Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-10 нд нийтлэгдсэн байна.

Нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөсөн байна

1/ 10/ 2022    15 цаг 57 минут

Казахстан улсын дотоодын нөхцөл байдал хурцдаж хяналтаас гарч, олон улсын анхааралд ороод байна. Тус улс эмх замбараагаа алдаж, хөл толгойгоо олохгүй болчихлоо. Гэтэл манай үе үеийн удирдагчид энэ улсыг үлгэр жишээч хэмээн магтаж ирсэн нь эдгээр өдрүүдэд гайхалтай санагдаж байна. Казахстан улсын үсрэнгүй хөгжиж буйг хар, тэнд жинхэнэ хөгжил цэцэглэлт болж байна, Нурсултан Назарбаев бол аугаа удирдагч юм байна, ард түмэн нь түүнийг хаан мэт хүндэлдэг юм байна, нийслэл хотоо зөөчихлөө, нэг хүний засаглалтай орон ямар гоё юм бэ гэж манай эрх баригчид ам уралдан магтацгаадаг байв. Н.Энхбаярын үеэс л Казахстаныг мундаг юм байна гэж магтдаг байлаа. Дараа нь Ц.Элбэгдорж ч их магтаж байж билээ. Х.Баттулга ч бас Казахстаны хөгжлийг дурдаж л байсан удаатай.

Гэтэл өнөөдөр Казахстанд үүсээд байгаа нөхцөлийг харахад манай үе үеийн эрх баригчдын ярьж байсан дээрх магтаалууд бүгд худлаа байсан юм байна даа. Нэг хүний засаглал, хэмжээгүй их эрх мэдэл, даврал улс орныг бүхэлд нь балладаг юм байна. Дундад зууны үе шиг нэг хүнийг тахин шүтдэг ёс, үзэл энэ зуунд лав байхгүй юм байна. Эрх мэдлээрээ далайлгаж, ард түмнийг сөхрүүлэх гэвэл хүмүүс хэдүйд ч дургүйцдэг болчихож. Дарангуйлагчийнхаа хөшөөг оосорлоод татаж унагаж буй ард түмнийг хараад нэг хүн, нэг намын засаглал дэлхийд үеэ өнгөрөөжээ гэдгийг хүн төрөлхтөн хараадахлаа.

Муу ч, сайн ч парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, улс төр нь олон ургалч үзэл дээр үндэслэгдэж, хэрүүл уруултай байх нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм байна. Парламентын засаглал маргаан ихтэйгээс ажил явдаггүй, ажил гацдаг, хөгжил удаан гэж шүүмжлэх нь бий ч яг одоогийн дэлхийд парламентын засаглалтай байхаас өөр сайн сонголт алга. Өөр сонголт ч байдаггүй юм байна даа.

Монгол Улс яг одооных шиг нөхцөл байдлаараа дахиад хэдхэн жил явбал ер нь эвгүйтэх шинжиндээ орчихоод байна. Ард түмэн туйлын ядуу, эрхлэх ажил ч үгүй, төр засгаасаа халамж гуйгсад олширчихлоо. Өргөн хэрэглээний бараа сүүлийн зургаан жилд огцом өсч, шатахууны үнээр байнга тоглодог болсон.

Гэтэл ийм их бухимдал, ядуурлын дундуур үзэл бодол, үгээ хэлэх гэж талбай дээр гарч ирсэн иргэдийг цагдаа нар барьж, хорьж, хэлэх эрхийг нь боогдуулж байгаа нь Казахстаных шиг нөхцөл байдал Монголд болох хугацааг наашлуулчихаж байгаа юм л даа.

Цагдаа нарын хүний эрхийн мэдлэггүй энэ тэнэг үйлдэл, Ардын намынхны авлига, шударга бусаар баяжиж байгаа байдал, ард түмнийхээ өвчин зовлонг далимдуулж, зовлонгоор нь зоос олох гэж гүйж байгааг нь харцгаа. Хаана асуудал гарч байна, тэнд нь авлигын асуудал л босдог. Замын-Үүдээс яаж мөнгө босгож байна, ачаа тээврээр яаж мөнгө босгох гэж улайрч, иргэдээ шулж байна. Манай нийгэмд улс төртэй холбогдсон салбар бүр бохир, тэнд нь авлига үүрлэж, энэ улс орныг сөхрүүлж байна. Энэ шударга бус бүх үйлдэл нь Казахстанд өрнөж буй эсэргүүцэл Монголд удахгүй давтагдана шүү гэж сануулж, цаг хугацааг нь наашлуулж байгаа юм.

Ард түмэн өөрсдийнхөө төлөө, эх орныхоо төлөө босоход ерөнхийдөө бэлэн болчихоод байхад Казахстаных шиг тэмцэл гаргуулахгүйн тулд урьтаж засч, залруулж чадах уу, энэ засаг төр. Яахав сонгуулиар өгсөн таван цаасанд нь

хөөрцөглөөд гэнэн цайлганаар “Ээ дээ, нам минь” гээд дугуйлаад МАН-ыг гаргаад ирчихсэн байж болно. Гэтэл ард түмний амьдрал туйлын хүнд байгаа учир уур бухимдал нь энэ улсыг Казахстан шиг

байтугай түйвээж ч мэднэ дээ. Казахстанд иргэд нь босчээ, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагссан ч үнэн хэрэгтээ Засгийн газраа унагах зорилготой байсан бөгөөд даварсан эрх баригчдаа буулгаж, хотууд эмх замбараагүй байна гэдэг мэдээг сонссон монгол хүн “Яана аа” гэж уулга алдахаасаа илүүтэй “Хэдүүлээ хэзээ ингэж босох вэ”, “Биднийг бодвол казахстанчууд чинь зоригтой юм байна”, “Хэдүүлээ ч ингэж босоход их ойртсон доо” гэх мессэжийг нэг нэгэндээ өгөөд буйг хэн ч анзаарахаар байна.

Болж буй үйл явдлаас харахад парламентын засаглалтай байж, ардчиллаа хөгжүүлэхээс өөр арга алга юм байна шүү. Нэг хүн хаан шиг улс орныг удирддаг ёс халагджээ. Ардчилал хаа ч ус, агаар шиг хэрэгтэй байдаг юм байна. Ардчиллаар цангасан, ардчиллаа дээрэмдүүлсэн орны иргэд гэнэт нэг л өдөр тэсэрч буйг харж байна.

Агаарын даралтыг тодорхой хэмжээгээр гаргаж, зохих ёстой түвшинд нь барьдаг автомат төхөөрөмжүүд бий. Нийгмийн амьдрал яг тэр даралт шиг юм. Тэр хүчтэй даралтыг үе үе гаргаж байх ёстой юм шүү. Дараад байж болохгүй. Зүй нь тэр их даралтыг цаг тухайд нь аясаар нь гаргаж байснаараа дэлбэрэх аюулаас зайлсхийнэ. Сүүлийн үед энд тэнд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг цагдаа хүчний байгууллагынхан төрийн нэрийг барьж далайлган хүчээр тарааж, баривчилж байгаа нь тэрхүү автоматыг байхгүй болгож байгаатай адил юм. Хэдий чинээ иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчинө, хэдий чинээгээр ардчиллыг гишгэлнэ, тэр хэрээр дээр дурдсан нөхцөл байдлыг наашлуулж байгаа юм. Цагдаа хүчний байгууллагын баривчилгаа, иргэдийнхээ үзэл бодлыг юман чинээ хүндэтгэхгүй байгаа нь цаагуураа өөрсдөдөө, үндэстэндээ мөхөл сүйрлийг ёрлож байна.

Казахстаны бослого, хөдөлгөөнийг монголчууд зүгээр ч нэг хараад суухгүй л байгаа шүү. Тэндээс өөрсдийгөө олж хараад байгаа нь нэг юм хэлээд байна аа.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Дорнын зурхай: Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой1 цаг 54 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 3 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42ОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01
 Facebook Twitter Youtube