Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-25 нд нийтлэгдсэн байна.

Хамба лам Д.Чойжамц: Би бусдын л адил мал сүрэг адгуулдаг, нүүдэлчин ард түмний дунд хүмүүжсэн

2/ 25/ 2022    9 цаг 30 минут

“Бидний нэг” контентийн энэ удаагийн дугаарт Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамц уригдан оролцлоо.

-Та манай уншигчдад бага нас, сурагч насныхаа тухай сонирхуулахгүй юу?

-Монголын ард түмний нэгэн ижил дээ. Би Төв аймгийн Өнжүүл суманд төрсөн. Тэгээд сайхан уултай өвөлжөөнд төрөөд тэндээ аав ээжтэйгээ мал сүрэг адгуулдаг, нүүдэлчин ард түмний дунд хүмүүжиж өсөж торнисон.

Улаанбаатар хот ирээд 22 дугаар сургуульд орж гайгүй сурч “Харшийн ёолк”-д уригддаг байлаа. Тэгээд бас тэр үед арын хаалга байсан шиг санагддаг юм. Намайг Драмын театрын үүдэн дээр байж байгаарай. Их тэнгэр лүү явна гээд зогсоож байсан чинь өөр газраар өөрсдийнхөө хүүхдүүдийг аваад явчихсан байж билээ. Би тэрэнд нэг их гомддоггүй ээ. Зүгээр одоо ингээд эргээд бодоход бас тэр үед нэг жаахан тийм юм байсан юм болов уу даа гэж санагддаг юм. 22 дугаар сургуулийн  8 дугаар ангийг төгсөөд, 10 дугаар ангиа 28 дугаар сургуульд очиж төгссөн дөө.

-Цаг уурын мэргэжлээр сурч байсан гэж сонсож байсан юм байна. Та тэгээд яагаад лам болохоор шийдэв?

-Аравдугаар ангиа төгсөөд Их сургуулийн Цаг уурын ангид жоохон явсан. Тэр хооронд Ч.Лувсанжав багштай танилцаад Ч.Лувсанжав багшаар англи хэл заалгадаг болсон юм. Тэгсэн Ч.Лувсанжав багш нэг өдөр “би нэг төвөд номыг англи галигаар галигламаар байна. Чи нэг жаахан төвөд ном үзчих. Амархан шүү дээ” гэж байна. Тэгээд “нэг ламтай чамайг танилцуулж өгнө өө” гэж байна. Би зөвшөөрлөө. Бас нэг юм мэдэх юм байна даа гэж бодоод дуртай зөвшөөрсөн. Тэгээд гэртээ ирээд энэ тухай аав ээждээ ярьтал манай аав лам байсан хүн жигтэйхэн баяртай байна. Би чамайг сайн эрдэмтэй ламд танилцуулж өгнө өө гээд дагуулаад явж байсан. Тэр үед багш маань гадаа гараад Гандан руу явж байсан юм уу, хаашаа явж байсан юм тэнд явж байгаад таарсан. Тэгэхэд багш “би нэг чухал ажил туурвих гээд буяны юманд явж байсан юм аа, хүү минь чи энэ үед тааралдлаа. Би чамд ном зааж өгье өө. Чиний үйлс сайхан бүтэх байх аа” гэж хэлээд өдөр хэлсэн. Тэгээд тэр өдөр нь очоод багшдаа шавь орж төвөд ном заалгасан. Бүр албан ёсны шавь нь болж орж багшдаа шавь болоод, 1969 онд төгссөн юм шүү дээ, би.  

 -Хувь хүнийг төлөвшүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэрний нэгэнд шашин ч бас багтана. Шашин нийгэм болоод хүний хөгжилд ямар үүрэгтэй вэ?

-Үзэл бодол, ёс суртахуун хоёрыг л бид нар хамгийн зөвөөр ард түмэндээ суулгах ёстой. Энэ хоёр байхгүйгээр жинхэнэ хүн болж чадахгүй байгаа юм. Мэдлэг хэчнээн өндөртэй байгаад ёс зүй байхгүй болбол тэр хүнд бас нийгэмд болоод бусдадаа тустай байна гэхэд итгэл муу байна. Хамгийн дээд зэргийн мэдлэгтэй мөртөө банк санхүү янз бүрийн байгууллагад янз бүрийн арга журмаар мөнгө цаасыг нь энэ ард түмэнд зориулах юмнуудыг нь аваад хэрэглэчхэж байгаа тал байна. Тэгэхлээр мэдлэг бол Монголын нийгэмд хэрэгтэй зүйлийн нэг боловчиг ёс суртахуун дээр л суурилаагүй бол яагаад ч болохгүй байгаа юм. Тийм учраас оюун ухаант хүн төрөлхтний хамгийн чухал зүйл нь ёс суртахуун. Ёс суртахууныг хийгээд өгөх дээр зэрэг хүн хөдөлшгүй тэр мэдлэгийг зөв тийш нь ашигладаг. Үнэн бодит байдал руу ашигладаг учраас хүнд тустай болж эргэдэг ийм юм. Түүнээс биш эрдэм мэдлэгээр авгай хүүхдээ дээрэлхдэг ч юм уу, цалин өндөр авдаг бол тэрүүгээрээ дээрэлхдэг ч юм уу ингээд л ёс суртахуунгүй болбол тэр гэрт жаргал авчирч өгөхгүй байгаа юм. Нийгэмд жаргал авчирч өгөхгүй байгаа юм. Ёс суртахуун дээр суурилсан мэдлэг болбол хөгжил дэвшил авчраад байгаа. Тийм учраас энэ хоёр хамгийн чухал зүйл. Мэдлэг, ёс суртахуун дээр суурилаад ирэхлээр л ёстой жинхэнэ бодит байдал нь худлаа ярина гэж байхгүй болно. Сайхан төлөвшөөд ирнэ. Хандлага зөвшинө. Нийгэм бүлээширнэ, гэр бүл бүлээширнэ, албан байгууллага бүлээширнэ.

-Зарим шашингүй үзэлтнүүд шашныг нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог ч гэх нь бий...

-Коммунизмын үед шашинтайгаа нуудаг байсан. Тэр нь Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө олсон боловчиг нууц байдал нь хэвээрээ байгаа байдал ажиглагддаг. Яагаад гэвэл өөрөө шүтдэг. Гандан хийд дээр очдог. Ном уншуулдаг мөртөө нийгэмд гараад зурагт радио, телевизээр ярихлаар “би огт шүтлэггүй хүн шүү дээ” гэж илэрхийлж байгаа олон хүнийг харсан. Тийм учраас бас л тэр коммунизмын үеийн дарамттай, нийгмийн тэр үлдэгдэл байгаа юм байна даа гэсэн ийм сэтгэгдэл надад төрдөг дөө. Түүнээс биш бол Монголчуудын ихэнх нь бурхны шашин руугаа хандаж байна. Олон янзын эрдэм шинжилгээний хурлууд, урлаг соёлынхон бүгдээрэнтэй нь бид хуралдаж, хуйлж тэдний үзэл бодлыг дуулахад болбол ер нь бурхныхаа шашныг хүндэтгэдэг хүмүүсийн тоо нэлээн л байх шиг л ингэж санагддаг даа. Тэгээд бурхны шашны энэ хөгжил дэвшил бол их олон юмнаас хамаардаг юм байна. Бидний энэ буддын шашин бол тийм амаргүй байна. Яагаад гэвэл жинхэнэ мэдлэгтэй, боловсролтой, Бурхан багшийн айлдсан олон янзын сэдэвтэй, олон төрлийн номуудыг үзэхэд 24 жилийг барагтайгаар зарцуулж байна. 1990 оны эхэнд явсан улсууд одоо л эхэлж Лхарамба гэвш, Лхарамбын дамжаагаа зэрэг цолоо хамгаалаад ирж байна. Тэгээд цаана нь Агийн ном үзэх нэг жил байгаа. Ингээд 25 жилийг дуусгасны дараа Монголдоо ирээд ямар ч номыг нь ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх хүчин чадал бүхий хялбарчилсан, хүмүүсийнхээ оюун санаанд тохируулаад зааж чадах багш нар одооноос ирж эхэлсэн.

-Тэгвэл мухар сүсгийн талаар...

Мухар сүсгийг бол бурхны шашин хүртэл хүлээн зөвшөөрдөггүй. Хувьсгал хэлмэгдлээс өмнө бурхны номыг үзэхдээ хүртэл эргэлзээ тээнэгэлзээ, мэтгэлцээний журмаар үзэж судалдаг гурван том дацан байсан юм. Тэр гурван дацанг нь сэргээсэн.

-Монголчууд бид жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?

-Өвчингүй байхын төлөө тэмцэх ёстой. Эрүүл байхын төлөө юу байдаг юм тэрнийг хийж бүтээдэг. Тэгээд энэ хоёр байлаа ч гэсэн барчид аюул, аваар осол, хэрүүл тэмцэл, архи тэргүүтэй юм амьдралд ороод л ирэхлээрээ зохилдохгүй. Амьдралын жаргалтай сайхан байдлыг үгүй хийдэг. Эдгээр зүйлүүдээс холдож, өөрийнхөө амьдралыг цэгцтэй тэгээд барчидгүй саадгүй болгож амьдрах учиртай байдаг юм. Бас эд таваар. Эд таваар байхгүй бол өлсгөлөн гуйланч  байж байгаад, хувцас хунаргүй байж байгаад өвчин тусах, хоол ундгүй байж байгаад өвчин тусдаг. Тэгээд бусдыгаа татаад унагачихдаг гэдэг юм. Тийм учраас эд таваар өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй хэмжээний төгрөг мөнгө, эд таваарыг зөв замаар олж яваа нь амьдрал юм байгаа юм. Хамгийн чухал нь бидний байгаа орчин, байгаль дэлхий. Энэ дэлхий бузартчих юм бол тэн дээр ямар ч эрх баялаг, өвдөхгүй гээд нэмэр байхгүй.  Энэ дээр ургамал ногоо ургахгүй бол мал сүргээс авхуулаад ногоо тариа, идэж уух юм юу байна бүгд байхгүй болох учиртай. Энэ дэлхийгээ сав ертөнц, түүн дээр оршин байгаа хүн тэргүүтэй амьтдыг шим ертөнц гэдэг. Энэ хоёр маш нарийн хүйн холбоотой эд байгаа юм. Тэгэхлээр байгаль дэлхийг цэвэр сайхан цэмцгэр авч явах. Үүнийхээ зүй зохисыг нь олж амьдрах нь л хамгийн чухал байгаа. Эдгээр зүйлийг л Монголчууд эрхэмлэх юм бол жаргалтай сайхан амьдралын шалтгаан нөхцөл бүрдэж байгаа гэж ингэж үздэг. Тэгээд та бүхэндээ энэ бүгдийг ерөөе өө. За баярлалаа.

 Х.Соёл

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.124.134Зочин   • 2022, 2 сарын 25. 11 цаг 19 минут

САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ



ШИНЭ МЭДЭЭ

Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав3 цаг 17 минутын өмнөБНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай тамирчид ганзага дүүрэн байна4 сар 15. 7:26Улаанбаатарт өдөртөө +12...+14 градус дулаан4 сар 15. 7:03Зурхай: Байшингийн суурь тавихад муу өдөр4 сар 15. 7:00Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”4 сар 15. 6:58Хуурамч гэж үзэж болохуйц 25600 эм илэрсэн4 сар 14. 12:57Булевиртид эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ4 сар 14. 12:22Төөрсөн сураггүй болсон 9 иргэний эсэн мэнд оллоо4 сар 14. 12:17Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 4168 багш ажилладаг4 сар 12. 15:36Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсон4 сар 12. 15:17С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох асуудал яригдаагүй гэв үү4 сар 12. 10:42Л.Гантөмөр: МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсийн жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй4 сар 12. 10:00“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ4 сар 12. 9:52Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулна4 сар 11. 9:14Төрийн албан хаагчийн тоо 1291-ээр өссөн байна4 сар 11. 9:09Шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ4 сар 11. 9:02Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна4 сар 10. 16:02Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 15:14С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой эцэслээгүй асуултууд нэмэгдсээр байна4 сар 10. 9:18Шадар сайд С.Амарсайханы шаардаад байдгийг төсөвлөчихдөг бол...4 сар 10. 9:00Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа4 сар 10. 8:57
 Facebook Twitter Youtube