Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-30 нд нийтлэгдсэн байна.

Harono: Хүн бүр анх удаагаа амьдарч байгаа хүсээгүй юмаа заавал хийх албагүй

8/ 30/ 2022    16 цаг 03 минут

Аливаа шинэ зүйлийг өөрийн хүсэл тэмүүллээр сурвал илүү амтанд нь орж мэдлэг болон үлддэг. Зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдарна гэдэг сайхан. Шинэ авьяаслаг уран бүтээлч Harono буюу Д. Баярцогттой ярилцлаа.

Harono нь 2020 онд анхны бүтээл "Numb" тракаараа ( хөгжмийн ая ) Улаанбаатарын газар доорх техногийн тайзнаа гарч ирсэн. Цаашдын уран бүтээлүүдэд EBM, RAVEACID, HARDTRANCE, TECHNO, INDUSTRIAL зэрэг сэтгэцэд нөлөөлөх дуугаралтууд шингэсэн байна.

 

-Сайн байна уу ? Таны техно сонирхох болсон шалтгаан, хамгийн их сонирхоход хүргэсэн зүйл юу байсан бэ ?

 -2009 оноос хойш транс хөгжимд илүү дурлаж, түүнийг сонирхон судалж электрон хөгжмийг илүү таньж мэдэхийг хүссэн. Тухайн үед Basshunter гээд мундаг хөгжмийн продюсер артист хүн байсан юм. Түүний хийсэн бүх хөгжмийг сонсож, тухайн үеийн электрон хөгжмийн хэмнэлийг мэдэрч, энэ хүн шиг л болно хэмээн дотроо нууцхан мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл минь тухайн үедээ тэгээд л өнгөрсөн хэн ч намайг DJ болно гэж төсөөлж байгаагүй байх. 2019 онд найзуудтайгаа “PLAYTIME”-ийг үзээд электрон хөгжимд илүү гүн орсон. Түүнээс хойш хаана хөгжмийн эвент болж байна тэнд байнга очиж, монгол DJ нарын хэмнэлийг мэдэрч бүжиглэдэг байсан.

 

-Анх хөгжим хийж эхлэхэд би чадахгүй юм байна гэх мэт сөрөг бодол төрж байсан уу?

 -2020 оны хавраас хөгжим хийхийг оролдож эхэлсэн. Эхлээд би хөгжим сонсдог ч бусдаар юу ч мэдэхгүй 100 хувь өөрийн сонирхлыг дагаж, шууд хөгжмийн программ руу орж ирсэн ая хийгээдл эхэлсэн. Тухайн үедээ надад үнэхээр  гайхалтай санагдсан ч одоо сонсохнээ жаахан муу байдаг. Гэхдээ өөрөө шийдсэн бол бүгдийг 100 хувь чадна гэж боддог. Өөртөө их итгэлтэй байдаг тул хэзээ ч чадахгүй юм байна гэсэн бодол төрж байгаагүй .

 

- Өөрийн бие даасан ANGRY DOG лейбэлийн талаар мэдээлэл өгөөч.

 - Одоогоор өөрийн лейбэлийг хөгжүүлэн хүмүүст таниулахыг зорьж байгаа. ANGRY DOG лейбэл хоёр гишүүнтэй. Нөгөө гишүүн нь Gerlee Merlee нэрээр олонд танигдсан DJ байдаг.

 

-Их авууштай зан байна. DJ байхын хамгийн өгөөжтэй тал юу вэ?

 -Баярлалаа. Энэ асуултад хариулж сайн мэдэхгүй байна. Би хэзээ ч ашиг хардаггүй сонирхсон зүйлээ тултал нь хийдэг. Хөдөлмөрлөж л байвал үр өгөөж нь ирнэ гэж боддог.

 

-DJ set- ийн үеэр ямар мэдрэмж авдаг вэ?

 - Өөрийн тоглолтын үеэр миний мэдрэмж, сэтгэл санаа бүгд маш их хөөрдөг гэх үү дээ. Хөгжим эхлэх тэр үед би өөрөө ч юу болоод байгааг мэддэггүй. Цаг хугацаа гэнэт л хурдтай явж байгаа юм шиг, заримдаа бүр зогсчихсон юм шиг л болно. Хөгжмийн дуугаралт миний тархинд эргэлдэж өөрөө ч мэдэхгүй бие минь хөгжмийг даган хөдөлж эргэн тойрноосоо тасарч, өөр газар байгаа юм шиг санагддаг.  

 

-Та сонсогчдоо татахын тулд ямар арга, техник ашигладаг вэ?

 -Би зүгээр л тайзан дээр гараад өөрийнхөөрөө байдаг. Тэрэнд минь хүмүүс ч дуртай. Бас миний тавьж байгаа хөгжим бусдаас өөр байдаг.

 

-Хэзээ ямар үед, ямар хөгжим тоглуулахаа шийдэхэд юунд анхаардаг вэ? Тоглох хөгжмөө хэрхэн сонгодог вэ?

 -Интроний араас л тоглох тракаа сонгодог. Тоглох хөгжмөө маш их хайж цагийг өнгөрөөдөг. Хэдэн мянган трак сонсож түүнээсээ чихэнд минь наалдсан, үнэхээр гоё хөгжимлөг гэснийг нь сонгож авдаг. Сонгосон хөгжмүүдээ тоглолтон дээр хурдны дарааллаар тоглох дуртай. Багаасаа их, ихээсээ бага гээд  тоглох дуртай.

 

-DJ-д байх хамгийн энгийн ур чадвар?

 -Хамгийн сайн сонсогч байх хэрэгтэй. Гоё, сайхныг ялгах түвшинд сонсдог байх.

 -Гэрт болон клубт хөгжмөө сонсох нь ялгаатай юу?

 -Орчин их чухал байдаг. Гэрт бол тийм гоц мэдрэмж авч чаддаггүй. Яг орчинд нь тоглох үед шал өөр байдаг.  Гэрт сонссон хөгжмөө клубт тавих үед тэс өөр хөгжим болж сонсогддог нь их хачирхалтай.

 

-Клубт манай залуусын хөгжим сонсох соёл болон согтууруулах ундаатай харьцах байдал гээд таны анзаарсан зүйлсээс дурдвал?

 -Залуус их соёлтой болсон санагддаг. Яг тухайн эвентдээ гоё хөгжим сонсож тухайн цагаа аз жаргалтай өнгөрөөх зорилготой болсон байна билээ. Уухаас илүүтэй зүгээр л жаргалтай байдаг болсон. Хөгжмийг мэдэрч найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх ийм л дүрэмтэй .

 

-Өөрийн үеийн залууст хэлэх үг байвал хуваалцаач .

 -Залуучууд өөрийн сонирхлыг л дага. Юу хүсэж байна түүнийгээ хийж амьдар гэж хэлмээр байна. Хүн бүр анх удаагаа амьдарч байгаа заавал хүсээгүй юмаа хийх албагүй . 

 

 -Ярилцахад таатай байлаа . Танд амжилт хүсье баярлалаа .

 -Баярлалаа.

 

Soundcloud дээр ANGRY DOG Label хаягаар түүний хэд хэдэн гайхалтай бүтээл тавигдсан байдаг. Сонсох юм бол тоглолтыг нь үзэхийг хүснэ гэдэгт итгэлтэй байна. Түүний тоглолтыг өөрийн биеэр үзэж, мэдрэмжээ хуваалцахыг хүсвэл CUE+ бааранд хийх тоглолтыг нь сонирхоорой.

 

                                                                                                           Ярилцсан Э.Номуунаа

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.180Зочин   • 2023, 1 сарын 13. 15 цаг 45 минут

Мундаг залуу шүү бас гоё зурна



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ2 цаг 38 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube