Энэ мэдээ хуучирсан буюу 2022-01-22 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв

1/ 22/ 2022    11 цаг 01 минут

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.

Ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Викторович Краснов Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус улсын ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүн оролцож, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар тодорхой санал солилцож, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Монгол Улс нь ОХУ-тай 3,5 мянган километр хилийн шугамаар холбогдож байдаг тул хил орчмын прокурорын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хилийн бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлов.

Дэлхий нийтийн даяаршлын энэ цаг үед үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, цахим гэмт хэрэг, хууль бус криптовалютын наймаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихтэй тэмцэхэд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг ерөнхий прокурорууд онцолж, саналаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ойн арга хэмжээний хүрээнд болсон гадаад улсуудын ерөнхий прокуроруудын баярын уулзалтад ОХУ-ын Ерөнхий прокурорын урилгаар, Азийн бүсийн орнуудын прокурорын байгууллагуудын хүндэт зочдыг төлөөлөн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “хоёр улсын прокурорын байгууллага хоорондын ажил хэрэгч, нөхөрсөг, хамтын ажиллагаа нь Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болж, өргөжин хөгжиж байна. Прокурорын байгууллага өөрийн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо ашиг сонирхол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэж, даяаршлын энэ үед улс, үндэстэн бүрийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, ялангуяа олон улсын аюулгүй байдал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй амжилттай тэмцэхэд бидний нягт хамтын ажиллагаа чухал байгааг ” онцлон тэмдэглэв.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.68Зочин   • 2022, 1 сарын 28. 7 цаг 12 минут

Тээврийн прокурор байхдаа эрх мэдлээ замын цагдаад тавиад туучихсан байсан мэдлэг чадваргүй нөхөр З Энхболдын жалга довны хүн учир Женко УЕПрокурор болгосон хийсэн ажил гүй мэдлэг чадваргүй....нөхар Женкогийн гар хөл МАНыг базаж байгаагийн жишээ Хүк мал яаж ч чадахгүй байнадөө



ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ6 цаг 51 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 20 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 43 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 49 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ8 цаг 47 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 5 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 22 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 37 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 38 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube