Б.БАЯРЧИМЭГ: Монголчууд говийн энэ жимсээрээ ялгарах, үр шимийг нь хүртэх  боломжтой

4

 

“Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Б.Баярчимэгтэй ярилцлаа. Тэрбээр говийн хармаг жимсийг анх удаа тармилжуулж,  ингэснээрээ цөлжилтийг саармагжуулах, эмчилгээний чухал ач холбогдолтой энэ жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа, Монголдоо   таниулах, тармилжуулах  ажлыг хийж байгаа юм. 

-Би говийн хүн учраас хармаг жимсийг багцаална.Гэхдээ энэ жимсийг тармилжуулж байгаа гэдгийг  анх удаа л сонсож байна. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Бүдээгийн Баярчимэг гэдэг. Би нутаг орондоо  “Галтууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байна. Эдийн засагч-статистикч мэргэжилтэй. 1992 оноос өнөөг хүртэл хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна.

1998 оноос гэр бүлийн хамтаар гар аргаар тоосго үйлдвэрлэж эхлэн, одоогийн байдлаар технологийн түвшнээр Монгол Улсдаа эхний 5-д багтахуйц  үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаагаа 23 дахь жилдээ тогтвортой явуулж байна.

Ам бүл 5, нөхөр 3 хүүгийн хамтаар ажиллаж амьдардаг. Нөхөр Дашдоржийн Төрбаяр. “Галтууд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал. “Хатан хармаг  кластер “хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулагч.

-Хармагийг үржүүлэх сэдэл юунаас хэрхэн эхэлсэн бэ?

-Бидний байгаль хамгаалах, говийн цөлжилтийг бууруулахад нэмэр оруулах үйл ажиллагаа 2005 оноос эхэлсэн юм. Тоосго хийдэг учраас байгальд мод тарих, говийг ойжуулахад оролцох хүслээр эхлэсэн. Үйлдвэрийн хашаандаа улиас, Далангийн голд тухайн үеийн ХАҮТ-ыг үүсгэн байгуулагчдаа уриалан 50 улиас тарьж, аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнд 2 жил дараалан нийт 800 ширхэг модны үрсэлгээ хандивлаж байв. 2009 он гэхэд энэ үйл ажиллагаа тогтвортой найдвартай биш болохыг ойлгосон юм. Үйлдвэрийн хашаа дахь мод сайхан ургаж байсан хэдий ч байнгын усалгаа арчилгаатай байлгах орон тооны баг ажиллах шаардлагатайн дээр маш их усны нөөц хэрэгцээтэйг тогтоов.

Тиймээс говийн ойжуулалт бол жимсний мод юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Жимслэн эдийн засгийн эргэлтэд орж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн урт хугацааны тогтвортой хөгжил болох боломжтой гэж үзэн 2009 онд 20 ширхэг чацарганын мод тарьж туршив. 2012 он гэхэд тарьсан моднууд маань жимслэн ихэд баярласан боловч 8-р сард боловсорсон жимсийг хурааж болохгүй байв. Ингээд говийн нөхцөлд зорилгодоо хүрэх боломжгүй шийдэл болохыг ойлгон дахин эрэлхийлж эхлэв. Тэгээд говийн нөхцөлд хамгийн тохиромжтой ойжуулалт бол тухайн газар нутгийн мод, бут, ургамал байж болох юм гэсэн таамаглалаар хармагийн бутыг сонгон, сонирхон судлаж, төвлөрч ажилласаар 9 дэх жилийн нүүрийг үзэж байна.

- Хангайхан бол хармагийг мэдэхгүй байх. Тэгэхээр  энэ жимсний талаар  жаахан дэлгэрүүлж ярих уу?

-Хармаг жимс нь сондуул гэдэг бутанд ургадаг, шүүслэг, говийн халуун нар, хатуу ширүүн уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай, өргөслөг ишиндээ элс хураан тогтоож, дов болж ургадаг.  Хүний биед хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг амтат жимсгэнэ.

Монголд 5 зүйл хармаг ургадаг гэсэн судалгаа бий. Түүнээс 3 зүйл буюу Сибирь, Шобери, Робровскийн хармаг Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Ховд, Хэнтий,  Увс аймгийн нутагт ургадаг. Харин нутгийн нэршлээр чонон хармаг нь дээрх 3 зүйл хармагаас өөр төрлийнх болно. Латин нэршлээрээ Lycium ruthenicum буюу  Чонон хармаг Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт ургадаг.

-Ер нь хармаг жимсийг аль хэр судалсан юм бол. Ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөнийх нь талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд хармаг судлал нэлээд өргөжиж байна. Үүний дотор чонон хармагийг БНХАУ, Япон, Герман зэрэг улсын эрдэмтдийн судалгааны ажил нэлээд өргөжиж байна. Анх 2012 онд хармаг жимсгэнийн интернет дэх илрэц 15-аас хэтэрдэггүй байсан бол одоо 15 мянгаас хол давсан нь судалгааны хүрээ өргөжиж байгааг илтгэдэг.

Харин Монгол улсад хармаг судлал төдийлөн өргөжөөгүй байна. Манай хөтөлбөр Өмнөговь аймгийн нутагт ургадаг  Сибир хармагийн тархалт нөөцийн судалгааг хийгээд байна. Мөн Сибир хармагийн фитохимийн шинжилгээ судалгааг хийсэн. Одоогийн байдлаар шим тэжээлийн судалгааны ажил явагдаж байна.

Хармагийн зүйлүүдэд “С” витамин хамгийн өндрөөр агуулагддаг. Чацарганаас 8 хувиар илүү агуулдаг гэсэн судалгааны баримт  бий. Хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлдэг тул цусыг цэвэршүүлдэг. Энэ байдлаараа дархлааг сайн дэмждэг ач холбогдолтой.

-Монголчууд хармагийг ямар зориулалтаар хэрэглэж байсан, уламжлал талаасаа...

-Хонин хармаг эрт болцтой, С витамины  агууламж өндөртэй тул бутандаа байхдаа хүртэл исдэг гэдэг. Нутгийн хүмүүс хармагийг жимсээр нь шууд идэж хэрэглэхээс гадна дарс, ундаа, чанамал хийж хэрэглэдэг.  Харин чонон хармагийг өвөг дээдэс идэж хэрэглэхийг хорьдог байсан нь хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийлгэх арга байжээ. Учир нь чонон хармагийн антиоксидант үйлдэл өндөр тул тогтмол хэрэглээтэй хүн өдөрт тохирсон тунгаар хэрэглэх ёстой.

-Хармагийг тармилжуулах боломж хэр байна вэ. Задгай талбай, хүлэмж гэхчлэн аль орчин нь илүү боломжтой вэ?

-2012 онд анх сэжимээр  тариалан туршиж ургуулсан нь өнөөдөр үржихийн зэрэгцээ улаан гоёо нь хамт гарсан байна. 2016 оноос хойш үрээр тариалахыг туршиж өнөөгийн байдлаар Хармаг тарих агротехникийг боловсруулаад байна. Манай хөтөлбөр хармагийг үржүүлгийн, аж ахуйн, байгалийн нөхөн сэргээлтийн зориулалтаар тус тус тариалж байна.

- Хангайд тармилжуулж үржүүлэх боломж байна уу?

-Хангайд хармаг үржих боломжтой гэж үзэж байна. Монголыг хармагжуулах аяны хүрээнд Улаанбаатар хот болон Монгол Улсын бүх аймагт  тариалж эхлээд байна.

Аливаа улс орны хөгжил нь тухайн улс орны хүн ам, соёл иргэншил, байгаль цаг уурын онцлог, газар зүйн байршлаас хамаардаг. Монгол орны хувьд өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт байгальтай. Мөн шим тэжээллэг эрүүл хөрстэй тул эмийн ургамлын арвин баялаг нөөцтэй. Тэдгээр ургамлын нэг нь хармаг жимс бөгөөд элсийг хорьж ургадгаараа Дэлхийн улс бүрт ургаад байдаггүй хармаг жимсийг хамгаалах, тариалах,   арвижуулахажлыг  “Хатан Хармаг Кластер”хөгжлийн хөтөлбөр санаачлан Амин хэлхээ байгаль сан гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд Сибир хармагийг 2012 оноос тариалах туршилтуудыг амжилттай хэрэгжүүлж, одоогийн байдлаар 12,000 үрсэлгээг бэлтгэж, хармаг тарих агротехникийг гаргасан байна. Сибир хармагийг тариалсан туршлага нь өнөөгийн байдлаар анхных гэдгээрээ онцлог юм.

-Хармагийг тармилжуулах явц хэр  үр дүнтэй байна вэ?

-Монгол орноо хармагжуулах аяныг зохион байгуулснаар өнөөгийн байдлаар Өвөрхангай, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Баянхонгор, Төв  гэхчлэн бүх аймаг болон Улаанбаатар хотод нийт олон мянган  үрсэлгээ хүргүүлээд байна.

Мөн цөлжилтийн эсрэг, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймгийн 15 суманд нийт 3000 үрсэлгээг байгалийн нөхөн сэргээлтээр тариалахад бэлэн болгож, Даланзадгад, Ханхонгор, Булган, Номгон зэрэг сумэн ажил хийгдээд байна. 

Мөн Дархан-Уул аймгийн 11-р тусгай сургуульд 4.000.000 төгрөгийн үнэ бүхий Сибир хармагийн үрсэлгээг хандивлаж, хармагийн аж ахуйн үндэс тавиад байна. Дорнод аймагт өндөр настан М.Амартүвшин Цагаан-Овоо суманд хармаг тариалах аж ахуйг эхэллээ.  Тус сумын иргэд хармаг тариалах ажилд идэвхтэй оролцож, ихэд билэгшээн тарьж байгаа. Хармаг нь уг суманд ургаж байгаа анхны жимс гэдгээрээ онцлогтой ажээ.

-Хармагийг  тармилжуулахаар хаана хаана хэдий хэчнээн га талбайд нөхөн сэргээлт болон үржүүлэг хийж байна вэ?

-Бид гүний худаг бүхий 1 га талбайд үрээр үржүүлэх ажлыг хийж байна. Мөн экосистемд 5 га талбайг хамгаалж, 1 га нь хашиж, нөхөн сэргээж ургуулж, эхний үр дүн нь жимслэхгүй удсан бут жимслэж эхлэсэн үр дүнтэй. Байгаль дээрээ байгаа ургамлыг юуг нь хамгаалж нөхөн сэргээдэг юм бэ гэдэг асуулт тавигддаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хармаг жимслэх байдал эрс муудсан. Энэ нь цөлжилт, хуурайшилт, бутнуудын сэргэн ургалт удааширсан, хөгширсөн зэрэг шалтгаантай юм. Хармаг ургадаггүй 5 га талбайд хармагийг шинээр тариалж, жимслэж эхлэсэн үр дүнтэй. Экосистемийн 2 га талбайг арчилж, тордон ургуулж байна.

-Боломжгүй зүйл үгүй ч бэрхшээл саад их байдаг. Хармагийг тармилжуулж үржүүлэх явцад гарч буй  ямар хүндрэл бэрхшээл байна вэ?

-Хармаг тариалах ажлыг зохион байгуулахад хэд хэдэн бэрхшээл бий. Тухайлбал:

  • Хармагийн талаархи олон нийтийн мэдээлэл дутмаг, хэрэглээ байхгүй
  • Тарималжуулж, нутагшуулсан суралцахаар туршлага байхгүй
  • Говьд усны нөөц хомс
  • Хөрөнгө санхүү ихээхэн шаардлагатай
  • Байгалийн ургамал тариалах талаархи эрх зүйн боломжууд зарим зүйл дээр тодорхойгүй
  • Генетик нөөцийг арчлах, ашиглах талаархи бодлого сул

Хэрэв Монголчууд их талбайд тарьж чадвал дэлхийн 7 тэрбумын хэрэглээ болгох боломжтой. Учир нь хармаг бол говьд ургадаг бөгөөд дэлхийн 26 улсад говь бий гэсэн мэдээлэл байдаг. Монголчууд говьд ургадаг энэхүү сайхан жимсээрээ ялгарах, үр шимийг хүртэх бүрэн боломжтойг Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн загвар бүрэн харуулж байна.

-Хармаг жимснээс ямар ямар бүтээгдэхүүн гаргаж авч байна вэ?

-“Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийн гол зорилго нь орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан шат шатанд нэмүү өртөг үүсгэн, хоршиж, тогтвортой хөгжих боломжийг загварчилж, олон нийтэд таниулан, оролцуулж нийтээрээ, олноороо тэгш боломж хүртэхэд чиглэдэг. Иймээс хармагийг арчлан хамгаалж, тариалж, арвижуулж ургуулан эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг илүү чухалчилдаг. Тиймээс өнөөгийн байдлаар хонин ба чонон хармаг, улаан гоёоны цай, чанамал, ундаа, аарц, шимийн архи, ингэний цэнхэр зэрэг 40 гаруй бүтээгдэхүүний загвар гаргаад байна.

-Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээл,  өртөг зардал, хэрэглээ талаас  тодруулмаар байна...

-Түүхий эдийн нөөц бага, зардал өндөртэй, зах зээл дэх суурь үнэ өндөр, масс үйлдвэрлэлийн хэмжээнд хүрээгүй тул хармагийн бүтээгдэхүүний өөрийн өртөг өндөр байна. Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэл хөгжөөгүй байгаатай холбоотойгоор импортын материал, багаж тоног төхөөрөмж, хэрэгсэл, сав баглаа боодол ашигладгаас тээврийн зардал, хугацааны зардал, гаалийн татварууд нэмэгдэн өртөг өндөртэй байдаг. Хэрэв түүхий эдийн тариалалтыг нэмэгдүүлэн, дотооддоо туслах үйлдвэрүүдийг кластерлан хөгжүүлбэл зардал буурах боломжтой. Өнөөдрийн байдлаар хүн амын хүнсний хэрэглээнд өргөн ашиглах боломжтой хэдий ч тогтмол хэрэглээ үүсээгүй байна.

-Энэ дашрамд говийн ховор ургамалыг тармилжуулах, нөхөн сэргээх боломжийн талаар санал бодлоо хэлнэ үү. Тухайлбал, улаан, цагаан гоёо, өөр бас бус юу байх вэ?

-Говийн ботаник цэцэрлэг байгуулсан зорилго нь говийн бүх төрлийн мод бут, бутлаг ургамал, сөөг, сөөглөг ургамлыг тариалан, генийн санг хадгалах, тариалах технологуудийг боловсруулах, судалгаа шинжилгээнүүдийг өргөтгөн судалгаа хөгжүүлэлтийн мэдээллийн санг бий болгох, судлаачдыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулж буй үйл ажиллагаа эхний шатандаа явж байна. Бүгд тариалах боломжтой байна. Одоогийн байдлаар хармагаас гадна  мөнх ногоон харгана, зүүн гарын улаан гоёо, цагаан гоёо, тэмээн хөх зэрэг ховор ба нэн ховор ургамал тарих туршилтуудыг хийгээд байна. Зарим туршилтын үр дүн гарч, баталгаажуулах түвшинд шилжсэн. Байгалийн олон янз байдал төрөл зүйлийг хамгаалах арга нь тарьж, ургуулах, байгаль дээр нөхөн сэргээх, арчлах, хамгаалах юм. Энэ нь хүн төрөлхтний тогтвортой хөгжих үндэс болно гэж ойлгож байна.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 4 )Сэтгэгдэл бичих


[ 59.153.114.13 ]Отгонтуяа   • 9 сарын 13. 21 цаг 24 минут

Мундаг эмэгтэй байна. Амжилт хүсье.

[ 59.153.114.13 ]Отгонтуяа   • 9 сарын 13. 21 цаг 24 минут

Мундаг эмэгтэй байна. Амжилт хүсье ээ.

[ 66.181.160.66 ]зочин   • 9 сарын 13. 18 цаг 35 минут

Хармаг бутандаа байхдаа болц нь гүйцэж улайгаад түүнийг нь идсэн мал амьтан согдог гэсэн. Согтуу мазаалай гэж хүмүүс ярилцаж байхыг сонссон. Хармагийг дарж исгэхэд гоё амттай дарс болох юм билээ. Манай Баянлигт Хармагийн сондуул гэж том том элсэн овоохойнууд бий. Үнэхээр элсийг тогтоон барьж байдаг хармагны бут юм билээ

[ 202.126.93.59 ]Зочин   • 9 сарын 13. 9 цаг 38 минут

ямар мундаг ажилсаг бүсгүй вэ Амжилт хүсэе


М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна27 минут 48 секундын өмнөО.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна38 минут 59 секундын өмнөБГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов47 минут 12 секундын өмнөБШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна1 цаг 2 минутын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна1 цаг 22 минутын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 52 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно2 цаг 15 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ2 цаг 40 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 53 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ3 цаг 2 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа3 цаг 13 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно3 цаг 22 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"3 цаг 36 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 53 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга4 цаг 13 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ4 цаг 33 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 53 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 53 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд5 цаг 13 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ5 цаг 23 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд5 цаг 33 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно5 цаг 43 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 53 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой6 цаг 3 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа6 цаг 13 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв6 цаг 23 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"6 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 53 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 23 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв