Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-12 нд нийтлэгдсэн байна.

“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

8/ 12/ 2022    14 цаг 31 минут

-Шударга ёсны төлөө гэдэг Л.Оюун-Эрдэнэ сайд хоёрын хоёр сан тоносон хүнээр юу зөвлүүлэх гэсэн юм бол?

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд саяхан л ЖДҮХС-гаас авсан хөнгөлөлттэй зээлээ өөрийн ББСБ руугаа оруулан бусдад өндөр хүүтэй мөнгө зээлэн хөлжиж байсан нь тогтоогдсон. Түүнийг “шударга ёс”-чин У.Хүрэлсүх нь хариуцлага хүлээлгэж хөөх болов уу гэтэл харин ч Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид дэд захирлаар ажиллах болсон. Гэтэл өнөөдөр хамгийн их шударга ёсыг тунхаглагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болсон гэнэ.

 Яагаад энэ “ЖДҮ”-чиндээ хариуцлага тооцох байтугай өндөр албан тушаалд томилоод байдаг юм бэ. Завшсан хөрөнгийнх нь хэмжээ багадаад байдаг юм уу? Тэгвэл зөвхөн ЖДҮХС-д “гар дүрээгүй”-г сануулъя. Түүний самарсан дараагийн зээл нь Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байсан юм билээ. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар VIP үйлчлүүлсэн дээ. Л.Энхболд тэдний л нэг. Гэм нь шаардлага хангаагүй байсан ч утсаар ярьж дарамталж байгаад авчихдаг байсан ноён зан түүнд ч байв. Л.Энхболдын хувьд одоо ч түүний ХОМ-т бичээстэй “Ирээдүй Инвест” ББСБ тус сангаас удаа дараа зээл олгогдож, төлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Төлөгдөж байгаа гэж найдъя. Сонирхолтой нь “Ирээдүй инвест” ББСБ-д хувь нийлүүлэгчдийн бүртгэлд Л.Энхболдоос гадна “Тэмүүжин хүнс” ХХК гэж бүртгэсэн байдаг. Харин “Тэмүүжин хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Shih Pei Chih гэж бүртгэгджээ. Ийм овсгоотой, омогтой, үүгээрээ л “төр бизнес хийдэг” ухаанаас хожиж яваа нэгэн бол Л.Энхболд билээ. Мөн түүний төрсөн ах Л.Нэргүй эдүгээ Татварын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү хэмээн хэвлэлээр удаа дараа бичиж байв.

 Л.Энхболд ЖДҮХС-ээс гурван удаа нийт 3.2 тэрбум төгрөгийн зээл авч өрөө дарж, амин хувьдаа зориулан, бусдад ББСБ-аараа дамжуулан өндөр хүүтэй зээлүүлж, мөнгө хүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихоод байхдаа “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” гээд “гүрийж” үзсэн.

Магадгүй үүнийгээ хэлж тойрогтоо хөл тавьдаг, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэдэг бараг “гуйлгачин” маягийн албан тушаалаар халхавчилж хүний нүүр хардаг биз ээ. Түүнээс биш тэр “завшигч”-аар зөвлүүлэх ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баймааргүй л юм гээд гайхаж байтал өөр нэг сэжүүр гарч ирлээ. Гэтэл зүгээр ч нэг “орон тооны бус зөвлөх” нэр зүүгээгүй бололтой. Сонгогдож байсан нутагтаа очиж, нутгийн ард олны санаа бодлыг үймүүлж, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр баталгаажсан, УИХ, Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу явагдаж буй бүтээн байгуулалтын ажил, шинэ сэргэлтийн бодлогод саад хийгээд яваа нь дэндүү хорлонтой.  Түүний гүжирдлэг, гүтгэлэг, популизмаас болж орон нутгийн Тавантолгой ХК өчнөөн тэрбумын алдагдал хүлээсэн байдаг. Уурхай зогссоноос болоод олон тэрбумын алдагдал хүлээхэд тухайн орон нутаг болон улсын төсөв л хорогдож хохирдогийг хууль тогтоох танхимд дөрвөн жил суухдаа тэр ойлгоогүй гэж үү?

Түүнийг “Нүүрсний хулгай, 3000 машин нүүрс ачаад Хятад, Монголын хилээр гараад явчихсан” гэж нэг хашгирахад л аймгийнх нь төсөвт ногдол ашиг хэлбэрээр орж байсан орон нутгийн Тавантолгойн уурхайн 70 тэрбум төгрөг хэдээр хоргодсон байх вэ, тэр нь түүний гүтгэлгийн хор нөлөөний хэмжээ байж таарна. Дээр нь түүний гүтгэлгийн мөрөөр АТГ, хууль хяналт, татвар, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийгээд “Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш” гэдгийг нь тогтоочихсон. Гэтэл одоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй “Боомтуудын сэргэлт”-ийг сэм эсэргүүцсэн үйлдэл зохион байгуулах болсон талаар орон нутгаас мэдээлэл баримтууд илгээх боллоо.

 

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.127ӨМНӨГОВЬ   • 2022, 8 сарын 15. 12 цаг 05 минут

Ажнай толгойтой нүүрсний луйварчдын мөнгөний toim.mn

66.181.183.190Зочин   • 2022, 8 сарын 13. 16 цаг 45 минут

Unuu niursnii huvhai hulgaichid l iim yum bichuuldeg baihdaa. Uruvdultei hognuud shuu. Ene hunees aigaad uhej dald orj bgaan bnldaa. Archaagui nutgaa tonoj bayjsan amilsan chutguruud oir toirniihoo humuusiig hairlahgui humuus heden haltar tugruguur huniig muuluulj gutguuleh enuuhrnd biz. Busdiin buzar argaar olson mungu ene bichsen hund ar ger ur huuhded hool l boloh boltuga

192.82.82.164Зочин   • 2022, 8 сарын 12. 22 цаг 32 минут

Wha ha ha ha. Ene bid 2 khulgai khiikhiig l zaadaggyi um bol yugaa zuvlukh ve dee. Iim yumaar zuvlyyleed baival uls oron yaj khugjikh ve dee.

66.181.161.74Зочин   • 2022, 8 сарын 12. 14 цаг 38 минут

Олив огтоно шиг гөлөг

ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 22 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 38 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо3 цаг 53 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана3 цаг 56 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 17 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 19 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 21 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ5 цаг 52 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 20 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов6 цаг 57 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 3 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 6 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 30 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 22 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 25 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 41 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал9 цаг 45 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна9 цаг 48 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube