Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна

0

Л.Оюун-Эрдэнийн кабинетаас зарим сайд солигдож, Их хурлын гишүүдээс сайд томилогдох нь тодорхой юм байна. Яг хэдийд вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Шинэ он гарах болов уу... Одоогоор намдаа, намын даргадаа нөлөөгөө алдаагүй байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд сайд нар нь УИХ дотроос байх нь зөв юм байна гэдэг дээр ганхахгүй байр суурьтай байгаа. Түүний бодлого, үг бол өнөөдөртөө бараг эцсийн шийдвэр хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан “Ер нь бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг харж байхад сайдуудын дийлэнх нь парламент дотроос байх нь зөв байна. Ажил илүү хурдан урагшлах, асуудал шийдвэрлэгдэх талаасаа гүйцэтгэх засаглалд хууль тогтоогчдоос байх нь дээр. Парламентын гадна байгаа сайдууд өнөөдөр чуулганы танхим руу орохоос халагладаг болжээ. Учир нь гишүүд тэднийг ямар нэг байдлаар гоочилж, өөрсдийнх нь асуудлыг шийдэхгүй бол салбартай холбоотой асуудлыг нь, салбарынх нь хуулийг царцаах зэрэг амаргүй байдал үүсгэх боллоо. Яаж ч болохгүй байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогддог учраас гүйцэтгэх засаглалд бас төлөөлөх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй зүйл биш юм” гэжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар “давхар дээл”-тэй байх байр суурийн тодорхой илэрхийлэл. Ер нь бол Ерөнхийлөгчийн бодлогоор бүх зүйл явах боломжтой. Учир нь энэ парламентын гишүүд 100 хувь багцлагдсан, У.Хүрэлсүхийн дэмжлэг, түүний шууд нөлөө, түүнд нээнтэггүйгээр сонгогдсон нэг ч гишүүн байхгүй. Шулуухан хэлэхэд, түүний өмнө ёсолж нэр дэвших эрхээ аваагүй УИХ-ын гишүүн байхгүй. Тийм учраас одоохондоо Ерөнхийлөгчөөс зөрж солиорох дурак байхгүй нь тодорхой. Сайдуудаас сугалах, өөрчлөлт оруулах процесс дээр заавал түүнээс үг авна. Хөндлөн дуугарах л юм бол алуулна.

“Давхар дээл”-тэй байх хоёр дахь том хүчин зүйл бол УИХ-ын гишүүд бараг тэр чигээрээ үүнийг дэмжиж байна. Ил тод илэрхийлэх хүн байхгүйгээс бус хаалганы цаана бүгд үүнийг хэлэлцэж байна. Шалтгаан нь тодорхой, ихэнхэд нь сайдын суудал ойрхон харагдаж байгаа. Үүнийг нийгэмд “дараагийн ээлжийнхэн хоолондоо орох” нь гэж ярьдаг. Юу гэж хэлэх нь тэдэнд хамаагүй, УИХ-ын гишүүний суудлаа сайдын суудалтай зэрэгцүүлэх нь чухал. Гэхдээ хуульд өөрчлөлт орж, сайд болцгоотлоо гишүүд тэвчээртэй, даруухан байх хэрэгтэй. Тэр жил Ж.Мөнхбат гишүүн маань төв талбай дээр “Давхар дээлээ тайлж хая” хэмээн сүрт жагсаал хийж, чихмэл шатааж, УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүн давхар байхын эсрэг цогтой тэмцсэн. Тэгсэн нэг жилийн дараа манай хүн УИХ-ын гишүүн болонгуутаа давхар Засгийн газрын гишүүнээр ажилласан нь өөрийгөө хүнд байдалд оруулсан юм. Ийм юм болов, намбатай, муу санаатай байхыг энэ гишүүдэд хэлэх байна. Улс төрийн маргаашийг хэлж мэдэхгүй. Хэн нь, юу ч болж магадгүй цаг үе. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн дарга байсан Ж.Эрдэнэбат гэж залуу нэг өглөө Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан хорвоо шүү дээ. Тэр Дамбий... хэн билээ байнгын хорооны дарга, задгай сайхан залуу чинь. Жишээ нь, тэр нөхөр сайд болж яагаад болохгүй гэж. Нөхрийг онцлоод байгаагийн учир нь яг л ийм гишүүнийг дундуураа гүйлгэдэг байхгүй юу, цаадуул чинь. Том ах нарынхаа үгнээс зөрөхгүй “шаадаг” учраас тэр. Гэх мэтчлэн сайдын суудал тун ойрхон гишүүд нэлээн байна. Өнөрболор гэдэг гишүүн хэн ч биш байхдаа БХБ-ын сайдын суудалд очоод буцаж байсан үе бий. Жишээ нь, энэ эмэгтэй дундуур нь гүйж болно, хөөрхөн мөнгөтэй, айхавтар амбицтай, нөхөр нь найруулаад байж мэдэхээр. Зориг зүрх муу, улс төрд суралцаж байгаа нь дутагдал болж магадгүй. За тэгээд хоёр, гурван удаа сонгогдсон гишүүд бүгдээрээ сайд болохоор зүтгэнэ.

Гурав дахь асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр холилдох эрх зүйн үндэс бүрдэнэ. Гэхдээ энэ бол асуудал биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад хийчихнэ. УИХ-д үнэмлэхүй олонх бол хуулийг яаж ч өөрчилж болдог нь өнгөрсөн 30 жилд тодорхой харагдсан. Хууль баталдаг хүмүүс нь сайд болох гэж байгаа ийм цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нүд ирмэх зуурын асуудал. Цэцэд хэн нэгэн хандах нь инээдэм болно.

Энэ бүгдийг эцэслэн шийдэх хамгийн гол гогцоо асуудал бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, хөдөлье гэсэн цаг хугацаа. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ улс төрөө л харна, цаг үеэ мэдэрнэ. Танхимаасаа ямар сайдуудаа сугалуулах уу гэдгийг тэр шийднэ. Тэрнээс УИХ дахь намын бүлэг нь хуралдаад, гишүүд амбицаараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулдаг, тэрийгээ сайд болгоно гэсэн муйхарлал байх боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хувьд олон нөхцөл шалтгаан, нийгмийн хандлагыг мэдэрч, цагийн аясыг харж сайдуудаасаа тодорхой заримыг мултлах нь тодорхой. Цаг үе яаж өөрчлөгдөх нь үү, эсвэл өөрчлөлтийг бий болгох уу гэхчлэн. Өчигдрийн бодит түүх байна, У.Хүрэлсүхийн Засийн газар огцрох нь тодорхой боллоо гэдэг мессэж хөл нүцгэн хүүхэн гарч ирэхээс хоёр хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн билүү төрсөн өдрийн цайллага дээр яригдаж байсан шүү дээ. Тэгсэн маргааш нь харанхуй шөнө, хар хүйтнээр, нялх биетэй таавчиктай хүүхэн гадаа гарч ирээд, талбай дээр Отгонбаатар гэж залуу түүнийг нь эсэргүүцэж нүцгэн гүйгээд, хүмүүс дэмжиж жагсаад, У.Хүрэлсүх Засгийн газрыг яаралтай хуралдуулаад... Монголын нийгмийн сэтгэл зүйгээр тоглох шиг болсон. Ард түмэн даяараа “Арай ч дээ, хөөрхөн эмэгтэйг...” гэж халаглаад л, нийгэмд боловсролтой, нэр нөлөөтэй, юмны учир мэдэх гэгддэг хүмүүс нь бүгдээрээ пүү паа болж сошиалд сэвээд явж өгсөн дөө. Энэ галыг дээд цэгт нь хүрэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцролтоо зарлаж Ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлсэн. Иймэрхүү технологи бэлэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дурын асуудал. Тэр иймэрхүү технологио ашиглаж Засгаасаа сайд сугална гэвэл харанхуйгаар дэмжээд өгөх ард түмэн, сошиал ертөнц нь бэлэн байгаа. Тэднээр хийлгэчихнэ. Тэгэхгүйгээр “За түвэг, залхуутай юм, тэгсэнд орвол УИХ-ын гишүүдээ хөдөлгөе” гэвэл тэгсхийгээд хуулинд өөрчлөлт оруулаад шийдчихнэ. Энэ бүхэн бодит үнэн. Сайдууд солигдож УИХ-ын гишүүд сайд болох нь үнэн. Харин яг хэзээ вэ гэдгийг “Хэнтийн хоёр” товлоогүй байна. Тэгж байгаад товлох байх, Цагаан сар болно, тэгээд хавартай залгана... За тэгсхийгээд л хөдөлгөнө дөө, гайхах ч юм биш л дээ...

Пүрэвчулуун Хашчулуун

Өдрийн сонин





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл3 цаг 34 минутын өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна3 цаг 44 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ3 цаг 54 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа4 цаг 4 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ4 цаг 17 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна4 цаг 24 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш4 цаг 34 минутын өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо4 цаг 53 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва5 цаг 29 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог5 цаг 42 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна5 цаг 50 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу6 цаг 3 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил6 цаг 14 минутын өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо6 цаг 22 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ6 цаг 37 минутын өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв6 цаг 52 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ7 цаг 4 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа7 цаг 24 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө7 цаг 54 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй8 цаг 14 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд8 цаг 34 минутын өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна8 цаг 54 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд9 цаг 10 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд9 цаг 20 минутын өмнөНефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя9 цаг 34 минутын өмнө"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна9 цаг 54 минутын өмнөНЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу12-4, 8:25ЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна12-4, 8:00Түүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв