С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ

Эдийн засаг 7:00 , 2021-10-13
17

 

Манай сайт улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг тойрсон авлигын пирамидын талаар “Авлигын том сэдэл болж байгаа нь нотлогдсон С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй” цуврал нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна.

Авто тээврийн үндэсний төвөөс олгодог энэ зөвшөөрлийн эргэн тойронд өнгө зүсийг нь өөрчилж, нүүрээ далдалсан авлигын олон төрөл зүйлийг хэдийнэ дүрэм журам гэх зохицуулалтаараа бий болгосон байдаг.

АТҮТ авлигажсан байгуллага гэдгийг хэдэн жилийн  өмнөөс ярьж ирсэн. Байсхийж байгаад тус төвийн дарга нар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригддаг, зураг бичлэгтэйгээ зурайтал гардаг боловч тэгсхийж байгаад замхардаг. Хэн ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Сайндаа авлигынхаа мөнгөний зарим хэсгээр торгуулаад нийтийн албанд ажиллах эрхээ хэсэгхэн хугацаагаар хасуулаад өнгөрдөг байх. 

Өмнөх дарга нар нь  авлига авсан ч иймэрхүү маягаар ивээгдээд өнгөрдөг болхоор дараагийнх нь  ирээд амьдрал ахуйгаа  авлигаар дээшлүүлэх бэлээхэн боломжоос татгалзана гэдэг худлаа. Тэгэхээр АТҮТ-ийн дарга нарыг солиод ч, хурал ном хуруулаад ч авлига арилахгүй байх ийм бэлэн өгөгдөл тэнд байгаа гэсэн үг.

Баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаан  Гашуунсухайтын боомтын нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр ажил ярихаас илүүтэй авлигын сэдэв хөндөгдсөн. Авлига босгох олон боломжит хувилбарууд байдаг, тэдгээрийн ихэнх нь АТҮТ-өөс гаргаж байгаа дүрэм журамтай холбоотой болох нь энэ үеэр илүү тодорхой болов. Тухайлбал, С зөвшөөрлөөс гадна хуурамч машин босгодог,  эрсдлийн үнэлгээ тогтоох,  байцаагчийн дүгнэлт гэхчлэн  авлига босгох олон арга байдаг тухай өмнө нь бид мэдээлсэн.

Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан авлигын сүлжээгээ тэлсэн нэг хэлбэр нь тээврийн машинуудыг “бөмбөлөгөөр явуулах” журам юм байна.  Энэ тухай  нэгэн уншигч “Бөмбөлгөөр явуулна гээд 400 сая хүртэл өсгөсөн шинэ сайхан бизнес байна” хэмээн  бичжээ. Гэхдээ энэ бол нотолгоотой тоо баримт биш гэдгийг тодотгох нь зүй байх.

Мөн Баасан гарагт Л.Халтар сайдын мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал…Бөмбөлөг шинжилгээ гэдэг анхаарал татаж байна” хэмээсэн. 

Харин энэ тухайд салбарын сайд нь “Бидний хамгийн том зорилго яаж Цагаан хадаа ногоон бүс болгох гэдэг асуудал. Бүгдээрээ хамтарч ажиллах л ёстой. Эхний алхам нь бөмбөлгийн асуудал” хэмээн хариулж байна билээ.  Тийм байж болох ч энэ бөмбөлөгийн чинь эргэн тойронд бас авлигын сүлжээ үүсчихсэн байгааг сайд Та анзаарсангүй.

Энэ тухай өгүүлсү. Өнгөрөгч наймдугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа энэ “Бөмбөлөг тээвэр”  хийх саналыг анхлан гаргагч нь Хятадын тал. Цар тахлын халдвар хамгаалалттай холбоотойгоор гарсан журам юм.  Товчхондоо  жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад байлгаж вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм байна.  

Өөрөөр хэлбэл жолоооч Дорж хилээр нүүрс тээвэрлээд буцаж ирнэ. Тэгээд дараагийн бөмбөлөгүүдийн жолооч нар тээвэрлэлтээ хийсний дараа Доржид дахин  хил нэвтрэх эрх үүсэх маягаар дараалал үргэлжлэх тийм л зохицуулалт юм байна. Гэхдээ бөмбөлөгүүд халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс цөөн хүнтэй,  энэ хэрээр олон бөмбөлөг тээвэр бий болно гэсэн үг.   

Бөмбөлөг тээвэр хэрэгжээд удаагүй, ердөө хоёр  сарын л хугацаа өнгөрч байна. Гайхалтай нь  харин түүнийг тойрсон мөнгөний сүлжээг хэдийнэ бий болгож амжижээ. Муу юмандаа үнэхээр шуурхай аж.

Нэгэнт бөмбөлөг олон байгаа учир тэр хэрээр хил нэвтрэх урт дараалал үүсч таарна. Нөгөө талаасаа ээлжээ хүлээж хэд хоногоор дэл сул байх болно. Гэвч энэ асуудлыг мөнгөөр хялбархан шийдчихэж болно. Нүүрс тээвэрт хяналт тавьж буй төрийн албан хаагчдад компанийн эзэд мөнгө атгуулаад л өөрийн  бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур оруулдаг, дараалал дайрдаг,  жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрсний олон тээвэр хийдэг болсон гэнэ.  Үүний улмаас нүүрс тээврийн  жолооч нарын дунд тэгш бус байдал үүсчээ. Жишээ нь, дээр өгүүлсэн Дорж  овсгоотой мөнгөтэй захирлынхаа буянаар нэг сард 5-6 удаа тээвэр хийчихсэн байхад өөр нэг жолооч Бат ганц ч удаа тээвэр хийж чадаагүй байх жишээтэй.

Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах,  жолоочоо нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд сэлгэж явуулах ханш 20.000 юаньд хүрчихээд байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.  Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл 9,0 сая орчим болно. Авлигын энэ мөнгийг холбогдох төрийн албаныхан халаасалж буй нь тодорхой.

Ийм маягаар Гашуунсухайт боомтод авлига цэцэглэж, нүүрс тээвэрт зөвхөн мөнгөөр ярьдаг, мөнгөөр шийдэгддэг, мөнгөөр ажил явдаг  ийм л жишиг тогтчихоод байгаа юм.  

Үүнд идэвхийлэн оролцогчид нь гааль, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, цагдаа, орон нутгийн засаг захиргаа гэхчлэн тэнд төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа байгууллагынхан гэдгийг  жолооч нар, тээврийн компаниуд хэлж байгаа юм. 

Х.Тулга





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 17 )Сэтгэгдэл бичих


[ 202.126.89.41 ]mgl   • 10 сарын 17. 12 цаг 40 минут

mongoliin darga nar bugd avilgachin bolson yum bish uu?

[ 66.181.160.106 ]Зочин   • 10 сарын 15. 17 цаг 33 минут

уг нь бөмбөлөг нь маш зөв зохион байгуулалт бгаа юм. компаний цэвэр хариуцлага шүү дээ жолооч нараа эрсдэлд оруулахгүй жолооч нартаа маш сайн анхаарал хандуулж өвчин тусгахгүй. харин 7сараас ор тоолоод ковот өгч байхдаа мэргэжлийн хяналт маш муу ажилласан их авилгал авсан байх. цагаан хаданд байгаа аан буюу кемпүүдийг шалгахад стандартын дагуу юмаа хийсэн компаниуд юм хийгээгүй жолооч нар нь орох байр байхгүй хашаа хороо байхгүй халдвар хамгаалалын дэглэм бариагүй бохир заваан орчинтой компаниуд маш их ковот авсан бна гэсэн.

[ 59.153.115.220 ]Зочин   • 10 сарын 15. 14 цаг 35 минут

Бөмбөлөг гэдэг нь байхгүй болохоор өвчин гараад Хятадууд хилээ хаачхаад байна л даа. Оочерлоод ард тал нь хянаад яваад байвал жолооч нарын амьдралд хэрэгтэй юм. Хэдэн шаардлага байгаа тэрийг хангасан нь бөмбөлөг үүсгэдэг .

[ 192.82.73.14 ]Zochin   • 10 сарын 14. 22 цаг 25 минут

Ingej horij teewer hihgyi bol korona taraad tegdeed huja hulgaich nar oruulah uu. Hul horio hij baij l hil newtren shde hu. Bumbulug gedeg uchir ni hul horio tusgaarlalt shy de oilgoj aw

[ 202.126.90.138 ]Zochin   • 10 сарын 14. 16 цаг 58 минут

АТҮТ зайлуул болохгүй бгаа асуудалд нь шийдэл олоод л ажиллаад л бгаан бна. Хятадууд та нар з/б аа хий тэгэхгүй бол манайх нүүрсыг чинь авахгүй гээд манайхан ямар 1 гаргалгаа олчих гээд л ажиллаад бх шиг бхын. Энэ зарим нөхөд нь өөрсдөө чадахгүй болохоор матрын нулимас унагаагаад л энд тэнд юм бичээд бичүүлээд яваад бх шиг л бхын. Монгол зан юм даа.

[ 66.181.161.63 ]Зочин   • 10 сарын 14. 10 цаг 57 минут

Адьяасүрэн гээд алдартай авилгачин авгай одоо хэргээ шийдүүлмээр юм аа

[ 66.181.161.62 ]Зочин   • 10 сарын 14. 8 цаг 54 минут

jolooch nar erh tegsh bmaar bn eeljtei yvmaar odoo ehnii 126g bombologiig butsaagaad suuliin 24 bomblogo tusgaarlaltand bga jolooch naraa yavuulmaar bn

[ 202.126.93.59 ][103.212.117.63   • 10 сарын 13. 9 цаг 53 минут

шүүмжлэл хүлээн авахгүй бол удирдлагын багаар нь солиод үзэх хэрэгтэй пид пид үсэрсэн бүдүүн бөглөөнүүд л байх чинь билээ

[ 150.129.142.216 ]Зочин   • 10 сарын 13. 9 цаг 52 минут

Автотээврийн үндэсний төв гэж мөнгө эргэлдүүлсэн л газар байдаг байхнээ

[ 88.103.230.169 ]Зочин   • 10 сарын 13. 9 цаг 51 минут

Энэ засаг нь их л хамгаалах юм Галтар нь яасанч гүргэрий

[ 66.181.161.112 ]Зочин   • 10 сарын 13. 9 цаг 43 минут

Халтар саад чи яваад өг чи тоглоод дууслаа дарга цэрэггүй та нар гударч ханахгүй бнуу

[ 202.126.93.59 ]зочин   • 10 сарын 13. 9 цаг 20 минут

АТҮГ гэдэг газар авлигатай холбоотой л нэр ус нь дуулддаг газар. Тэгээд яагаад таслан зогсоохгүй байгаа нь хачирхалтай. Ар талд нь хэн нэг эрх мэдэлтэн байна даа.

[ 202.55.188.40 ]Зочин   • 10 сарын 13. 8 цаг 54 минут

Зөвшөөрөл болгоны ард авлига байх юм сда

[ 66.181.182.235 ]Нямаа   • 10 сарын 13. 7 цаг 50 минут

Манай нөхөр ажилд яваад 3 сар боллоо охин нь төрөөд 2 сар болж бн. Утсаар болон видео коолоор л холбогдож бн. Энэ хугацаанд хил нэгч гарч чадаагүй энэ муухай эмгэнэлтэй амьдрал хэзээ дуусах юм бэ дарга нараа. Хэрээс хэтэрч байнашдээ 😢

[ 66.181.161.102 ]😥😥   • 10 сарын 16. 0 цаг 07 минут

Ёо яг адилхан юм бна яваад 2 сар гаран болж бна хүүхдээ төрөөл 7 хоноол явсан одоо болтол хил гарж үзээгүй л бнада ард нь бгаа би бараг шантраад бна шүү

[ 66.181.191.185 ]Zzz   • 10 сарын 13. 7 цаг 46 минут

Yag unen ugaasaa iim bgaa yavaad 2 sar bolj bga humuus bumbulugt ni ch orj chadahgui 1 ch udaa yavaagui bj bn mongol ulsad hezee mungugui shudraga yos togtohiig taashgui

[ 202.126.89.197 ]Зочин   • 10 сарын 15. 23 цаг 50 минут

A.T. V. G awchirsan jolooch naraa bvgdiin ywuulj chadahgvi baisan bol yah gej ene ih jolooch nariig tusgaarlaj awchirsan ym bee ? Odoo tegeed 3 sar bailgaj baigaad ta nariig bomblogt oruulj chadahgvi gej heleed bdag bid nar ta nariin togloom ymuu bodwol hahuulal goridoj baigaa baih harmasaltain ta nart ogoh mongo alga bainaldaa


Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл4 цаг 21 минутын өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна4 цаг 31 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ4 цаг 41 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа4 цаг 51 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ5 цаг 3 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна5 цаг 10 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш5 цаг 21 минутын өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо5 цаг 39 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва6 цаг 15 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог6 цаг 29 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна6 цаг 36 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу6 цаг 49 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил7 цагийн өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо7 цаг 8 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ7 цаг 23 минутын өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв7 цаг 38 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ7 цаг 51 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа8 цаг 10 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө8 цаг 41 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй9 цаг 1 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд9 цаг 21 минутын өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна9 цаг 40 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд9 цаг 56 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд12-4, 9:14Нефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя12-4, 9:00"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна12-4, 8:40НЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу12-4, 8:25ЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна12-4, 8:00Түүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв