Энэ мэдээ хуучирсан буюу 2022-03-31 нд нийтлэгдсэн байна.

Д.Ганбат: Бид Азийн хүлэг биш, Азийн гөлөг улсын тоонд орж байна

3/ 31/ 2022    18 цаг 00 минут

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-Хаврын чуулган эхэллээ. Та ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

-Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хяналтын түр хороо байгуулахаар ажиллаж байна. Хяналтын түр хороог 19 гишүүний гарын үсэгтэйгээр байгуулдаг. Одоогоор 15 гишүүн нэгдэж гарын үсэг зураад байна. Энэ долоо хоногт дөрвөн гишүүн нэмээд гарын үсэг зурчих байх. 19 гишүүний тоо гүйцчихээр нь УИХ-ын даргад өргөн барина.

Бусад намын бүлэг болон ХҮН-ын дарга Т.Доржхандтай хамтарч ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудлаар хяналтын сонсголоос гарсан шийдвэртэй уялдуулан хийх ажлаа төлөвлөж байна. АН-ын үед баталж байсан Шилэн дансны хуулийн хэрэгжилт, сайжруулалтад анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

-Үнийн өсөлтөд иргэд “дарлуулж” байна. Үүнд буруутай эзэн ч алга, шийдэх гарц ч одоогоор алга. Та гарц шийдлийг нь хэрхэн харж байна?

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн зарласан. Тиймээс хаа сайгүй л “шинэ сэргэлтээр” амьсгалсан хурал цуглаан, лоозон ихтэй хавар болж байна. Энэ их хурал зөвлөгөөн, уриа лоозонгийн хажуугаар иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт л доройтож байна.

Энэ нь бензин, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөр илэрхийлэгдэж байна л даа. Хэдхэн хоногийн өмнө 2800 гаруйтай байсан доллар 3000 гарчихлаа. Бензиний үнэ ч ялгаагүй. Бүр дахиад ч өсөх нь тодорхой болж байх шиг байна. Гэтэл цалин хөлс гурав, дөрвөн жилийн өмнөхөөрөө л байна. Инфляци Улаанбаатар хотод 15 хувьтай, хөдөө орон нутагт 14 хувьтай байна гэсэн албан тоо байгаа ч бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ 50-60 хувиар нэмэгдчихсэн, ажлын байргүй болчихсон байна.

Тиймээс хил дөнгөж нээгдэнгүүт залуус амьдрахын тулд гадагшаа олноороо явж байна. Зарим нь гэр бүлээрээ, зарим нь үр хүүхдээ үлдээгээд, зарим нь ар гэрээ тэжээхээр ганцаараа ч явж байна. Ингэхдээ хамгийн хүнд хүчир ажлыг хийхээр хүний нутгийг зорьж байна. Бодит нөхцөл байдал ийм байна. 2016, 2020 онд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН өөрсдийнхөө амласан амлалт, иргэдийн хүлээсэн хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байна гэдэг нь бодит байдлаас харагдаж байна. Явуулж байгаа бодлого нь ч хөрсөн дээрээ буухгүй байна. Хэрвээ зөв бодлого явуулж байгаа бол нөхцөл байдал өөр байх байлаа. Манай улсын экспортолдог алт, жонш, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ түүхэн цаг үеийнхээ хамгийн өндөр үнэтэй байна. Гэтэл МАН, Монгол Улсын Засгийн газар энэ боломжийг ашиглаж чадахгүй арчаагүй байдалтай байна. Авлигадаа идэгдчихсэн, хууль хяналтын байгууллага нь ажилладаггүй ийм л нөхцөл байдалтай байна. Энэ сайхан цаг хугацаа энэ том боломжийг ашиглаж, өгөөжийг нь хүртэх ёстой байтал ийм байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна.

-УИХ дахь МАН-ын бүдүүн бүлэг гарц шийдлийг Засгийн газар судалж оруулж ир гэсэн агуулгатай мэдээлэл хийж байна лээ. Гишүүд ч ялгаагүй гарц шийдэл эрэлхийлж, олон ургалч үүднээс хандах ёстой гэж нийгмийн тодорхой хэсэг шүүмжилж байна. Таны хувьд гарц шийдлийг юу гэж харж байна?

-МАН-ын залуу даргын боловсруулсан “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” зэргүүд өнөөдрийн байдлаар хэрэгжиж гийгүүлээд байгаа юм алга. Өдрөөс өдөрт бид Азийн хүлэг биш, Азийн гөлөг улсын тоонд орж байна. Ард иргэд маань ч хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Тэд хууртчихсан юм шиг л сэтгэлтэй байна. Ардчилсан тогтолцооныхоо үр шимийг хүртэж чадахгүй байна.

Халамжийг хэт хавтгайруулсан. Хүмүүсийг ажиллах сонирхолгүй болгосон. Аж ахуйн нэгжүүд олигтой цалин өгөх нь битгий хэл, үүд хаалгаа барьж байна. Халамжийн мөнгөөр өдөр хоногийг өнгөрүүлж байгаа айлууд олон байна. Улсын төв нийслэл гэхэд урдуураа “бетонон ширэнгэ бүрчихсэн”, хөгшид нарлаж суух, хүүхэд тоглох ямар ч талбайгүй, ногоон байгууламжгүй байна. 200 гаруй мянган төрийн албан хаагчтай. Боловсролын систем нь нэг ангид 50, 60 хүүхэд хичээллэдэг. Тэгэхдээ 3, 4 ээлжээр хичээллэдэг. Сугалаагаар цэцэрлэгт ордог энэ нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна. Зургаан жил үнэмлэхүй олонх сууж байгаа МАН үүнийг шийдвэрлэж чадахгүй байна. МАН-ын явуулж байгаа бодлого буруу байгаа юм. Уг нь татварыг багасгаж, хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Дэмжиж чаддаггүй юм гэхэд тэдний ажил хэрэгт хутгалдахгүй байх хэрэгтэй байна л даа.

-Энэ нөхцөл байдал иргэдийг улам л туйлдуулж байна шүү дээ. Таны хэлснээр залуучууд “дүрвэж” байгаа аятай гадны орныг зорьж байна. Сүүлдээ бүхнийг шийдвэрлэх нэг чанга гар хүсэхийг ч үгүйсгэхгүй болчихоод байна. Нэг талд хэт их эрх мэдэл төвлөрөхийн сул тал энэ юм болов уу?

-Нэг чанга гар ямар балагтайг нийгэм ойлгож, анзаарч байгаа. Хойд хөршийн нөхцөл байдал ямар байна. Хойд хөршийн дотоод асуудалд ямар нэгэн байдлаар оролцож, шүүмжлэх бодол надад алга. Хэнийг сонгох нь тухайн ард түмний эрх. Хуулиар ерөнхийлөгчийн засаглалтай улс. Нэг хүн олон жил эрх барьж, түүнийг дахин шүтээд байхаар ийм л нөхцөл байдалд хүрдэг юм байна.

Бид бүрэн эрх чөлөөт орны тоонд ордог байсан бол хагас эрх чөлөөт орны тоонд орж эхэлж байна. Учир нь эдийн засгийн эрх чөлөө хагасарлаа, шим тэжээлт хоол хүнсээ хангалттай хэмжээнд авч чадахгүй байна. Ажлын байр алга. Иргэдийнхээ саналыг худалдаж аваад засаглалд байгаа хэдхэн хүн баяжиж байна. Нөгөө хэсэг нь халамжаар угжуулж байна. Өмнөх үетэй харьцуулбал залуучуудын өмнө гэрэлтэй ирээдүй багасч байна. Бүгд л гадагшаа явж ажил хийж амьдралаа залгуулах гэсэн бодолтой болчихсон юм шиг харагдаад байна.

-Уг нь сөрөг хүчин энэ бүхэнд нөлөөтэй ажиллах ёстой байх л даа. Гэвч бутарчихлаа. Бүлэг хагаралтай, хуваагдмал байхын зовлонг та амсаж явна. Таны талд байгаа УИХ дахь АН-ын гишүүн байна уу. 2020 оны сонгуулиар таны гараас атгаж гарч ирсэн гишүүнээс өгсүүлээд бүгд нөгөө талд гарсан гэдэг нь бүлгийн хуралдаа ч суухгүй байгаагаас илэрхийл байна шүү дээ?

-Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдлийг нам гэдэг. Нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг. Үүнийг биелүүлэх, хүмүүст ойлгуулахын төлөө ажиллах ёстой. АН-ын мөрийн хөтөлбөрийг ярьж сонгогдсон хүмүүс нь бидний 11 гишүүн. Хуваагдах гэсэн ойлголт байх шиг байна. Манай бүлэг долоон шинэ гишүүнтэй. Гурав нь хоёр дахь удаагаа ажиллаж байна. УИХ-д шинээр орж ирсэн гишүүд ажилдаа дадахад хоёр, гурван жил шаардагддаг. Би ч гэсэн УИХ-ын шинэхэн гишүүн байхдаа УИХ-ын түвшинд ойлголттой болж суралцахад хугацаа орсон. Хүн анхнаасаа бүгдийг суралцчихсан байдаггүй шүү дээ. Гишүүд суралцаж, дадлагажиж байгаа байх.

Ард нь ямар нэгэн байдлаар чиглүүлдэг, хэн нэгний барьцаанд орчихсон хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс байнга уншиж байна. Тийм ч учраас АН-ын бүлгийн даргын хувьд би шаардлагатай бол сайн дураараа түдгэлзэж байгаад шалгуулъя, шалгуулцгаая гэж мэдэгдсэн. Хэдийгээр бид цөөхүүлээ сөрөг хүчин болж ажиллахын тулд хэн нэгний барьцаанд ороогүй байх ёстой.Тиймээс бүгдээрээ шалгуулж болно гэж үзэж байгаа. Уг нь өнөөдрийн нөхцөлд Монголын ард түмэн бүгдээрээ сөрөг хүчин байж үнэмлэхүй олонх болчихсон энэ намаас хариуцлага шаардах ёстой. Үүнийг манлайлж ажиллах ёстой хүмүүс нь бид л дээ. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдал, хуулиас болж бүхнийг төрийн нууц гэж далдаллаа. Ажиллахад ч амар бус байлаа. Тухайн гишүүн өөрийн ухамсраар бүлгийн хуралд суух ёстой. Юм болгонд албадахгүй шүү дээ. Бүлгийн хурал, үйл ажиллагаанд оролцох тухай асуудлыг УИХ-ын хуулиар заасан байдаг. Би намтайгаа хамтарч ажиллах ёстой. Намын тавьж байгаа үүрэг даалгавар, мөрийн хөтөлбөрийн дагуу тэр шаардлагын дагуу бүлэг ажиллах ёстой. Нөгөө талаар хууль дүрмийг баримталж ажиллах ёстой. Чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанд суухгүй бол энэ хүмүүст хариуцлага тооцох учиртай. Гэхдээ манай намын нэг сул тал нь аливаа гишүүнтэй хариуцлага ярьдаггүй, хэтэрхий задгай. Либерал үзлийг буруугаар ойлгодог. Хувь хүмүүс нам руугаа хамаг муу муухайг чихэж байдаг. Өөрийнхөө эрх ашгийг хичээж ажил, албан тушаал, эрх мэдэлд хүрэхээрээ намаа хорлодог. Юу ч биш болгодог. Гэнэт асуудалд орооцолдоод ирэхээрээ намын ард орж нуугдах гэдэг зүйл бий болчихоод байгаа юм л даа.

-О.Цогтгэрэл даргын талаас явуулж байгаа намын даргын сунгааг асуувал та дүрмийн бус хэмээн хариулах байх. Тиймээс намын даргад өрсөлдөж байгаа хүмүүсийг совист талаас нь хэрхэн дүгнэж байна?

-Тэдгээр хүмүүс иргэдийн амьдрал ямар байгааг, ямар хэцүү болгосноо өөрсдийн нүдээр очиж харах ёстой. Гэхдээ үүнийг харж чадаж байна уу үгүй юү. Тэр хүмүүс нь тайлбарлаж хэлж чадаж байна уу үгүй юү мэдэхгүй юм. Янз бүрийн амлалтаар, янз бүрийн худал, хоосон сайхан үгээр ингэж хүмүүсийн тархийг угаасан маягтай л байна. Хийж хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа зүйл нь МАН-аас ялгаагүй байна. Үүнд нь 50-иас дээш насныхан автаж байх шиг байна. Х.Баттулга ерөнхийлөгч байх үед, МАН үнэмлэхүй олонх байх үед авлигын индекс огт буураагүй, дандаа өссөн. Эдийн засгийн хувьд ч бид дээрдээгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бүс нутагтаа бид хамгийн ядуу нь болчихсон. ДНБ нэг хүнд ногдох хэмжээ дөрвөн мянган ам.доллараас 3800 болж буурчихсан байна. Гэтэл ОХУ 11 мянган ам.доллар, БНХАУ 12 ам.доллар, далайд гарцгүй Казахстан есөн мянган ам.доллар байх жишээтэй. Хятадыг тойрсон бүх улс орнууд хөгжсөн байдаг. Ганц Монгол Улс л энэ боломжоо алдсан. Энэ бол МАН, өмнөх ерөнхийлөгчийн явуулж байсан бодлоготой холбоотой. Энд тухайлж, төмөр зам, боомтуудыг нэрлэе. 2012 онд хувийн хэвшлийнхэн хийчихсэн байх ёстой ажлын царигийг нь сольж толгойгоороо хариуцна гэсэн. Гэтэл саяхан нэг вагон уналаа. Эрх бүхий сайд, байгууллага нь “Тээвэрлэх боломж, хүчин чадал нь шаардлага хангахгүй байна. Гологдол болсон байна” хэмээн мэдээлэл өгч байна лээ. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт 2012 онд найман тэрбум ам.доллар байсан бол одоо зөвхөн Оюу толгойгоос нэг тэрбум ам.доллар орж ирж байна. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалт найм дахин буурсан байна. 2012 онд гадныхан бидэнд “Танайх маш их баялагтай, нүүрсний асар их нөөцтэй улс. Кокосжсон нүүрсээрээ удахгүй Саудын Араб, Арабын орнууд шиг болох нь тодорхой болчихсон юм байна” гэж байсан. Үүнээс хойш 10 жил өнгөрөхөд нөхцөл байдал улам бүр дордсон байна. Үүнд АН-ын зарим нөхдүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, 2016 оноос хойш тасралтгүй үнэмлэхүй олонх болсон МАН энд буруутай. Энэ дундаас МАН энэ боломжийг байхгүй болгосон. Иргэдийн тархийг угааж цаг хугацааг нь хожиж өнгөрүүлж байна. Үүнийг ард түмэн их, бага хэмжээгээр ойлгож байх шиг байна. Уг нь манай улс маш олон гавьяат эдийн засагчтай, одон медальтай хүмүүстэй. Тэгсэн хэрнээ амьдрал дээр яагаад ийм байна вэ. Үнэхээр харамсмаар байгаа юм. Хэлдэг ярьдаг хүн байхгүй. Байгааг нь шоронд аваачаад хийчихдэг.

-УИХ дахь АН-ын гишүүд нэг цул болчихсон талбай дээр өлсгөлөн зарлаж байсан. Яг юунаас болоод бүлэг хуваагдчихав, та С.Эрдэнэ даргын талд гарчихав?

-Тухайн үед долоон шинэ гишүүн өлсгөлөн зарласан. Олонхын саналаар өлсгөлөн зарлаж байгаа болохоор би бүлгийн даргын хувьд дэмжиж ажиллах ёстой гэж үзээд оролцсон. Гэхдээ тавьж байгаа шаардлагууд нь буруу байсан. Тухайлбал, бие дааж гарсан Н.Алтанхуягийг, эсвэл МАХН-аас УИХ-д суусан С.Ганбаатарыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн. Тусдаа нам байгуулж, нэр дэвшигчээ шалгаруулсан. Мөн хууль эрх зүйн орчин нь тодорхой байсаар байтал тав дахь ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлнэ гээд намынхаа дүрэм журмыг өөрчилчихсөн. Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд нээрээ оруулчихсан иймэрхүү нөхцөл байдалтай байсан. Нэг хүний төлөө өлсгөлөн зарлаад байгаа нь сүүлдээ утга учиргүй санагдсан л даа. Би нэг хүний дарангуйлал, нэг намын дарангуйллын уриа лоозонгоо солиоч гэсэн шаардлагыг тавьж байсан. Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд хууль ёсоор С.Эрдэнэ гэдэг хүнийг бүртгэж сонгуулийн ажил эхэлсэн. Нэгэнт АН-аас нэр дэвшиж байгаа хүнийг намын дүрмээрээ бүлгийн гишүүд дэмжиж ажиллах үүрэгтэй. Энэ дагуу би ажилласан. Монгол Улсад хуулийг дээдлэх ёстой.

 

Р.Хишигжаргал

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.243Зочин   • 2022, 4 сарын 1. 7 цаг 49 минут

Biton uls l bish ni yamai daa.



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ3 цаг 29 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube