Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-24 нд нийтлэгдсэн байна.

Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу?!

5/ 24/ 2022    7 цаг 17 минут

Энэ залуу Ерөнхий сайд болоод бараг жил хагас боллоо. Харин тэрбээр Ерөнхий сайдын ажлын ихэнх хугацааг “нураахад” зориулаад байх шиг байна. Уг нь 30 гаруй жил болоод ирсэн тогтолцоо шүү дээ. Монгол Улс байдгаараа л байсан. Хөгжихдөө хөгжиж, гацахдаа гацаад л...

Л.Оюун-Эрдэнээс өмнө байж л байсан. Харин түүнийг төрд орж ирсэн цагаас хойш бүгд л болохоо байчихсан. Тэрбээр байсан болгоныг л сэндийчээд эхэлсэн.

“...“Эрдэнэт”, “Монгол­росцветмет”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан байна” гээд энэ хоёр том үйлдвэрийг төрд авчихлаа. Саяхан Дарханы төмөрлөг, Хөтөлийг бас аваадахлаа.

Хагас жилийн өмнө дөө, Монголыг улс гэж тоодоггүй байсан “Рио Тинто”-тай яаж ч ярьсан юм, мэдэхгүй, Лав л учраа олчихсон байдаг. Хөшигний ард юу болсон юм, бүү мэд. Ямар ч байсан, 2.3 тэрбум ам.долларын өр цайрсан. Ашиг гээд мөнгө авсан. Түүнийгээ жилийн өмнө хүн бүрт 300 мянгаар тараасан. Ч.Сайханбилэг, Санжийн Баяр хоёрын араас орчихоогүй байгаасай даа?!

Цагаан сарын үеэр Хөгжлийн банкны асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Хөгжлийн банкны нийт активын 53 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээл болоод гараад явчихжээ. Энэ хэргийг АТГ, ЭЦА-наас ажлын хэсэг гараад шалгаж байна. “...Харж л байгаарай, ЖДҮ шиг алга болно доо” гэж олон хүн хэлсэн. Учир нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд улстөрчид, УИХ-ын гишүүд, тэр дундаа эрх баригч намын угшилтай хүмүүс дийлэнх нь байсан юм. Зарим нь хэлмэгдчих вий. Жишээ нь “...Тоон дотор үсэг” гэдэг шиг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгуулж байгаа гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тууж явна. Мань эр өөрийг нь юунд яах гэж буруутгаад байгааг ч мэдэхгүй явсан. Харин сүүлд, түүнийг Ерөнхий сайд байхад гарсан Засгийн газрын тогтоолын дагуу шалгаад байгаа нь тодорч байх шиг байна. Энд нэг асуудал байгаад байгаа юм. Юу гэхээр, хэрвээ Н.Алтанхуягийг Засгийн газрынх нь тогтоолоор буруутгавал 1990 оноос хойш засаг тэргүүлсэн 17 Ерөнхий сайд толгой дараалан буруутна даа. Одоо байгаа Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын тогтоолоор “...Хувийн хэвшлийг хураан авсан” асуудлаар буруутах магадлал маш өндөр шүү. Мөрдөгч, прокурор, шүүх ялгах байлгүй гэж найдъя. Бас Д.Эрдэнэбилэг энэ банкны зээлээс болоод хоригдож буй. Удахгүй эрхэм гишүүд, нөлөө бүхий улстөрчид, зарим бизнесмэнүүд багтсан Хөгжлийн банкны гэх “багц” хэрэг Чингэлтэйн шүүхэд шилжих мэдээлэл бий.

Гэхдээ энэ Хөгжлийн банкны чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчид ил болсноос хойш төрийн олон тэрбум төгрөг буцаан төлөгджээ. Албан ёсны мэдээллээр “...2022 оны нэгүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /Хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна” гэжээ.

Ер нь Л.Оюун-Эрдэнийн тухайд хууль, шүүхийн асуудалд хэт оролцдог. Дээр бас хэлсэн дээ. Хамгийн гол нь тэрийгээ “...Зөв” хэмээн үздэг. Тэрбээр өнгөрсөн зун, наадмын дараахан Засгийн газрын хуралдаан дээр “...Монгол Улс 180 орноос 111-т эрэмбэлэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэсэн байдаг юм. “...Засгийн газар оролцох ёстой” гээд шууд хэлчихсэн байгаа биз.

Аа харин, Монголын Засгийн газрын ковидын эсрэг үйл ажиллагааг мань байтугай том улсууд сайнаар үнэлдэг болсон. Зах зухаас нь бүгдээрээ сонсоод л байгаа байлгүй. Юутай ч өнөөдөр Монгол Улс маскаа бараг тайлчихсан. Гэхдээ тайвширч болохгүй. Шинээр гарсан “сармагчны өвчин”-өөс дэлхийгээрээ болгоомжилж эхэллээ.

Ерөнхийдөө ковид, дайн гээд хүнд үед ажиллаж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлдэг. Тэр нэг удаа “...Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье.

Монголоос шалтгаалах, шалтгаалахгүй юм байна. Монгол Улс олон удаа сорилтод орж байсан. Гэхдээ тэр үед дэлхий дахин зүгээр байсан. Өнөөдөр бид дэлхий дахин хөгжингүй орнуудтай хамт сорилтод ороод байна. Энэ үеийн бүх Засгийн газрууд маш азгүй. Гэхдээ юутай ч залуураа алдчихгүй, машинаа хөмөрчихгүй, энэ хүнд нөхцөл дундуур туулаад үүр цайхыг хүлээхээс өөр аргагүй” гэж байв. Уг нь хүмүүс ч сайн мэднэ л дээ. Гэхдээ л засаг тэргүүлж байгаа хүнээс нэхэх ёстой хариуцлага мөнөөс мөн. Нэхсэн ч байна лээ.

Ер нь “...Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу” гэдгийг асуух цаг болсон шиг байна.

Үүнтэй холбогдож болох нэг судалгаа байна л даа. МЭК судалгааны байгууллагын сар тутмын дүн гарчээ. Түүгээр Л.Оюу-Эрдэнэд хасах оноо авчирсан гурван “зүйл”-ийн нэгдүгээрт “...Үнийн өсөлт” гэсэн байна. Бас “...Л.Оюун-Эрдэнийн шийдвэрүүд хөрсөнд буудаггүй” гэжээ. Түүчлэн түүний “...Худлаа попордог” гэсэн байна.

Харин нэмэх оноог нь “...Төсвийн хэмнэлтийг эхлүүлсэн”, “...Тог, дулааны үнэ хөнгөлсөн”, “...Хүүхдийн мөнгө нэмсэн”, “Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн”, “...Л.Оюун-Эрдэнэ ажил хэрэгч” гэсэн тодорхойлолтуудаар өгсөн байх юм.

Тэгээд тэр судалгаанд оролцогчид өмнөх гурван сард тогтвортой байсан 6.5 оноог нь 6.6 болгож нэмжээ.

Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн ажлаас гадна сүүлийн үед хил, боомтын асуудлаар байнга ярих болсон. Хятад явж ирснээсээ хойш зарим боомтыг тус улстай төмөр замаар холбох ажлуудыг эхлүүлсэн. Хэсэг таг чиг болчихоод байсан юм. Тэгвэл өчигдрөөс нэг мэдээ тараад эхэллээ. Яасан гэсэн чинь, Хятадын  Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.  Монгол, Хятадын Ерөнхий сайд нар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон байсан. Тэгэхээр үүнийг Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн гэцгээж байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг наад талаас нь хараад иймэрхүү дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Харин зарим судлаач, шинжээч, ажиглагч, улстөрч нөхдүүд “..Цаад агуулгаар нь” гэж байгаад нэг “юм” яриад байна. “...Л.Оюун-Эрдэнэ системийн онол мэддэг, тэрнийхээ дагуу ажиллаж байна” гэцгээх юм. Тэр нь бүтцийн харилцаагаар дамжуулан хэсгүүдийг нэг бүхэл болгон зохион байгуулах хэв маяг байгуулах гэсэн үг л дээ. Энгийнээр “...Үүрэх ёстойгоо үүрч, байх ёстой байрнаасаа хийх ёстойгоо хийдэг уялдаа холбоо” гээд ойлгочиход болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.86.68Зочин   • 2022, 5 сарын 24. 19 цаг 15 минут

Gulug

66.181.190.166Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 20 минут

Зайлаасай. Өөрийнхөө хэмжээ юу сурсан мэдсэнээ мэддэггүй юм бхда

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 03 минут

Шийбаа

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 03 минут

Ац

66.181.161.82Зочин   • 2022, 5 сарын 24. 10 цаг 03 минут

Гөлөг

192.82.78.75Иргэн   • 2022, 5 сарын 24. 8 цаг 13 минут

Шаал худлаа. Мэдлэггүй чадваргүй хүүхэлдэй



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.3 цагийн өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.3 цаг 10 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube