Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-22 нд нийтлэгдсэн байна.

С.Мөнхбаатар: 521 төсөл арга хэмжээнд 269 тэрбум төгрөгний үнийн зөрүү гарсан

6/ 22/ 2022    14 цаг 07 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  Барилга, хот байгуулалтын яамнаас УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоолд туссан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээний үнийн өсөлтөд хийсэн магадлалын дүнг танилцуулсан байна.  Энэ талаар БХБ-ын сайд С. Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын 88 дугаар тогтоолоор үнийн өсөлтийг тодорхойлох үүрэг даалгавар өгсөн. БХБЯ-наас байгуулсан ажлын хэсэг Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа нийт төсөл арга хэмжээний тоог нарийвчлан гаргахад 1153 байснаас төсвийн бус эх үүсвэртэй болон давхцалаас шалтгаатан 31 төсөл, арга хэмжээ хасагдсан.

1122 төсөл арга хэмжээний тоог нэгтгэж, төсвийн захирагч нараас зургадугаар сарын 15-ны байдлаар саналаа ирүүлэхийг хүссэн. Ингээд төсвийн захирагч нарын зүгээс  271 төсөл арга хэмжээг хасуулахаар албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн.

 Зам тээврийн хөгжлийн төв дээр 77 арга хэмжээ, Эрчим хүчний хөгжлийн төв дээр 13 арга хэмжээ гэхчилэн нийт 851 төсөл арга хэмжээг нэгтгэн, эцэслэж,  дүнг нь компани, мөнгөний дүн, он тус бүрээр гаргалаа.

851 төсөл арга хэмжээнээс 521 төсөл арга хэмжээнд магадлал хийсэн. Нийт ажлын 61,8 хувь гэсэн үг. 327 төсөл, арга хэмжээ магадлал ирүүлээгүй. Үүнээс 105 нь баримт бичгийн иж бүрдлээ дутуу ирүүлсэн. Зарим нь бүүр өгөөгүй. Барилгын компаниуд  төрийн зүгээс хагас жилийн хугацаанд энэ ажлыг хийж байгааг мэднэ.

Магадлал хийсэн 521 төсөл дээр 269,1 тэрбум төгрөгний үнийн зөрүү гарч байна. Сангийн сайдад болоод Засгийн газрын хуралд бид үүнийг танилцууллаа.

Ирэх долоо хоногт УИХ-д оруулж, энэ хэмжээний дүнг улсын төсөвт суулгах асуудлыг ярина.

Энэ бол УИХ-ын хүрээнд шийдвэрлэх асуудал.

 

 

Барилгынхан маань магадлалыг дутуу хийлээ гэх асуудал тавьж байгаа ч яг үнэндээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ шүү дээ.

Магадлал хийсэн 524 төсөл арга хэмжээнд тээврийн үнэ багтсан байгаа. Ингээд зарим нэгээс нь жишээ хэлье.

Сант-Өндөр компани Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн 1тэрбум 999 сая төгрөгний тендер авсан. Үнийн өсөлтийг тооцоход 460 сая төгрөгөөр өсч байна.

 “Цагаан бөлбөө” ХХК нь Ховдын Цэцэг суманд спорт цогцолборын 1 тэрбум 256 сая төгрөгний тендер авсан. Нийт дүн 554 сая төгрөгөөр өссөн.

Булганд “Зост трейд” компанийн Соёлын төвийн барилгын 1 тэрбум 462 сая төгрөгний ажил 180 сая төгрөгөөр өсч байна.

“Навтгар хайрхан” ХХК  Баянхонгор Баацагаан суманд 324 хүүхдийн сургуулийн барилга 4 тэрбум 214 сая төгрөгний төсөл авсан байхад дүн нь 1 тэрбум 69 сая төгрөгөөр өсч байна. Магадлал хийж байхад үнийн дүнгээ өсгөж орж ирэх компани ч байсан.

Бид 781 барилгын материалын үнийн өсөлтөөр тооцож, бүх компани төсвийн захирагч нартайгаа уулзаад үнийн өсөлтийг компани бүрээр гаргаж ирлээ.

Барилгын ажилчдын цалингийн асуудлын хувьд яг үнэндээ энэ цаг үед нэг амьсгаагаар шийдэж чадахгүй байна. Барилгын компаниуд тусгайлан хөнгөлөлттэй зээл олгох боломж байхгүй. Үнэнээ хэлье. Төр хувийн хэвшлийн өмнөөс аль болох бүх зохицуулалтыг хийж байна” гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа7 цаг 3 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо9 цаг 39 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube