Тэнэгүүд үйлдвэрлэх фабрик

Нийтлэл 13:40 , 2021-11-23
0

Монголд фэйсбүүкийн хэрэглээ хэрээс хэтэрсэн. Дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд 1.7 сая хэрэглэгч байсан бол 2018 оны эхэнд 2.2 сая болж огцом нэмэгдсэн байдаг. Өнөөдөр 3.2 сая монголчуудын 0-4 насны хүүхдээс бусад нь фэйсбүүк хэрэглэгч болсон. Том багагүй бүгд гар утастай, бүгд фэйсбүүк хаягтай. Улс даяараа ийнхүү фэйсбүүк, твиттерийн хэрэглэгч болж, цахим орчинд амьдрах болсноор монголчуудын тэнэглэл, балайрал, мунхаглал арай дэндлээ. “Монголын нийгэм ямар ч хяналтгүй, дархлаагүй, маш хэврэг, хааш нь яаж ч залж чиглүүлж удирдаж болохоор байна” гэж геополитик судлаач, стратегич, эрдэмтэд хэлээд байдаг нь ийм учиртай. Ерөөсөө мэдээлэл гэдэгтэй харьцаж үзээгүй залуучууд, мэдээлэл гэдгийг огтоос тоодоггүй байсан хөгшид цахим орчинд орж ирээд тэнд хөвж яваа элий балай зүйлүүдийг үнэн бодит гээд итгэчихсэн.

Эдгээр хүмүүс огтоос сонин хэвлэл захиалж уншиж үзээгүй, хариуцлагатай редакцитай сонины мэдээлэл ямар байдгийг мэддэггүй. Тиймээс цахимд дуулиан шуугиан болж байгаа бүгдийг үнэн юм байна гэж боддог, дагаж хошуурдаг. Нэг нөхөр зүгээр санаанд орсон зүйлээ, хэн нэгнээс хальт сонссон юмаа нягтлалгүйгээр шууд олон нийтийн сүлжээнд тавих юмуу, эсвэл марзганасан, бусдыг болоод нийгмээ дооёолсон илт тэнэг мэдээлэл тавилаа гэж бодъё. Түүнийг нь фэйсбүүкийн “юм бичигдэж үзээгүй цагаан цааснууд” орилолдоод, шейрлээд сэвээд өгнө. Мэдээж үнэн гэдэгт нь эргэлзэх зүйлгүйгээр итгэчихсэн байна. Хятадын удирдагч Мао “Ард түмэн гэдэг бол юм бичээгүй цагаан цаас” гэж хэлсэн байдаг нь юутай үнэн бэ гэж одоо хэн ч хараад дуу алдана гэдэгт мөрийцсөн ч болно.

Хэдэн жилийн өмнө сумогийн Д.Дагвадорж “Хятадын иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боллоо” гээд твиттерт жиргэсэн. Ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл твиттерийнхэн шуугиулаад, ингэсэн байна гэж хаягтай бүхэн нь жиргээд, фэйсбүүкээр давлагаалаад Гадаад харилцааны яамнаас ташаа мэдээлэл шүү гээд байхад л Монгол удахгүй Хятадын харьяанд орох нь гээд тэнэглэцгээсэн. Саяхан гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэдэг дээр цахим яаж солиоролд автав. Монголын эдийн засаг, ирээдүйн хөгжилд ямар хэрэгтэй хууль байсныг юмны наад цаад учир мэдэхгүй гэнэнгүүд сүрэг сүргээрээ хэрхэн яаж эсэргүүцэв. Цахимын энэ тэнэгүүдийнхээ давлагаанд төрийн түшээд нь хүртэл автаж, энэ хуулийг санаачлаагүй, бидний нэрийг ашиглалаа хэмээн айж сандран дор бүрнээ мэдэгдэл хийж шившгээ тарьсан. Эцэст нь Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын гишүүд л хужаагийн эрлийз хурлийз, эх орноосоо урвагчдаараа дуудуулах шиг боллоо. Яг үүн шиг эдийн засаг бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшилтэй холбоотой бүхнийг цахимын тэнэгүүд зогсоож байж санаа нь амардаг. Тэдэнд ганцхан үг хэлэхэд л болоо. Хятадууд танайхыг эзлэх гээд байна, газар нутгийг чинь авах нь гэж хэлэхэд үхэр шиг мөөрөлдөөд гараад ирнэ. Орчин цагт тийм юм гэж юу байхав дээ, үнэндээ.

Цахимд итгэгчдийн давлагаа улс орныг сүйрүүлэх хэмжээнд хүрлээ. Фэйсбүүк бол тэнэгүүдийг үйлдвэрлэдэг фабрик гэдэг нь үнэн болж байна. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк гээчийн үйлдвэрлэсэн тэнэгүүдийн арми нь боллоо. Фэйсбүүк дээр хөөрөгдөж давлагаалж байгаа хэн нэгэн хүний нэр төрд халдсан, тухайн орны эрх ашигт ноцтойгоор нөлөөлсөн, эсвэл улс хоорондын эрх ашиг, дипломат ёсонд харшилсан ямар ч эх сурвалжгүй худлаа мэдээллийг англи, испани, франц хэлтэй орнууд дор нь блоклоод байдаг. Үндсэндээ дэлхий нийтийн хэлээр бичигдэж фэйсбүүкт өндөр хандалт авч байгаа мэдээллүүд үнэн үү, худал уу гэдэг нь цаанаа маш сайн хянагдаж байгаа. Худлаа мэдээлэл бол мэдээллийн санд нь очоод шууд блоклогдоно. Харин газрын мухарт байгаа гуравхан сая хүн өөр хоорондоо ярьдаг монгол хэлээр юу ч бичиж фэйсбүүкт оруулахад хүн төрөлхтөн тоохгүй. Нэгд, монгол хэл мэддэг хүн энэ дэлхийд маш цөөн, хоёрт гуравхан сая хүний ашиг орлого гэдэг фэйсбүүкт өчүүхэн зүйл. Тиймээс манайхныг ямар мэдээлэл цацаж байгаа, иргэний нэр төр, ёс зүйд хэрхэн бүдүүлгээр хандаж байгаа, олон улсын ямар хууль дүрэм, фэйсбүүкийн өөрийнх нь дүрэм журмыг хэрхэн зөрчиж байгааг огт хянахгүй байгаатай адилхан шахуу. Тиймээс гар утастай бүхэн нүүрээ нуугаад хуурамч хаягнаас хэнийг ч, юу ч гэж доромжилж, гутааж шившиглэх нь тухайн хүний дур зоргын асуудал болсон. Дээрээс нь ямар ч худал мэдээлэлд тэнэгүүдийн фабрикийнхан шууд итгэх нь аюул. Фэйсбүүк твиттер хэрэглэгчийн 60 гаруй хувь нь 18-40 насны залуус гэсэн судалгаа байдаг. Ийм насны залуус тэнэгүүд үйлдвэрлэх фабрикийнх болчихоор энэ улс орон яаж өөдөө нар харах юм бэ. Ном сонин уншдаг, ялангуяа өдөр тутмын сониноос бодит мэдээллээ авдаг баймаар байна. Улс орнуудын сүйрсэн түүхийг харахад залуучуудыг нь боловсрол мэдлэггүй танхай бүдүүлэг болгох, боловсролын тогтолцоог нь зориудаар унагах, иргэдийн тархийг худал мэдээллээр угаах, эцэст нь өөр хооронд нь өширхүүлж нийгмийг нь хагалан бутаргах ийм л үйл явц явагддаг юм билээ. Үүнийг габрид дайн ч гэдэг болсон байна лээ.

Тэнэгүүд үйлдвэрлэх фабрик улам залуужиж сүүлийн үед бага насны хүүхдүүд асар ихээр түрж орж байгаа нь аймшигтай. Бүр тав, зургаан наснаасаа тэнэгүүдийн фабрикийн армид орж байна. Учир нь сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдлаас болж хичээл цахимаар явсан. Бага дунд сургуулийн бүх хүүхдүүд зүүм болоод гүүглэ мийтээр хичээлдээ суусан. Дээрээс нь тав, зургаан настай хүүхдүүдэд эцэг эх, асран хамгаалагчид нь бүгд фэйсбүүк хаяг нээж өгсөн. Уг нь ном ёсоороо бол 13 наснаас дээш насныхан фэйсбүүкт нэвтрэх эрхтэй байдаг. Гэтэл бага насны хүүхдүүдэд төрсөн он сарыг нь худлаа бичээд, үндсэндээ насыг нь бараг арваар ахиулаад фэйсбүүк хаяг нээгээд өгсөн. Ингээд цахим ертөнцийн эрээ цээргүй, жинхэнэ садар самуун, цус нөж, үхэл хагацал, хов жив, атаа хорсол, атгаг муу муухай бүхний далай руу хүүхдүүд живээд орсон.

Хятадын WeChat шиг ерөнхий боловсролын сургуулийнхны дунд шинэ флатформ бий болгоод ашиглах бүрэн бололмжтойг IT инженерүүд хэлдэг. Хэрвээ гүүглэ зүүмээр хичээлийг явууллаа гэхэд ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдэд фэйсбүүк хаяг нээж өгөхийг хориглох, фэйсбүүкийн ангийн группт өөрийн хаягаар бус зөвхөн ээж аав, асран хамгаалагчдын хаягаар нэвтрэх үүрэгтэйг сануулж цахим ертөнцийн муу муухайгаас ирээдүй хойч үеэ аврах байсан. Гэтэл тэнэгүүдийн фабрикт тэр чигээрээ Монголын залуу үе нэвтэрсэн, нэгэнт өнгөрсөн. Хүүхдүүд одоо яаж байна гээч. Хүүхэд дандаа болохгүй гэсэн зүйлийг хийдэг, хорьж цагдсан бүхнийг үзэх гэдэг. Бага насны хүүхдүүд цахим ертөнцийн садар самуунд татагдаж, хориотой групп бүхэнд нууц нэр, нууц хаягаар нэвтэрсэн. Бүр сүүлдээ ил цагаандаа гарсан байна лээ. 9-13 нас гэх фэйсбүүкийн группт хоёр охин зургаа тавиад, манай дүү 10-тай, би 11-тэй. Би таван экстэй, дүү маань хоёр экстэй. Долоо хоногт 10 мянгаар үерхдэг гэдгээ бичсэн байна. Банди нартай онлайнаар, тэгэхдээ мөнгөөр үерхдэг байх нь. Өнөө бие үнэлэлт зах замбараагүй байдал эндээс эхэлж байна. Хэдэн жилийн өмнө цагдаагаас “Сайн ахтай болъё”, “Санхүү өгнө авна”, “Эмо” нэртэй бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг фэйсбүүкийн олон групп байна, та насанд хүрээгүй хүүхдэдээ битгий цахим хаяг нээж өг, танихгүй хүнтэй цахимаар найз болохыг нь болиул гэх зэргээр аян өрнүүлж байсан, тэр бүхэн өнөөдөр эсрэгээрээ болсон. Охидын шалдан нүцгэн зургийг авдаг түүгээрээ далимдуулж бэлгийн харьцаанд орж байна гээд таван жилийн өмнө мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр тэр асуудал нийгмийн цочрол биш зүгээр л байдаг юм шиг тийм ойлголт төрүүлэхээр болсон байна.

Өнгөрөгч жил Өвөрхангайн 38 настай нөхөр хүүхдийн зурагтай хуурамч хаяг нээж 11-тэй охинтой найз болоод “по зураг явуулах уу” гэж асуухад, нөгөө охин пороро гэж ойлгоод үзье гэтэл том хүний шалдан нүцгэн зургууд явуулсан асуудал гарч байсан. Хөгшин хүмүүс хүүхдийн зурагтай, тэдний сонирхдог гадны одуудын зурагтай нууц хаяг нээж, тэдэнтэй үе тэнгийнх нь хүүхэд мэтээр харилцаж эцэст нь садар самуунд уруу татаж байгаа асуудал өнөөдөр зах замбараагаа алдсан.

Тэгэхээр Монгол Улс одоо үндэсний флатформ сүлжээтэй, хяналттай болох цаг нь иржээ. Үндэсний олон нийтийн телевиз гэдэг шиг үндэсний олон нийтийн сүлжээг бий болгож үндэсний томоохон компани, хувийн хэвшлүүд хөрөнгөө гаргаж нэгдэж нийлмээр байна. Харин эзнийг нь дарга даамлыг нь улс төрийн нам эвсэл дур мэдэн тавьдаггүй, удирдах зөвлөл нь шийддэг, олон нийтийн зөвлөл, хяналтын зөвлөл нь хянадаг ийм үндэсний том сүлжээг бий болгомоор байна. Хэрвээ улс төр ороод ирвэл энэхүү үндэсний сүлжээ компанийг эзэмшиж хариуцаж байгаа хүн нь Монгол төрийг барих болно.

Үүнээс болгоомжилсон хууль дүрэм гаргаж, нэгдсэн бодлоготой, улс орны стратеги төлөвлөлт хөгжлийн бодлогоо зангидсан, улсаараа бүгд нэг чигт харсан сүлжээтэй болох хэрэгтэй. Фэйсбүүк твиттер нь мэдээж байна, түүнийг хориглох шаардлагагүй, ашиглах хүмүүс нь ашиглаад явна биз. Хамгийн үндэсний флатморм сүлжээнд Монгол Улсын паспорт авсан бүх хүн регистрийнхээ дугаараар бүртгэлтэй байхыг хаа хаанаа шаардах хэрэгтэй. Регистрийнхээ дугаараар бүртгэгдээд явчихаар нэг хүн албан ёсны нэг хаягтай л байна. Ингэж Монголын бүх хүн нэгэн дээвэр дор, нэгэн сүлжээнд багтаж, тэнд эдийн засаг нь явдаг, зар сурталчилгаа нь явдаг, хий дэмий хов жив, нэгнээ муулсан, талцсан, нэр хүндэд нь халдсан ийм зүйлээ ангижраад ирэхээр бүгд хөгжил дэвшлийн төлөө алхаагаа нийлүүлж эхэлнэ.

Монгол Улсын шинэ зуунд үндэстнээрээ орших тогтнох эх суурь нь үндэсний флаторм сүлжээ компани болж өгнө. Эдийн засаг нь нэг урсгалтай хамгийн гол нь гадагшаа биш, дотроо урсаж эхлэхээр түүнээ дагаад бүх зүйл тэлээд эхэлнэ. Ингэж бид бүхэн тэнэгүүд үйлдвэрлэх фабрикаас салмаар байна. Даруйхан ийм шийд гаргахгүй бол бид мунхаг харанхуйн дунд сүйрч дуусах нь ээ. Цар тахлын энэ хүнд үед тэнэгүүдийн армын нэг идэвхтэн байлдагч нөхөр “Гуравдугаар тунг хийлгээд ахынх маань хүүхэд дөнгөж сая үхчихлээ” гээд худлаа зураг хөрөгтэй пост оруулахад нийгэмд ямар их хортой байна вэ. Тэнэгүүд яг ингэж биднийг хорлодог. Тэд өөрийн хүүхэд гэж хэзээ ч хэлэхгүй. Ахын юмуу, авгын гэж дандаа өөрөөсөө холдуулсан гуравдагч, дөрөвдэгч байр сууринаас хэлнэ. Эрхбиш улс юм хойно худлаа мэдээллийнх нь мөрөөр мөшгихөд “Би тэгж л сонссон, худалаа байж л дээ” гэж зальтай нь аргагүй мултардаг.

Ковидоор нийт нас барагсдын 80 гаруй хувь нь вакцин хийлгээгүй нь задлан шинжилгээгээр тогтоогдсоныг ЭМЯ албан ёсоор мэдэгдсэн. Мөн 3 дугаар тунг хийлгээгүй хүмүүс маш хүнд өвчилж байгааг эрдэмтдийн зөвлөлийн Батбаяр дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Ард иргэдийн амь насанд аюултай, улс орны үндэсний аюулгүй байдалд аюул учрах энэ бүх хорлонт ажиллагааг тэнэгүүдийн фабрикийнхан хийдэг. Тэгэхээр тэнэгүүд үйлдвэрлэх фабрикийг Монголд хязгаарлах цаг нь болжээ. Улсаараа нийлээд ганц залуугийн ухааныг гүйцэхгүй гэж байхгүй байлгүй дээ. Энэ сулжээг чинь Цукерберг гэдэг залуу оюутан байхдаа л ганцаараа нухаж байгаад хийчихсэн гээ биз дээ. Патент хориг гэх мэт юм мэдээж байж л таараа. Тэрийг нь тойроод гарц олдож л таараа.

“Ам нээвэл уушги нээ” гэгчээр монголчууд, ид жагсаж яваа насны залуучууд сонин захиалж уншаач ээ. Хэдий болтол цахимын худлаа мэдээнд итгэж тэнэг бүдүүлэг амьдрах юм бэ. Нэг хэсэг твиттерийнхэн хоорондоо “Чи арай сонин уншдаг юм биш биз” гэж нэгнээ дооглох маягтай асуудаг байсан. Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээнд улайм цайм тэгж асуудаг нь арай багасч, зарим нэг нь сониноос эш татдаг болсон байна лээ. Сонинг том хүний сурах бичиг гэдэг. Фэйсбүүк твиттерийг болохоор дэлхий даяар тэнэгүүдийг фабрик гэдэг. Сонин, цахим хоёр дэлхий нийтэд ийм л хол зөрүүтэй байна.

 

Д.БАТБОЛД
       Өдрийн сонин





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл3 цаг 39 минутын өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна3 цаг 49 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ3 цаг 59 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа4 цаг 9 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ4 цаг 21 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна4 цаг 28 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш4 цаг 39 минутын өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо4 цаг 57 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва5 цаг 33 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог5 цаг 47 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна5 цаг 55 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу6 цаг 8 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил6 цаг 19 минутын өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо6 цаг 26 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ6 цаг 41 минутын өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв6 цаг 56 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ7 цаг 9 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа7 цаг 28 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө7 цаг 59 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй8 цаг 19 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд8 цаг 39 минутын өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна8 цаг 59 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд9 цаг 14 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд9 цаг 25 минутын өмнөНефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя9 цаг 39 минутын өмнө"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна9 цаг 58 минутын өмнөНЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу12-4, 8:25ЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна12-4, 8:00Түүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв