Х.Ганхуяг: Инфляцийг 6.5 хувь байхаар тооцоолсон нь ямар ч боломжгүй зүйл

Улс төр   Ярилцлага 10:21 , 2021-11-25
0

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөв нэлээн тэлэлттэй батлагдсан. Зээлийн хүү болон хадгаламжийн хүү нэлээн буурсан үзүүлэлттэй байхад мөнгөний бодлогын хүү доогуур байна. Мөнгөний бодлогоос харвал инфляцийн түвшин байгаа хэрхэн онилж байгаа нь чухал байдаг. Ирэх онд инфляцийг 6-6.5 хувь байхаар тооцоолсон байна лээ. Шулуухан хэлэхэд, энэ бол ямар ч боломжгүй. Инфляцийг зургаан хувиар тооцоолно гэдэг бол мөнгөний бодлогын хүүг ихээхэн доогуур барьж байна гэсэн үг. Инфляци өсөхөд бараа бүтээгдэхүүний импорт ихээхэн нөлөөлдөг. Гэтэл манай улс импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс нэлээд хамааралтай байгаа энэ үед бид инфляцийн түвшингээ онилж чадахгүй л дээ.

Магадгүй хагас жилийн дараа мөнгөний бодлогын хүүг өсгөж байж л инфляцийг барих болов уу гэсэн таамаг байна. Төрөөс баримтлах ирэх жилийн мөнгөний бодлогод энэ тооцоолол харагдахгүй байна. Төв банкнаас мөнгөний бодлогын хүүг тогтвортой барих үүрэг хүлээж байгаа ч төлөвлөсөн хэмжээнд барихын тулд томоохон сорилтуудыг давна гэсэн үг.

-Харин төгрөгийн ханшийг тогтвортой барих чиглэлд ямар бодлого баримтлахаар байна?

-Сүүлийн хэдэн сард манай улсын валютын нөөц нэлээн багасч байгаа харагдсан. Ер нь Засгийн газар болон Төв банк экспортлогчдыг дэмжих бодлого явуулах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд 10 их наяд төгрөгийн санхүүжилт Засгийн газраас гаргасан. Гэхдээ уг зээл экспортлогчиддоо очихгүй бол дараа дараагийн хүндрэл гарахаар байна. Тиймээс боомтын асуудлыг богино хугацаанд шийдэхгүй бол валютын нөөц ч хэцүү, мөнгөний бодлогыг тооцоолсон хэмжээнд барина гэдэг ч хэцүү. Дээрээс нь улсын төсвийг бүрдүүлэхэд ч хэцүү болчихоод байна.

-Ирэх онд инфляцийг 6.5 хувьд барьж чадахгүй гэдгийг мэдсээр байж мөнгөний бодлогодоо ингэж тусгасан нь ямар учиртай юм бол?

-Инфляцийн түвшнээ зургаан хувьд барьж чадахгүй нь ойлгомжтой. Инфляци “импортлогдож” байгаа нөхцөлд мөнгөний бодлогын хүү өндөр байх ёстой болчихож байгаа юм. Бодлогын хүүгээ өсгөвөл, зээлийн хүү дагаад өснө. Тэгэхээр дотоодын эдийн засгийн идэвхжил байхгүй болчихно. Гол сорилт нь үүнд тулчхаад байгаа юм. Хоёрдугаарт, цар тахлаас үүдэн манай улсын эдийн засгийн идэвхжил хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Жишээлбэл, 2021 онд барилгын салбар үндсэндээ сул зогсолт хийчихлээ шүү дээ. Учир нь барилгын материалын үнэ дунджаар 70-80 хувь өссөн. Барилгын нэг метр.кв өртөг хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ороод 36 хувиар өсчихсөн байгаа юм. Барилга маш өндөр өртөгтэй баригдахаар байна. Хил гааль хаагдсантай холбоотойгоор бараа материал, түүхий эдийн хомсдол үүсч барилгын салбар нь ч, экспорт нь ч гацчихсан. Тэгэхээр 2022 оны хувьд бид их олон сорилттой тулгарсан жил болох гээд байна л даа.

-Төсөв, мөнгөний бодлого хоёр хэрхэн яаж уялддаг юм бэ. Манайх төсвөө баталчихаад мөнгөний бодлогоо баталдаг. Зарим оронд мөнгөний бодлогоо тодорхойлсныхоо дараа төсвөө баталдаг юм байна лээ?

-Төсвийн бодлогоо харж байгаад Төв банк мөнгөний бодлогоо оруулж ирэх ёстой. Төв банк бие дааж шийдвэр гаргах эрхтэй институци. Тиймээс Төв банкны үйл ажиллагаанд бид оролцоотой байх нь зохимжгүй. Ийм ийм асуудлаа харсан уу гэж ярихаас инфляцийг онилж байгаа арга хэрэгслийг бид хэлээд явах нь зохимжгүй. Төвбанкны хараат бус бие даасан байдлыг хангах нь чухал.

-Мөнгөний бодлого батлахдаа бид юуг анхаарах ёстой юм бэ?

-Төвбанкны гол бодлого нь төгрөгийн үнэ цэнэ. Энэ юуг илэрхийлдэг вэ гэхээр нэгдүгээрт, инфляци. Хоёрдугаарт, ханш. Валютын нөөц нь хязгаарлагдмал байдаг учраас ханшийг тэр бүр барих боломжгүй. Тиймээс гол анхаарал хандуулж байгаа асуудал нь инфляци.

-Энэ жил инфляцийн түвшинг 6.5-д барина гэсэн боловч одоо бодит байдал дээр инфляци нь 12-13 хувьд хүрчихсэн байгаа гээд байна шүү дээ?

-Тийм л дээ. Ирэх жил том цохилтууд ирнэ. Тухайлбал, Засгийн газраас үзүүлж байгаа цахилгаан, дулаан, усны төлбөрийн тэглэлт зогсоно. Аж ахуйн нэгжүүдийн даатгалын хөнгөлөлтүүд байхгүй болж, хэвийн төлөлтүүд эхэлнэ. Хүүхдийн мөнгөний 50 хувь бэлнээр олгогдож эхэлнэ. Дээрээс нь хилийн боомтууд хаалттай хэвээрээ байх нь. БНХАУ-аас гаргаж байгаа мэдээллийг харахад дараа жил боомтуудыг хаалттай хэвээр байлгах байр суурьтай байна. Бидэнд өвлийн олимпоос хойш нээчих болов уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ ирэх жил хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал сайжрахгүй нь гэсэн үг. Тиймээс аль болох богино хугацаанд хилийн боомтын асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хятад улс ямар бодлого баримтлах нь манайд шууд хамааралтай байгаа. Жишээлбэл, гангийн экспортоо зогсоочихсон. Хөөсөнцрийн үйлдвэрлэлийг зогсоосон. Учир нь химийн ямар нэгэн бодисыг дотооддоо тээвэрлэхийг хориглосон. Нэр заасан хоёр, гуравхан боомтоор л гаргаж байгаа. Түүнчлэн ихэнх үйлдвэрүүд нь бүрэн хүчин чадлаараа бус 30-60 хувийн хүчин чадлаар ажиллаж байна. Дэлхий даяар нөхцөл байдал ийм байна. Манайх ч ялгаагүй. Түүхий эдийн хомсдолд орох магадлал энэ хэвээр үргэлжлэхээр байна. Түүхий эдийн хомсдолтой байна гэдэг бол үнэ өртөг өндөр байна гэсэн үг. Түүнээс улбаалаад манай улсын инфляцийн түвшин өснө гэсэн үг. Иргэдийн орлого, ажлын байр тэр хэмжээгээр бий болохгүй бол эдийн засаг нэлээн хүндэрнэ л гэсэн үг.

-“Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү буурахгүй байна. Ард түмнийг шулсан энэ асуудалд гишүүд яагаад мэдрэмжгүй хандаад байдаг юм бэ” хэмээн олон нийт ихээхэн шүүмжилж байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Хадгаламжийн хүүг бууруулсан шалтгаан нь зээлийн хүүг дагаж бууруулах байсан. Үүнтэй холбогдуулж Банкны хуульд нэмэлт өөрчлөлт ч орсон. Хүссэн үр дүндээ хүрсэн үү гэвэл хүрсэн. Найман их наяд төгрөгийн хадгаламжийн мөнгө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын зах зээл хайж эхэлсэн. Үүний үр дүнд койн руу хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихсэн. Энэ нь зөв хөрөнгө оруулалт байсан эсэх нь дараагийн асуудал. Гэхдээ иргэд хадгаламжид мөнгөө байлгахаас илүү хөрөнгө оруулалтын чиглэлийг илүү сонирхдог болж эхэлсэн гэсэн үг. Энэ жил хөрөнгийн бирж дээр гаргасан бүх IPО-ууд бүгд амжилттай борлуулагдсан. Энэ нь сайны дохио юу гэвэл тийм. Гэхдээ хоёр их наяд төгрөг койн руу оруулчихаар дараа нь эдийн засаг болон хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт авч ирэх вэ гэдэг эрсдэлээ одооноос тооцох л хэрэгтэй. Энэ мөнгийг гадагшаа гаргаад явчихгүй дотооддоо барьж байвал уг нь гайгүй байх. Гэхдээ эргээд том эрсдэлийг авч ирнэ гэж харж байгаа.

-Богд Зонхов цогцолборын төслийг төсөв батлагдахаас өмнө та харсан уу. Энэ мэт 100 гаруй төсөл байна гэж байгаа шүү дээ. Ер нь энэ жилийн төсвийн төсөл дээр хэр тогтож суув?

-Би төсвийн төслийн боловсролын ажлын хэсгийг ахалж ажилласан. Ний нуугүй хэлэхэд, яг энэ чиглэлдээ л гол анхаарлаа төвлөрүүллээ. Энэ жилийн боловсролын төсөв 690 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Энэ жил боловсролын төсөв их сайн төсөв болсон. Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд бүх ЕБС-ын лабораторийн асуудал 100 хувь шийдэгдэнэ. Өмнө нь тоног төхөөрөмжтэй холбоотой зардал ЕБС-иудад байдаггүй байсан. Тойргоос сонгогдсон гишүүд ганц хоёр компьютер, тоног төхөөрөмж тарааж өгдөг байсан нь нууц биш. Одоо ийм зүйл шаардлагагүй болсон гэсэн үг. Компьютер, хими, физикийн лабораторийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Сургуулиудын урсгал зардал, нэг хүүхдэд оногдох хувьсах зардлаар нь дамжуулж олгох боломжтой болчихсон. Зөвхөн энэ чиглэлд 68 тэрбум төгрөг тусгагдсан.

-Ирэх жилийн төсвийг 18 их наяд төгрөг байхаар баталчихлаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Хөгжлийн төсөв”, ХНХ-ийн сайд “Халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв” хэмээн тодотгож байгаа. Бодит байдал дээр халамжаас хөдөлмөрт шилжсэн, хөгжлийн төсөв болж чадав уу?

-Төсөвтэй уялдуулж хэд хэдэн хуулийн төслийг маш яаралтай батлах ёстой. Тухайлбал, Зөвшөөрлийн хууль. Энэ хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Иргэдийн бизнес, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээх, төрийн хүнд суртал, элдэв хязгаарлалтуудыг аль болох богино хугаанд арилгах ёстой. Зөвшөөрлийн хуулийн ажилтай холбоотойгоор саяхан Гүрж улсад айлчлаад ирсэн. Бид баар, рестарон, караоке ажиллуулахад хүртэл зөвшөөрөл авдаг. Ингэхдээ зөвхөн хуульд заасан зөвшөөрлийг авдаг байх ёстой. Хуульд зааснаар 358 зөвшөөрөл байна. Гэтэл бүх шатны ИТХ-ын тогтоол, сайдын тушаал, журам гэх мэтчилэн 1600-гаад зөвшөөрөл олгож байна. Эдгээрийн цаана хүнд суртал байдаг. Манай ажлын хэсгээс жилд хэдэн аж ахуйн нэгжид хэдэн зөвшөөрөл, ямар зардлаар, ямар хугацаанд өгдөг талаарх тооцоо судалгааг хийж байна. Энэ судалгаа гарчихвал зөвшөөрөлтэй холбоотойгоор эдийн засагт бодитоор учруулж байгаа хүндрэлийг харах боломжтой болно. Ирэх жил эдийн засгаа тэлнэ гээд данхайсан төсөв баталлаа. Иргэдэд бизнес хийх боломжийг нь нээж өгч, зөвшөөрөл авахад тулгардаг хүнд суртлыг багасгахгүй л бол бид халамжаас хөдөлмөрт шилжиж чадахгүй. Одоогийн нөхцөлд халамжийн бодлого явуулахгүй л бол саяны ярьсан инфляцийн шокноос гарч чадахгүй. Тиймээс хууль эрх зүйн орчноо хамт сайжруулах ёстой. Эдийн засгийг сэргээх хууль удахгүй өргөн барина гэж байсан. Тэр хууль нь төсөв, мөнгөний бодлоготойгоо яаж уялдсан байна гэдгийг харахгүй бол шууд төсөв хараад эдийн засаг сайхан болчихно гэж бодож болохгүй.

Гэхдээ одоогийн нөхцөлд эдийн засгаа тэлсэн төсөв тавихгүй бол бүх зүйл гацчихсан, “судсаар” мөнгө гүйхгүй байна шүү дээ. Ийм үед бага төсвөө багаар төсөвлөчихвөл бүр л хүнд байдалд орно. Дэлхийн бүх оронд Засгийн газар хамгийн том худалдан авагч байдаг. Хамгийн гол нь тендер нь зөв шалгарч, гүйцэтгэл нь сайн байх ёстой. Төсвөө тавихдаа улсын төсвийг эрэмбэлэх ёстой. Жишээлбэл, Богд Зонхов”-цогцолбор эрэмбэний хэддүгээр байх ёстой вэ гэдгээ харах ёстой л доо.

-Улсын төсвийг том тавих ёстой гэлээ. Олж байгаа орлогын хэмжээнээс хэт давсан төсөв төлөвлөх нь эргээд алдагдалд орж, зээл тавих үндэслэл болно биз дээ?

-Зээл авах үндэслэл болох нь болно. Гэхдээ өөр гарц байна уу гээд харахаар төсвийн бодлогоор ийм л гарц байгаа юм. Төсөв тэлж байж бизнесийн идэвхжилийг бий болгодог. Үүнийхээ хажуугаар харин бизнес, хувийн хэвшлийнхний ажил хийх боломжийг нэмэгдүүлж өгөх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл4 цаг 21 минутын өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна4 цаг 31 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ4 цаг 41 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа4 цаг 51 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ5 цаг 4 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна5 цаг 11 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш5 цаг 21 минутын өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо5 цаг 39 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва6 цаг 15 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог6 цаг 29 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна6 цаг 37 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу6 цаг 50 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил7 цаг 1 минутын өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо7 цаг 8 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ7 цаг 23 минутын өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв7 цаг 39 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ7 цаг 51 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа8 цаг 10 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө8 цаг 41 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй9 цаг 1 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд9 цаг 21 минутын өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна9 цаг 41 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд9 цаг 56 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд12-4, 9:14Нефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя12-4, 9:00"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна12-4, 8:40НЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу12-4, 8:25ЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна12-4, 8:00Түүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв