Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-17 нд нийтлэгдсэн байна.

“ЭТГЭЭД” зураг авалтаараа ялгардаг Б.Баатар гэж хэн бэ?

2/ 17/ 2022    17 цаг 39 минут

Тун удахгүй кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх “ЭТГЭЭД” УСК үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байна. Тус киноны өвөрмөц постер, трэйлер зэрэг нь сонирхол татахуйц шинэлэг шийдэл, онцгой дүр төрхөөрөө “этгээд” мэдрэмжийг төрүүлээд байгаа юм. Мөн кинонд ажилласан уран бүтээлч, жүжигчдийн сонголт нь урь өмнө харж байгаагүй дүр төрхийг бий болгож чадсанаараа онцлогтой болжээ.

“ЭТГЭЭД” УСК –ны найруулагчаар ажилласан Б.Баатар нь дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн өнгө, имижийг тодорхойлж, ур чадвараараа танигдсан зураглаач юм. Тэрээр өмнө нь “Сайн, муу, хэрцгий”,” Ар хударга”, “ Зангараг”, “Үргээлэг 2”, “Яллагч”, “Хийморь”, “Сүүн замын сахиул”, “Зориг” уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж байжээ. Түүний ажилласан “Хийморь” УСК нь хилийн дээс алхаж, Германы Олденбург кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэн, “San Diego International Film Festival”-ийн “Шилдэг” киногоор шалгарч байсан юм. Мөн Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч чадсан билээ. Жинхэнэ кино урлагийн мастерууд “Холливууд бол мөрөөдөл биш” гэж ярьдаг. Үүн шиг Оскар ч мөн адил бидний хувьд зүгээр нэг мөрөөдөл төдий биш юм. Тийм ч учраас Монгол кино Оскарт нэр дэвшихээр чансаатай бүтээгдэж, гадны шүүгчдээс өндөр үнэлгээ авсан нь яах аргагүй “дэвшил” болсоныг илэрхийлнэ. Америкийн зураглаачдын нийгэмлэг (The American Society of Cinematographers)-ийн ерөнхийлөгч Kees Van Oostrum ”Хийморь” УСК-ны ерөнхий зураглаач Б.Баатартай тусгайлан уулзаж, баяр хүргэн, кино зураглаачдын хамгийн том наадамд түүнийг тусгайлан урьж оролцуулж байжээ. Энэхүү үйл явдал нь дэлхийн нэр хүндтэй наадамд Монгол кино зураглаач уригдсан анхны тохиолдол болж байв.

 

Б.Баатарын хувьд “ЭТГЭЭД” УСК нь түүний анхны бие даан бүтээсэн уран бүтээл юм. Найруулагч энэхүү бүтээлээрээ “хүн өөрөө өөртөө эзэн байж, үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж эс чадвал хэн нэгний олз болон, хохирч үлддэг” гэдэг санааг илэрхийлэхийг зорьжээ. Сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” УСК найруулагчийн шийдэл, зураг авалтын өвөрмөц өнцөг, өнгө, дүрсний төгс чанараараа Монголын уран бүтээлчдийн чадвар, чансааг нэг шатанд ахиулсан бүтээл болж чадсаныг мэрэгжлийнхэн онцолж байна.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.91.203   • 2022, 2 сарын 27. 12 цаг 00 минут

basl 1 yuuch hiideggui huja

203.91.115.52Зочин   • 2022, 2 сарын 18. 12 цаг 30 минут

Бас л нэг баатар уу? Бид чинь одоо Баатаруудаа шингээж чадахаа байгаад эртний Грек шиг баатруудынхаа хөлд сүйрэхдээ тулж байгаа шүү дээ.



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ28 минут 33 секундын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube