 28 хувь болчхоод байхад тоохгүй байна.

- Архинаас гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ?

- Архинаас болж сэтгэцийн хурц асуудалтай болсон хүнд эмийн эмчилгээ хийдэг. Гэхдээ эмийн бус эмчилгээгээр архинаас гаргаж болдог гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Эм тариа, шашин шүтлэгт суурилсан биш хүний тархи оюун дээр суурилсан эмчилгээний загвараар миний 5 мянган залуус архинаас татгалзсан. Хэнийг ч архинаас гаргаж чадаагүй бол би энэ ажлыг 20 жил хийхгүй байсан. Хүний тархи сэтгэхүйг өөрчлөхгүйгээр мянган эм ууж, тариа тариулаад өөрчлөлт гарахгүй. 

-БИД ӨӨРСДӨӨ НИЙГМИЙН ОЮУН САНААГАА ХОРДУУЛСАН-

-  Хавтгайрсан халамж архидалт газар авахад нөлөөлж байна гэдэг. Халамж архинд донтох эмгэг хүрээгээ тэлэхэд нөлөөлдөг гэж та үздэг үү?

- Инээдэмтэй шүү дээ. Хэдэн төгрөг өгснөөс болж Монгол хүн архинд орсон зүйл байхгүй. Бид өөрсдөө нийгмийн оюун санаагаа хордуулсан. Реклам сурталчилгаа, архины хэрэглээний дадал зуршлыг хүмүүст бий болгосон. 50 мянган төгрөг олсон ч, 500 мянган төгрөг өгсөн ч ууна шүү дээ. Халамжаас болж архинд орсон зүйл байхгүй. Олон жилийн хугацаанд бий болсон аймшигт үзэгдэл юм. Баяр хийхээр архи уудаг. Хүүхдийнхээ үсийг авсан ч архи уудаг. Өөрөөр хэлбэл тархи нь вирустэй болсон байна. Энэ вирусийг Төвд номоор цэвэрлэхгүй шүү дээ.

- Та архинд донтолтоос гадна бусад төрлийн донтолт архидалт хавтгайрч байгаа талаар ном бичсэн байна. Ямар шалтгаан нөхцөлийн талаар номондоо бичсэн бэ?

- Архины асуудлыг шийдэхэд хэцүү болж байна. Мөрийтэй тоглоом, секс, гар утас, видео тоглоомын гээд хавсрах донтой хүмүүс бий болж байна. Энэ донгууд эргээд архидалтад нөлөөлдөг. Мөрийтэй тоглоомын донтой хүн хожихоороо уудаг. Хожигдож алдахаараа уудаг. Тийм ч учраас архинаас  гадна бусад төрлийн донтолтын талаар ном бичсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Дугар





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 6 )Сэтгэгдэл бичих


[ 209.141.34.232 ]Зочин   • 9 сарын 8. 16 цаг 22 минут

Зөв хэллээ Гутал хийдэг хүнийг гуталчин, Талх хийдэг хүнийг талхчин. Тэхээр архи хийдэг хүн архичин. Тэхдээ хоол хийдэг хүнийг хоолчин гэхээр арай болохгүй байна :) Тамхи хийдэг гаруудыг тамхичин гэвэл татдаг нөхдийг юу гэх вэ? Архи бол цэвэр, хувь хүний хүмүүжил, сэтгэхүйн асуудал л даа. Архи уугаад согтож, солиорч, уйлж, дуулж байгаа хүн бол өөрийгөө мэдэхгүй, харанхуй мунхагийн шинж. Архи уугаад түүндээ согтож солирохгүй хүн байна. 10 грам уугаад 1000 гр согтож хэрэг түвэгт ордог хүн ч байна.

[ 192.82.76.234 ]Зочин   • 9 сарын 8. 13 цаг 09 минут

Архи, согтууруулагч, мансууруулагч бүгд байдаг зүйл. Сэтгэл зүйн нөлөөт эмүүд. Хэтэрвэл хор, тааруулбал тан. Согтож мансуурч байвал тэр хүний хохь.

[ 202.9.46.13 ]УНШИГЧ   • 9 сарын 8. 11 цаг 54 минут

АРХИНЫ СТАНДАРТ БУС АРХИНЫ СОЁЛ ГЭЖ БАЙХ ЁСТОЙ.

[ 66.181.189.47 ]Зочин   • 9 сарын 8. 8 цаг 34 минут

Byantai buural we

[ 202.55.188.94 ]Зочин   • 9 сарын 8. 8 цаг 29 минут

Сайхан үйлс байна даа

[ 192.82.69.238 ]Зочин   • 9 сарын 8. 8 цаг 09 минут

зөв үйлсэд амжилт хүсэх хэрэгтэй


БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна17 минут 56 секундын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна38 минут 28 секундын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 9 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно1 цаг 31 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ1 цаг 56 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 9 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2 цаг 19 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа2 цаг 29 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно2 цаг 38 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"2 цаг 52 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 10 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга3 цаг 29 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ3 цаг 49 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 9 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 9 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд4 цаг 29 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 цаг 39 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд4 цаг 49 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно4 цаг 59 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 9 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой5 цаг 19 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа5 цаг 29 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв5 цаг 39 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"5 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 9 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 29 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 39 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн заал дүүргэлттэйгээр нээх чиглэл өглөө10-27, 13:01ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна10-27, 12:44

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв