Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-09 нд нийтлэгдсэн байна.

БИДНИЙ НЭГ: Талх, махаа яая даа гэж байгаа өнөөгийн нийгэмд бид хэрхэн хэнд зориулж уран бүтээлээ хийх нь үнэхээр хатуу боорцог юм даа…

9/ 9/ 2022    12 цаг 20 минут

Өөрийн уран сэтгэмж, гарын урыг хослуулан уран баримлаар үзэл санаагаа илэрхийлж, нийгмийн асуудлуудыг бүтээлдээ шингээж, гайхалтай дүрүүдээр бүтээлээ урлаж яваа залуу уран бүтээлч Ч.Энхбаяртай ярилцлаа.

Сайн байна уу? Яагаад уран барималч гэдэг мэргэжлийг эзэмшсэн бэ? Танд нөлөөлсөн зүйл юу вэ?

ДУДС-ийг баримлын ангийг төгссөн. Тэгээд тэрнээс хойш уран бүтээлээ хийгээд явж байна. Уран барималч. Би багаасаа зурах сонирхолтой байсан. Бүх юмны үндэс нь зураг байдаг. Манай өвөө бас сайн мужаан байсан. Багаасаа өвөөтэйгөө цуг өссөн. Яг л мод харуулдах, тэрэг хийх, сүх ишлэх, хус модыг яаж хатаавал сүх хийх вэ,  яаж хатааж тэрэг хийдэг вэ гэдэг тэр болгоныг л сурсан даа. Өвөө л хамгийн их нөлөөлсөн дөө.

Уран барималч болсноор таны амьдралд дадал болсон зүйл бий юу?

Одоо ийм л зүйл санаанд орж байна. Унтах. Би өөрөө сайн унтдаг л даа. Оюутан байхдаа эхний цагийн хичээлдээ ер нь явж үзээгүй. Биеийн тамирын хичээлтэй үедээ л 8 цагт босоод, найз маань дуудаад явдаг байсан. Бид хоёр арван жилээсээ л урлан түрээсэлж, СУИС-ын тэр хавийн бүх л подвалийг дуусгаж уран бүтээлээ эхэлж байлаа. Тэгээд аль болох орой унтаж шөнө 2,3 ч юмуу бараг үүр цайж байхад унтаж, шөнө юм хийх дуртай тэгээд өглөөгүүр унтах дуртай. Тийм л нэг дадал байна. Одоо гэхдээ гэр бүлтэй болчихоор энэ бол болохгүй л болчихоод байна л даа.

Та удахгүй үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа. Ямар төрлийн бүтээлүүдээр үзэсгэлэнгээ нээх гэж байна?

Сүүлийн жил гаруй хийж байгаа сэдэв бол туульсийн сэдэв байна. Модон баримал гэх юм уу даа. Мод гадуур нь, арьс төмөр орж баримал чинь өөрөө чөлөөтэй л дөө. Бүр одоо орчин үед юугаар л бол юу хийж болж байна. Гэхдээ тэр нь гоё зөв сэтгэлгээтэй, ухаарал өгсөн ч юм уу тийм байвал зүгээр юм болов уу гэж боддог. Сүүлийн үед зүгээр нэг юм тавиал бараг баримал гэж нэрлэчихээд байна зарим хүмүүс. Яахав миний онцлог гэвэл Монгол хүн байна хэн ч харсан Монголынх юм байна гэдэг ойлголт аваасай гэсэн үүднээс үндэсний уламжлалт хэв маягыщийг бүтээлдээ түлхүү шингээдэг. Миний гол санаа бол тэр байна. Тэгээд дээрээс нь туульсын сэдэв байна. Туульсын сэдэв бол ямар агуу гээч. Туульсыг жаахан уншихад, жаахан сонсоход л мэдэрч байна. Тэгэхээр өөрийн гоё гэсэн юмаа мэдрэмжээ бүтээлдээ шингээж, нэг бүтээл байлаа гэхэд тэр бүтээлээрээ хүмүүст жаахан юм хэлчих санаатай л өөр өөрийн онцлогтой бүтээлүүдийг дэлгэх гэж байгаа.

Уран барималын онцлогийг та юу гэж хардаг вэ?

Бүтээл гэдэг шал өөр л дөө. Жаахан бодох шаардлагатай. Зүгээр нэг хүн ажил хийлгэлээ гэхэд тэр хүний хүслээр явдаг бол бүтээлийн ажил бол өөрийнхөө, юугаар хийх үү, яах уу ийх үү, хасах уу нэмэх үү тэр бол яг өөрийн л сэтгэлгээ байдаг л даа. Минийх болохоор ихэвчлэн баатрын дүрстэй байгаа л даа. Баатарлаг дүрс гээд туульсад зөндөө том сэдэв байна лээ. Тэгээд тэрнээс их санаа авсан. Бүтээлээрээ тэрийг чадан ядан хүргэчихье тэ, хөдөлгөөн ч байдаг юмуу, хийц ч байдаг юм уу мэргэжлийн түвшинд хийцээрээ яаж таниулах вэ, тэр болгоныг л гаргахыг хичээж байгаа.

Нэг бүтээлд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

Бүтээл болгон шал өөр хугацаатай бүтдэг. Зарим бүтээл эрэл хайгуул болоод дуусч өгөхгүй, болохгүй байдаг. Зарим нь бол бүр амархан. Долоо хоног ч байдаг юм уу. Өөрөө цаанаасаа бүх юмаа олоод ирдэг ч байдаг. Зарим юм хайгаад хайгаад олдохгүй тэгээд л бүх л газраар явна. Эрэл хайгуул хийж гол ус, төмрийн цэг, хогийн цэг ч байдаг юм уу явахгүй газар байхгүй. Тэгж олдсон юм дараа нь сэтгэлд гоё байдаг.

Уран бүтээлч хүн, тэр дундаа уран барималч хүнд тулгарч байгаа ямар асуудал байна. Нийгэм, хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

Уран бүтээлч хүн чинь нийгмээ түрүүлж харж, түрүүлж л хийх ёстой л доо. Тэрийг л одоо хичээдэг гэх юм уу. Миний бүтээлүүд бол хүнд харахад ойлгомжтой. Өө энэ тийм юм байна гээд. Яахав утга санаа, илэрхийллийг нь харвал хүн жаахан бодохоор. Тийм л бүтээлүүд байгаа. Талх, махаа л ярьж байгаа нөхцөлд ийм юм худалдаж авах, бид нарыг ойлгох массын хувьд жаахан. Монголчууд хоёр, гурван сая хүнтэй. Тэгэхээр хэд нь худалдаж авах боломжтой юм... Тэгээд масстаа зориулж хийх юм уу... тэдэнд зориулж хийх юм уу гэсэн асуудал бас гарч ирэх байх. Тэгэхээр нэлээн л хатуу боорцог байх. Яг дүрслэх урлагаар цаашдаа ингэж явна гэдэг. Өөрийнхөө үндсэн ойлголтоор хэлэхэд.

Үзэсгэлэнгээ яагаад гаргая гэж шийдсэн бэ?

Би коронагаас өмнө дөрвөн жил урд Өвөрмонголд нэлээн ажлуудаар явсан л даа. Тэгээд Монголд танигдах ч байдаг юм уу тэ. Хүрээлэл маань багасчихсан. Залуучууд нийгэмдээ танигдах ёстой. Тэгээд танигдахад үзэсгэлэн чухал. Тийм учраас би энэ үзэсгэлэнгээ чанартай сайн гаргачихъя гээд л явж байна. Бид нар чинь ингээд л өрөөндөө суугаад л юмаа хийгээд л нийгмийн харилцаа бага гэх юм уу тийм хүмүүс байдаг. Тэгэхээр одоо нийгэмдээ өөрийн үзэл санаагаа дэлгэж байна л гэсэн үг л дээ. Тэр бол үзэл санаагаа дэлгээд би нэг ийм юм илэрхийлэх гээд байна, би нэг ийм юм ойлгуулах гээд байна гээд... ярихгүй ч гэсэн энэ бүтээлүүд хэлээд өгчихнө.

Зорьсон бүтээлээ дуусгах ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?

Болчихсон бүтээл бол тэгээд бас л гоё ш дээ. Зааз... Болчихсон юм байна аа. Өөрийн эрхгүй л нэг яамаар юм тэ... Найз нөхөд рүүгээ ярьмаар юмуу яамаар юм... Тийм. Тэгээд гоё тайвшралыг өгдөгдөө. Сүүлийн жил гаруй би яг л дүрдээ ордог гэдэг шиг л юм болсон доо. Яг л энэ урландаа, яг л эд нартайгаа ойр байсан. Тэгээд сүүлийн ход хоног л эд нараас жаахан... Эд нараас ч яахав бүтээлүүдээсээ зай авч, жаахан амралт маягтай байна.

Таны ойрын хугацаанд зорьж байгаа ямар зорилго байна?

Би энэ бүтээлүүдээ хийж байхдаа гараа авчихсан юм. Уг нь долоон сард гаргая гэж бодож байсан. Наадмын өмнө. Угаасаа ажил ч болоогүй. Тэгээд одоо 9 сарын 16 нд Занабазарын музейд гаргах юм. Тэгээд гараа авчихаад гэрт байхаар нэг л болж өгдөггүй. Яах ч аргагүй л ажил бодогдоод. Яг ид орчихсон үедээ тэгээд л хоёр хоноод л ажилдаа орж байгаа юм. Хүмүүс болио. Чи гараа авчихаад наадхаа одоо эдгээ гээд л... тэр нь хамаагүй баруун гар зүгээр юм чинь. Баруун гараараа хийгээд л... Тэгээд яахав ийм юм зөндөө л байдаг. Би үр хүүхэддээ өгөөгүй хайраа бараг энэ бүтээлдээ зарцуулчих гээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл энд өнгөрүүлсэн хугацаа нь би гэртээ очиж өнгөрүүлсэн хугацаанаас их байх жишээтэй. Одоо манай хүүхэд хоёр ой хүрэх гэж байна. Тэгэхэд би эднийг жил гаран нүдсэн гэхэд бараг эд нартай чацуу байгаа байхгүй юу. Тэр хүүхэд бол төрөөд л аав гэдэг ийм... Аав гэдэг ойлголт бол түүний хувьд аав бол ийм завгүй байдаг юм байна тэ... Ердөөсөө ийм л байдаг юм байна гэсэн ойлголттой байгаа байх. Тэгэхээр би үзэсгэлэнгээ гаргачихаад долоо хоног ч байдаг юмуу... Чадвал долоо хоног гэр бүлтээ зарцуулаад, аав гэдэг нэг ийм байдаг шүү гэдгийг харуулахыг зорьж байна.

За танд амжилт хүсье.

Баярлалаа...

 

Б.Мөнх 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 48 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 11 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 17 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 29 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 55 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 8 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 27 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 40 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 45 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 51 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 59 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 23 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 40 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 46 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 36 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 39 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 11 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 30 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 45 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 50 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 54 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 57 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 36 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 9 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 25 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 55 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube