Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө

Нийгэм 14:31 , 2021-11-25
0

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа

Эрхэм Ерөнхийлөгч өө, та хэдхэн сарын өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулж, тангаргаа өргөхдөө шүүхийн ёс бус байдлын тухай хатуухан мэдэгдэж, хүн засагладаггүй хууль засагладаг болно гэж ард түмэндээ амлалтаа өгсөн. Энэ үгийг чинь дахин нэг сануулахад илүүдэхгүй болов уу. Та “Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх , шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн тогтолцоог бий болгохын тулд нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм” гэж хэлсэн билээ. Гэвч хөрсөн дээрээ хуульч, шүүгчид өөрсдөө хуулийг хэрхэн уландаа гишгэж, хүн засагладаг болохыг ганцхан шүүгчийн гайтай захирамжаас болж хохирч яваа нэгэн гэр бүлийн бодит амьдралаас хүргэе.

Иргэн Б.Билгүүн Э.У-тай хайр сэтгэлтэй болж, хэдэн жил үерхсэний эцэст хадаг яндраа тавьж, хоёр талын ах дүүсээ цуглуулан хэдэн өдөр дамнан хурим найр хийжээ. Айлын ганц охиныг авааль гэргийгээрээ сонгосон тэрээр аавынх нь өмнө зогсч байгаад “Таниас илүү насан туршдаа хайрлаж амьдарна аа” хэмээн амлан, гадаадад суралцаж төгссөн, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй хөөрхөн охиныг хөтлөөд гэрээс нь гарчээ. Ганц биеэрээ гунхаж явсан, ганган дэгжин, мэдлэг мэргэжлээрээ Монголдоо толгой цохих охиноор галаа мануулж, цайгаа чануулсан тэрээр хөөрхөн охины аав болж, хөөрсөн сэтгэлээ дарж чадахгүй явж байжээ. Гэтэл нэг л өдөр аав ээж болон авааль гэргийдээ насан туршид нь хайрлана гэсэн нандин амлалтаа мартаж, гэр бүлээс гадуур харилцаатай болж, бүр охинтой нь тэрсхэн хүүхэд нь хүртэл мэндэлжээ. Ёс зүй, хүн чанарыг дээдэлдэг эхнэр нь энэхүү хүнээс гажууд, ёс бус харилцааг хүлээн зөвшөөрөөгүй учир гэр бүлээ цуцлуулж, гэдсэндээ дахиад нэг хүүхэд тээж яваа бүсгүйг өрөвдөөд өөрийгөө золионд гаргаж, өрх толгойлсон эмэгтэй болох шийдвэрийг гаргажээ. Ингээд Орхон аймгийн шүүх нэхэмжлэгч Э.У болон хариуцагч Б.Билгүүнд холбогдох гэр бүл цуцлуулах шүүх хурлыг хийж, өмчийн маргаангүй, дундаас нь гарсан дээлийн энгэрт багтах дэрс шиг турьхан жаахан охин нь ээжийнхээ асран хамгаалагчид үлдэж буй учир зөвхөн гэр бүл цуцлах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Ингээд нэхэмжлэгч Э.У-гийн хүсэлтийг хангаж, ямар нэгэн маргаангүй учир ёсоор болгожээ. Шүүх танхимд гэм буруугаа хүлээж, гэр бүлийн гадуур харилцаагаа зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулахад ямар ч маргаангүй хэмээн зогсч байсан Б.Билгүүн нь хэдхэн сарын дараа шүүгч, нотариатчидтай үгсэн хуйвалдаж, хохирогчийн дүрд тоглосон нь гайхалтай. Гэр бүлээ цуцлуулж, төрхөмдөө буцсан Э.У-д хэдэн сарын дараа цочир нэгэн мэдэгдэл иржээ. Охид, хүүхнүүдийн бие, сэтгэлээр тоглож, олонг айлд хүргэн орж явдаг овлигогүй эр Б.Билгүүн нь хамтын өмчлөл болох орон сууцыг хуулиа булингартуулдаг шүүгч, нотариатч нарын тусламжтайгаар өөрийн мэдэлд шилжүүлчихжээ. Иргэн Э.У-г өөрөө мэдээгүй байхад тэрээр танил нотариатчаар хуурамч гэрээ хийлгэж, орон сууцны өмчлөгчөөс нь хасуулж, бүр улсын бүртгэлээс хүртэл хасуулсан байна. Хадаг тавьж гуйсан эхнэр, хамтын амьдралын гэрч болсон хөөрхөн охин хоёроо гудамжинд гаргахдаа тэрээр юман чинээ бодсонгүй. Гэр бүл цуцлуулах шүүх хурлын шийдвэр нь хуулийг гууль болгодог Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгч Ж.Байгальмаагийн гараар захирамж болгон өөрчлөгдөж, нэхэмжлэгч Э.У нь хариуцагч болон хувирчих нь тэр. Өөрөө ч мэдээгүй байхад өмчлөлөөс нь хасуулж, өөдөсхөн чинээ охинтойгоо хоосон хоцорчээ. Өөрийнхөө өмчлөлд авчихлаа хэмээн хөөрөлхсөн Б.Билгүүн нь нэгэн цагт гал голомтоо асааж байсан орон байраа бусдад худалдчихсан байжээ. Улмаар Э.У шүүгч Ж.Байгальмаагийн гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгохыг хүсч, гомдол гаргажээ. Энэ гомдлын дагуу шүүх хуралдаж, Э.У-г өөрөө мэдээгүй байхад нь өмчлөлөөс хассан болохыг нотолж, шүүгч Ж.Байгальмаагийн захирамжийг хүчингүй болгожээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд тухайн айлд очиж, орон сууцаа чөлөөлж өгөхийг хүсч, жинхэнэ эздэд нь буцааж өгөхийг шаарджээ. Гэтэл худалдаж авсан гэх иргэн тэднийг хохироосон Б.Билгүүнд уур омгоо гаргахын оронд орон байраа авахаар ирсэн Э.У руу дайрч, биед нь халдаж зодож танхайрчээ. Ингээд хэрүүл маргаантай байраа суллаж өгсөн ч Э.У-г маргааш нь очиход түлхүүрний голыг нь сольчихсон гэрт нь эзэн аятай сууж байжээ. Удаа дараа ийм балмад үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгч, албадан журмаар гаргасан ч Б.Билгүүн нь буцан ирж, гэрийн эд хогшлыг эвдэж танхайрсан байна. Ийнхүү хуулийн нэр барьж, хүчирхийлэл үйлддэг хүн сүгнүүд олширч байгааг Ерөнхийлөгч таньд дуулгая. Хамгийн ноцтой нь, хууль бус шийдвэр гаргасан шүүгч, өмчлөгч нь байхгүй байхад өмчөөс нь хасч, хууль шүүхийг уландаа гишгэдэг нотариатч, хуулиа баримталж ажиллах ёстой атал хүнтэй хуйвалдаж, хохирогчийн эсрэг ажилладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна. Хууль бус захирамж гаргасан шүүгч Ж.Байгальмааг хохирогчид АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж, шүүгчээр ажиллах ёс зүй, ур чадваргүй болохыг баримтаар илчилсээр байхад хариуцлага тооцохын оронд дэвшүүлж ажиллуулж байгаа нь харамсалтай. Орхон аймгийн Иргэний хэргийн шүүгч байхдаа иргэдийн маргааны асуудлыг шийдэж чадахгүй байгаа шүүгч Ж.Байгальмаа нь өнөөдөр Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч болчихсон яваа нь гайхалтай. Иргэн хоорондын энгийн маргааныг шийдэж чадахгүй байгаа тэрээр эрүүгийн хэргийн ээдрээтэй учгийг дэнсэлж сууна гэхэд итгэхийн арга алга. Ганц шүүгчийн ганц буруутай захирамжаас арав орчим жил шүүхээр явсан хохирогч болон ар гэрийнхэн нь тун гомдолтой байна. Арван жилийн турш хууль, шүүхийн өмнө зарцуулсан цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг барагдуулах зүйл заалт ямар ч хуульд байдаггүй нь эцэстээ иргэдийг шүүх байгууллагад итгэх итгэлийг алдруулж байна. Бас хөхөө шувуу шиг хүүхдээ энд тэнд орхиж явдаг эцэг нэртэй эрийн оронцгуудад үйлчлэх хатуу хууль байдаггүй нь айлын охидтой айл гэр болж тоглодог эрчүүд олширч байгаа нь Монголын эмгэнэл болоод байна.

Дашрамд сонордуулахад, өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байгаа бөгөөд Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид амьдрах эрхийг хамгаалахын төлөө дэлхийн улс гүрнүүд нэгдэж байгаа билээ. Энэхүү 16 хоногийн аян нь охид, хүүхдүүдийг гэрлүүлэх, богтлох, гэр бүлийн хүчирхийлэл болон бүх төрлийн хүний наймаа зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гай гамшигт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой олон улсын аян юм. Хүчирхийлэл нь гэр бүл, олон нийтийн бат бөх барилдлагаа болсон нийгмийн бүтцийг сулруулж, улмаар улс орнуудыг нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хүрэхэд нь чөдөр тушаа болж байгааг дэлхийн улсууд дор бүрнээ байр сууриа илэрхийлсээр байгаа. Дэлхий нийтээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, тэднийг тэгш эрхээ эдэлж, эрх тэгш боломжоор хангахын тулд нэгдэж, бас уриалж байна. Хүчирхийлэл гэдэг зөвхөн бие махбодид учруулсан хохирлоор хязгаарлагдахгүй. Сэтгэл зүй, оюун санаа, олон жил шүүх цагдаагаар дарамтлах, хүүхэд эхчүүдийг залхаан цээрлүүлэх нь хүчирхийллийн сонгодог жишээ. Гэтэл жирийн нэгэн иргэнийг хууль нь хамгаалах ёстой гэр бүлийн өмнө, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй хүчирхийлэгчтэй үгсэн нийлж байгаа бодит жишээ шүүхийн салбарт байна.

Эрхэм Ерөнхийлөгч өө, та үнэхээр амласан ёсоороо шүүхээ шинэчилье, шударга ёсыг тогтооё гэж бодож байгаа бол хууль журам, худал хийрхлээсээ өмнө хууль бус шийдвэр гаргадаг хуудуутай шүүгч нараасаа цэвэрлэж эхлэх хэрэгтэй байна. Таны хэлсэн шиг хүн засагладаггүй, хууль засагладаг, хуулиа дээдэлдэг шүүх, шүүгч нар Монголд агаар ус шиг хэрэгтэй байна.

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл2 цаг 51 минутын өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна3 цаг 1 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ3 цаг 11 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа3 цаг 21 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ3 цаг 33 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна3 цаг 40 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш3 цаг 51 минутын өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо4 цаг 9 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва4 цаг 45 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог4 цаг 59 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна5 цаг 7 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу5 цаг 20 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил5 цаг 31 минутын өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо5 цаг 38 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ5 цаг 53 минутын өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв6 цаг 8 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ6 цаг 21 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа6 цаг 40 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө7 цаг 11 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй7 цаг 31 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд7 цаг 51 минутын өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна8 цаг 11 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд8 цаг 26 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд8 цаг 37 минутын өмнөНефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя8 цаг 51 минутын өмнө"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна9 цаг 10 минутын өмнөНЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу9 цаг 26 минутын өмнөЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна9 цаг 51 минутын өмнөТүүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв