Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-17 нд нийтлэгдсэн байна.

Б.Батдаваа: Эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай гарсан

8/ 17/ 2022    12 цаг 00 минут

2022 оны эхний долоо сарын нийгэм, эдийн засгийн статистикийг Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.

 Инфляц 15.7 хувьтай байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, өмнөх оны эцсээс 10.6 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Инфляцын түвшин 2022 оны 7 дугаар сард 15.7 хувь гарсны 6.3 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол 54.1 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний сагсан дахь барааны хувьд хүнсний барааны үнэ 21,5 хувь өссөн байна. Хүнсний ногооны үнэ 83 хувиар өссөн байгаа нь нийт инфляцад 2 хувийг эзэлж байгаа аж. Шатахууны үнэ дунджаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн байна.

Экспорт 1.7 тэрбум ам.доллараар өссөн

Нийт экспортын хэмжээ 37 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар , импорт 24 хувиар буюу 927 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Гадаад худалдааны тэнцэл эхний долоон  сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Импортын өсөлтийн гуравны нэг хувь буюу 350 орчим сая ам.долларыг нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан өсөлт эзэлж байна.

 Монгол Улс 11 сая тонн нүүрс экспортлосон байна.

Харин төмрийн хүдэр 2 дахин, газрын тосны экспорт 80 хувиар буурчээ. Экспортын 37 хувийн өсөлтийн дийлэнхийг түүхий эдийн үнийн өсөлт бүрдүүлжээ.

Төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарахад урсгал дансны алдагдал нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн аж.

 Санхүүгийн данс 300 орчим сая ам.доллараар нэмэгдсэн нь гадаад хөрөнгө оруулалтаас шалтгаалж байна.

 Уул уурхайн орлогын нөлөөгөөр улсын төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр өссөн ч улсын төсвийн зардал мөн хэмжээгээр өсжээ.

 Хөдөө аж ахуйн салбар 12 хувийн өсөлттэй гарсан

2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарчээ. Нэгдүгээр улиралтай харьцуулахад хоёрдугаар улиралд 3,4 орчим хувийн өсөлттэй гарсан. Эдийн засгийн өсөлт 1.9 гарахад хөдөө аж ахуйн салбарын өсөлт 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Хөдөө аж ахуйн салбар 12 хувийн өсөлттэй гарахад малын хорогдол буурсан, төлийн бойжилт сайн байгаа нь нөлөөлсөн байна.

 Харин уул уурхайн салбар эдийн засагт - 3.7 буурах нөлөө үзүүлсэн. Гол шалтгаан нь нүүрс олборлолт өнгөрсөн онтой харьцуулахад 40 орчим хувиар бага байгаа юм.

 Үйлчилгээний салбарт ажиллагсад 42 мянгаар өссөн

 Ажилгүйдлийн түвшин 8.5 хувиас 7.4 болж буурсан байна. Үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар өсчээ.

Үнийн өсөлттэй холбоотойгоор өрхийн бодит мөнгөн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,8 хувиар буурсан. Ялангуяа тэтгэвэр тэтгэмжийн орлого буурсан нь гол нөлөө үзүүлсэн гэжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо17 минут 17 секундын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 40 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар5 цаг 56 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?6 цаг 9 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна6 цаг 11 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"6 цаг 11 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ6 цаг 13 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй6 цаг 14 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт6 цаг 19 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна6 цаг 21 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо6 цаг 25 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)6 цаг 27 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно6 цаг 31 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17
 Facebook Twitter Youtube