Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-18 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Пугу

8/ 18/ 2022    13 цаг 48 минут
Өндөр тэрэгтний (Токуз огузын) томоохон түрэг хэлт аймаг угсаа

 Тус аймгийн нэрийг Bugu гэж Шлегель анх оноосныг Ф.Хирт зохиолдоо дурджээ. 1955 онд Ж.Хамильтон Пугу нэрийг Buqut\Buqu гэж үзсэн. Хотан гар бичмэлийн –bākū бол Түрэгийн Buqu юм гэж 1949 онд H.W.Bailey хэлжээ. В.Хеннингийн судалсан Согдын “Nāfnāmak” дурсгалд Bākū гэж гардаг гэнэ. Монгол улсаас 2009 онд илэрсэн “Пугу фу цзюнь (=Пугу фу-гийн эзэн) агсны бунхны бичээс хийгээд оршил” гэсэн утга үсгийн дурсгалд Пугу аймгийн язгууртан “И-ту-шо-е (乙突朔野), Алтан уул (Алтай уул)-ын хүмүүн. Тэлэгийн тусгай аймаг болой” гэж өгүүлсэн нь Пугу-г эртний сурвалжит аймаг болохыг илтгэж байна. Тэлэгийн Боку/Букут (僕固) аймгийн нэр Пугучжэнь голын нэрээс гаралтай, энд анх нутаглаж байсан, хожим Туул голын хойгуур, Теленгутээс дорно зүгт, Байыркугаас өрнө зүгт нутаглах болсон гэж Дин Цянь (1843-1919) үзжээ. Тэрээр Пугучжэнь голыг Ховог сайрын Ховог гол гэж оноосон. Иакинф Бичурин, Эдуард Шаванн нар Пугучжэнь голыг Эрчис, Хар Эрчис гэж оноодог. Л.А.Боровковагийн үзлээр Уцзе (*oγur\oγuz), Цзянькунь (*qyrqyŕ), Динлин (*tägräg) аймгууд тэднийг Усунь аймгаас тусгаарлах Бор-хорын нурууны умард этгээдэд, Зостын элсний баруунд Их нууруудын хотгорт нутаглана гэж бичсэн. Түүний боловсруулж, номондоо хавсаргасан зурагт Динлин аймгийг Зүүнгарын Алатау уулын ар этгээд, Эмил-Тарвагатайд нутаглаж байснаар үзүүлдэг. Ц.Цэрэндоржийн орчуулсан “Пугу фу цзюнь (=Пугу фу-гийн эзэн) агсны бунхны бичээс хийгээд оршил” бичгийн дурсгалын мэдээ болон Н.Бичурин, Дин Цянь, Э.Шаванн, Л.А.Боровкова нарын судалгаа Пугу аймгийн дээдэс Динлинд багтаж Алтайгаас Алаколь нуур, Алатау уул хүртэлх бүс нутагт сууж байсныг гэрчилж байна.

    Монгол оронд нутаглаж байсан түрэг хэлт аймгуудаас хамгийн хойд захад суудаг нь Пугу гэж сурвалжид өгүүлсэн. Пугу аймаг нэг түм шахуу цэрэг, 3 түмээд хүнтэй, Доланьгэ аймгийн зүүн талд, Юлин уулын өвөрт нутагладаг гэж сурвалжид дурджээ. 647 онд Тан улс тэдний нутагт дансны Цзиньвэй тойрог байгуулсан. Харин Пугу аймгийн тэргүүн, Цзиньвэй чжоугийн дуду Итушое-гийн бунхан Монгол улсын Төв аймгийн Заамар сумын төвөөс өмнө зүгт 22 км-т, Туул голын зүүн хөвөөнд, Хэрмэн дэнж балгаснаас хойт зүгт 4 км зайд, Төмст уулын зүүн тал, Агит уулын баруун биед оршдог.
    Пугу-г эртний сурвалжит аймаг, токуз огузууд дотроо нэлээд хүндтэй, нөлөөтэй аймаг байжээ. Тан улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 840 онд Уйгур улс мөхсөний дараа нэг хэсэг Монгол оронд нутаглаж байсан токуз огузуудыг чухам Пугу аймаг манлайлж Бешбалыкийн зүг нүүсэн юм. Тэнгэр уулын ар бэлд нүүж очсон Пугу аймгийн язгууртан Пугу Цзюнь (Буку Чин) 866 оны 11-р сараас өмнө Тэнгэр уулын өмнөд этгээдийг ноёрхож байсан Түвэдийн язгууртан Шан Кун-жэ-тай байлдаж ялаад мөн 840 онд Кучад нүүж ирсэн Пан тегиний үндэслэн уйгурын Кучарын вант улсыг эзлэн авчээ. Тэд л Турфаны Уйгур улсыг үндэслэн байгуулжээ. Тэднийг араб зүгийн сурвалжуудад Тугузгуз гэж нэрлэдэг. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судрууд (хятад хэлээр)
Күлтегин, Билгэ хаан, Тоньюкукийн гэрэлт хөшөөний бичиг
Сэлэнгэ (Могойн Шинэ ус), Тариат (Тэрх), Тэсийн бичээс
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Mackerras C. The Uighur Empire. According to the T'ang Dynastic Histories. (A Study in Sino-Uighur Relations 744-840). Canberra, ANUPress, 1972
Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
Батсүрэн Б. Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд (VI-IX зуун). УБ., 2009
Батсүрэн Б. Гучин түрэг (Otuz Türk\Otuz Türük)-ийн асуудалд – Эртний Түрэгийн түүх, соёл. УБ., 2015. тал. 71-101

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ1 цаг 53 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 9 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 24 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 27 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ2 цаг 48 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо2 цаг 50 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ3 цаг 52 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 23 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ4 цаг 51 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 28 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна5 цаг 34 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав6 цаг 37 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 1 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа7 цаг 53 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна7 цаг 56 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 12 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 16 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 19 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube