Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-14 нд нийтлэгдсэн байна.

Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг

3/ 14/ 2022    7 цаг 31 минут

Б.ДОЛЖИНЖАВ

 Сураггүй алга болсон, төөрсөн ойр дотны хүмүүсээ эрэн сурвалжилж байна гэсэн зар Улаанбаатарын гудамж, талбайн хаа нэгтээ харагдах нь байдаг л үзэгдэл болжээ. Эхэндээ бид ямар зар байгааг лавлан харж, таарвал гэрийнхэнд нь хэл дуулгана хэмээн утасны дугаарыг нь хүртэл тэмдэглэн авдаг байв. Харин одоо хэн нэгэн алга болох, төөрөхийг энгийн зүйл мэт хүлээн авч, тийм төрлийн зарын хуудсыг тоолгүй өнгөрдөг болсон хэнэггүй, хатуу нийгэмд амьдарч байна.  Тэр дундаа гэрээсээ гараад төөрсөн ахмад настнуудын тухай зарлалын самбарыг хараад “Хөгшин болохоор хүмүүс угаасаа зөнөөд их мартамхай болдог. Тиймээс гэрээсээ өөр газар руу яваа байлгүй” хэмээн тоомжиргүйхэн ярилцаж яваа залуустай олон таарч байлаа.

Гэрээсээ гараад сураггүй алга болоод эцэст нь нас барсан байдалтай олдсон  83 настай эрэгтэйгийн хэрэг тухайн үедээ нийгэмд нэг хэсэг шуугиан тариад мартагдсан байдаг. Тодруулбал, “Өвөө маань ганцаараа байдаг. Бид ойр ойрхон очиж, эргэж тойрч, хувцас, хоол хүнсийг нь бэлдэж өгдөг. Тэр өдөр яг яах гэж, хэдэн цагийн үед гарсныг нь  огт мэдэхгүй байна. Өмнө нь хэд хэдэн удаа гэрээсээ гарч яваад төөрсөн тохиолдол бий” хэмээн өвөө нь сураггүй болсон иргэн хоёр жилийн өмнө хэвлэлд ярьж байв.  Түүнийг 18 хоног хайсны эцэст нас барсан байдалтай олсон хэмээн мэдээлсэн байдаг. Үүнээс гадна 50-60 гаруй насны хүмүүс алга болсон гэсэн дуудлага Цагдаагийн ерөнхий газарт ирж л байдаг. Тэгвэл хуулиар ахмад настнууд хэмээх ангилалд багтдаг 55-аас дээш насны хүмүүс гэрээсээ гараад төөрөх нь байдаг л зүйл, нийгмийн олонхийн боддог зөнөгрөх өвчинтэй холбоотой юу гэсэн асуудлыг бид энэ удаад хөндлөө.

 

Ч.Одгэрэл:“Энэ насны хүн ийм байлгүй  яахав” гээд хайхрахгүй орхиж болохгүй

 

Нас ахихын хирээр хүний алхах, тэнцвэр, бие даах чадвар, танин мэдэхүй, үйл ажиллагааны чадвар буурч, архаг хууч өвчний тоо нэмэгдэж байдаг. Гэхдээ “Өндөр настай хүний бие угаасаа өвддөг. Элдэв өвчин тусах нь хэвийн үзэгдэл. Ахмад настан эмнэлэгт хэвтэж, эмээс хамааралтай байх нь санаа зовоох асуудал биш” хэмээх хандлага монгол хүний дундаж наслалтыг хойш татсаар ирсэн үзэгдлийн суурь үндэс юм.

Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламжийн албаны дарга, гериатр, дотрын эмч Ч.Одгэрэл “Нас ахихад настанд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ тэдэнд хоёр төрлөөр ханддаг юм шиг санагддаг. Нэг талаас эйжизм буюу насаар ялгаварлах хандлага. “Энэ насны хүн ийм байлгүй л яахав” гээд хайхрахгүй, орхигдуулах, эмчлэхгүй оношлохгүй байх хандлага. Нөгөө талаас хэтэрхий их зөвлөгөө өгч муудсан, доройтсон эрхтэн тогтолцоо бүрийг эмчлэн олон эмийн хэрэглээнд оруулах, настнууд дураараа сайн гэсэн юм болгоныг нэмээд илүүдсэн эмийн хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн доройтлууд байдаг. Хүн хөгшрөх тусам тэдний эрүүл мэндийн хэрэгцээ улам төвөгтэй болдог. Дотоод нөөц боломж буурдаг. Хэд хэдэн архаг хууч өвчтэй болдог. Сэтгэлзүй, нийгмийн асуудал, эрүүл мэнд ихээхэн байр суурь эзэлж эхлэх зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлнө” гэж ярилаа.

50 нас гараад эхлэхээр хүний бие өвдөж, хөдөлгөөн удааширч, мартах нь хэвийн үзэгдэл хэмээн тоохгүй орхидог бидний алдаа, эмч, мэргэжилтнүүдийн хайнга хандлага Засгийн газрыг ахмад настан руу чиглэсэн бодлого, шийдвэр гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсээр дэлхий нийтэд аж амьдралаа цоо шинээр эхэлж, аялж, бизнес эрхэлж байдаг насан дээрээ Монголчууд хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр ирлээ. Цаашид энэ байдал хэдэн жил үргэлжилж, үр хүүхдээ амьдралд хөл тавьж амжаагүй байхад хэдэн мянган ээж аав, өвөө эмээ орчлонг орхисоор байх бол гэсэн асуудалд анхаарлаа хандуулах үе болжээ.

Хүн хөгшрөхөд тархины хэмжээ багасч, дасан зохицох механизм, шинэ мэдээлэл боловсруулах болон шинэ юм сурах чадвар буурдаг.  Гэхдээ энэ бүх өөрчлөлт нь настны амьдралын чадварт нөлөөлөхөөргүй байна. Харин амьдрах үйл ажиллагаанд саад учруулж байвал тэнэгрэл үүссэн байгааг нотолж байгаа юм.

 

Гурван секунд тутамд нэг ахмад настан мартах өвчинд нэрвэгдэж байна

 

85 ба түүнээс дээш настай хоёр хүн тутмын нэгд тохиолддог мартах өвчин буюу Альцгеймерийн өвчинтэй хүний тоо өдгөө дэлхий дахинаа 50 гаруй сая байгаа бол 2050 онд 130 сая болох төлөвтэй байна. Мөн  өнөөдөр гурван секунд тутамд нэг хүн мартах өвчинд нэрвэгдэж байна. Гэвч  дөрвөн жилийн өмнө долоон секунд тутамд нэг хүн мартах өвчинд өртөж байсан судалгаа бий.

Харин тэнэгрэл гэдэг нь ахмад настны танин мэдэхүйн үйл ажиллагааны бууралт хямралаар илэрдэг хам шинж юм.  Ой тогтоолт, анхаарал, хэл яриа, үйлдэл хөдлөлд өөрчлөлт орно гэсэн үг. Ингэж өөрчлөгдсөнөөр настан өөртөө үйлчлэх чадваргүй болж бусдын асаргаа халамж хэрэгтэй болж эхэлдэг. Тэнэгрэл өвчин нь Альцгеймерийн өвчин, судасны тэнэгрэл, холимог тэнэгрэл, тархи нугасны гэмтлийн үед үүсэх тэнэгрэл гэж ангилагддаг. Нас баралтын шалтгаанаараа дэлхийд долдугаарт, өндөр хөгжилтэй орнуудад хоёрдугаарт ордог юм.

Альцгеймерийн өвчний үед мартах шинж тэмдэг өвөрмөц байдгаараа ялгаатай. Ийм өвчтэй хүн яг одоо, саяхны зүйлийг мартана. 10, 20 жилийн өмнөх зүйлийг сайн санана. Өчигдөр, өнөөдөр юу болсныг мартана. Цаашлаад ач, зээ, үр хүүхдүүдийнхээ нэрийг мартана. Тэр байтугай өөрөө өөрийгөө ч хэн бэ гэдгийг мартана. Мөн танил орчинд төөрөх, сайн хийж чаддаг болон дадсан зүйлийг хийж чадахгүй  мунгинаж байвал Альцгеймер эхэлсний шинж тэмдэг юм. Үүний улмаас ахмад настнууд гэрээсээ гараад төөрч, олон хоногоор сураггүй алга болдог аж. Орчин үеийн мета анализ судалгаануудын үр дүнгээс харахад  тэнэгрэлийн тархалт болон тэнэгрэл эхлэх нас залуужиж байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна. Түүнчлэн COVID-19 ч тэнэгрэл үүсгэх эрсдэлтэйг гериатрч эмч анхаарууллаа.

 

Нийгмийн амьдралд идэвхитэй оролцох нь  танин мэдэхүйг сайжруулна

 

Альцгеймерийн өвчнөөс  сэргийлэхийн тулд хэрэгжүүлэх боломжтой гурван төрлийн арга хэмжээг анагаах ухааны докторант Ч.Одгэрэл  санал болголоо. Нэгдүгээрт,   амьдралын зөв хэв маяг сахивал мартах өвчнөөс 40 хувиар сэргийлэх боломжтой гэсэн судалгаа байна. Тодруулбал, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байх, тархи мэдрэлийн гэмтлээс сэргийлэх, артерийн даралтыг зорилтот түвшинд барьж эмчлэх, хянах, цусны сахар болон холестерины  хэмжээг хэвийн түвшинд барих нь альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустай.

Хоёрдугаарт, танин мэдэхүйн үйл ажиллагааг тогтмол үнэлүүлэн ямар хэлбэрийн тэнэгрэл вэ гэдгийг тогтоон эмийн болон эмийн бус эмчилгээг сонгох боломжтой. Танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх математик, логик бодлоготой эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ бөглөх,  агаарт тогтмол нэг цаг алхаж зугаалах, нийгмийн харилцаа холбоог хадгалж олон нийтийн ажил эрхлэх зэрэг  нь танин мэдэхүйн чадварыг хадгалах эмийн бус эмчилгээ юм.

Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламжийн албаны дарга, гериатр, дотрын эмч Ч.Одгэрэл “Нас ахисан хүнд эрсдэл бууруулахад чиглэсэн амьдралын зөв хэв маяг сахих ач холбогдолтой юу гэсэн хандлага нийгэмд байдаг. Настны эмчийн нүдээр харахад эсрэг байр суурьтай байдаг. 50 насанд амьдралын зөв хэв маяг сахиснаар хавдраас 0.8 хувиар, нас дагаж гарах эмгэг хам шинжүүд болох насны доройтол, настны ядаргаа сульдалын хам шинжээс долоон хувиар бууруулах ач холбогдолтой. Ер нь хүн бүр зөвхөн урт наслах бус аз жаргалтай, бие даасан, идэвхтэй, бусдаас үл хамааралтай, дур сонирхолтой зүйлдээ цаг хугацаагаа зориулж өтлөх эрхтэй” гэв.

Ахмадын өндөр өнжүүлэх төв үйлчлүүлэгчдээрээ олон  төрлийн танин мэдэхүй, ой тогтоолтыг сайжруулах тоглоом тоглуулж, дасгал хөдөлгөөн хийлгэж, үеийнхэнтэйгээ ярилцах боломжоор хангадаг тухай  өмнөх нийтлэлүүддээ дурдаж байсан. Эдгээр нь бидний энэ удаа хөндөж байгаа ахмадуудыг мартах өвчнөөс сэргийлэх зорилготой юм. Тиймээс ахмадуудыг элдэв өвчнөөс сэргийлэх, нийгмийн идэвхитэй амьдралд оролцох боломжоор хангасан улсын өдөр өнжүүлэх төв зайлшгүй шаардлагатай байгааг энэ удаагийн нийтлэл ч харуулж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй1 минут 45 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо6 минут 6 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ6 минут 14 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 30 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 32 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 33 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа1 цаг 52 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй1 цаг 52 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 1 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 1 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 16 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 25 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09Уулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв9 сар 21. 11:30Төрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 сар 21. 10:57GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 сар 21. 10:42
 Facebook Twitter Youtube