Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-16 нд нийтлэгдсэн байна.

Э.Чинзоригт: Морин дээрээ яаж унахгүй тогтох вэ, нохойдоо яаж хазуулахгүй явах вэ гэдэг хүмүүс олон болчихоод байна шүү дээ...

9/ 16/ 2022    11 цаг 47 минут

Бидний нэг: Монгол өв соёлоо тээн Монгол морио унаж, тайга нохойгоо хөтлөн, шонхор шувуутайгаа 21 аймгаа тойрон аялаж яваа “Тэнгэрийн нүүдэлчид” төслийн санаачлагч Э.Чинзоригтийг онцоллоо.

Сайн байна уу? Та Монгол өв соёлоо тээн, түгээн дэлгэрүүлж явна. Мэдээж Монгол өв соёл гэхээр аялал жуулчлалын салбартай шууд холбогдоно. Өнөөдөр Монгол ямар байна?

Одоо та нар аялал жуулчлалын бизнесийг хараад үзвэл аймаар гоё гялгар кэмп, тансаг зүйл рүү бид нар хошуурч байгаа байхгүй юу. Гэтэл жуулчдын уур амьсгал ямар ч гэрэлгүй, од харахад гэрэл байхгүй баймаар байна шүү дээ, тас харанхуй, ямар ч дуу чимээгүй баймаар байгаа. Энд шөнийн царцаа, шувууны дуу сонсмоор байдаг. Тэгэхэд ингээд машины чимээ нүргэлээд байдаг. Гав ганцаараа суугаад энд чихрийн цаас баймааргүй байдаг. Гэтэл аль хэдийн хүн ирээд чипсний, ундааны сав хаячихсан. Энийг дэлхий ертөнц, жуулчид чинь хүсэхгүй байгаад байна шүү дээ. Гэтэл энэ боломж нь манайд байгаа байхгүй юу.

Та аль нутгийн хүн бэ? Танд өв тээгч болоход юу нөлөөлсөн бэ?

Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын уугуул. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Миний мэргэжил бол бизнесийн удирдлага, нягтлан бодох чиглэлээр төгссөн. За мэргэжлээрээ санхүүгийн зөвлөх үйлчилгээ компаниудад үзүүлдэг. Одоо бол “Тэнгэрийн нүүдэлчид” төслийг санаачлаад Монгол Улсын 21 аймгийг морьтой, тайга нохойтой, шонхор шувуутай тойрохоор төслөө удирдаад явж байгаа. Багаасаа л ер нь амьтанд их дуртай.

Өв тээгч болсон, одоо хийж байгаа ажлаа эхлүүлсэн түүхээсээ хуваалцаач...

Нэг хэсэг хот руу орж ирээд оюутан болоод үеийн хүүхдүүдтэйгээ ижилхэн сонирхолтой болоод л мал ахуйгаасаа холдчихсон. Тэгээд сүүлд эхнэр хүүхэдтэй болоод ирэнгүүт энэ өв соёл тээх, үр хүүхдэдээ би ер нь юу үлдээх билээ гээд бодоод эхэлсэн. Өмч хөрөнгө бол мэдээж байх л байх. Нөгөө сайн хүүд хөрөнгө бүү үлдээ өөрөө олно, муу хүүд хөрөнгө бүү үлдээ үрээд дуусна гэдэг шиг. Тэр бол чухал зүйл биш байна аа. Хамгийн гол нь өв соёлоо үлдээгээд, өөрөө өв тээгч болох гээд. Тэгээд малчин болох л чухал юм байна гээд, эхнэрээ ятгаад, “за хоёулаа мал дээр гаръя, малчин болъё гээд ерөөсөө. Хотод бол ямар ч утга алга”. Сумын сургууль ч гэсэн багш нь сайн байх юм бол боловсрол авч болно. Эхнэрээ бүр итгүүлчихсэн.

Тэгээд нэг жил найзаасаа 10 хонь 30 ямаа аваад. Тухайн хоёр жил чинь их зудтай болоод ямаа нь 2 дахь жилдээ байхдаа 2-р буурлуу яалаа. Тэгээд 30 ямаатай хөдөө гарчихаар яг нөгөө Тунгалаг тамир кинон дээр гардаг Галсан шиг болчих гээд байгаа байхгүй юу. 30 ямаатай тэгээд нөгөөдхөөсөө зундаа нэг алж идэх үү үгүй юу гээд малчны амьдрал бол жоохон бүтэйлгүйтчихлээ.

Одоо чинь хүн болгон нэг зүйлээрээ дагнадаг мэргэжлийн болчихсон. Нохой тэжээх гэж байгаа бол нохойгоо, Шувуу тэжээх гэж байгаа бол шувуугаа. Харваач бол харваачаа. Гэтэл эрт дээ үед Монгол эрчүүд гараад малаа өрөө төхөөрчихдөг, эмнэгээ сургачихдаг, мориныхоо дэлийг засчихдаг ч байдаг юм уу, айраг цагаагаа эсгэчихдэг, сураа элдчихдэг. Одоо юу байдаг юм гэр бараа бүх юм аа өөрсдөө хийдэг байсан. Тэгэхээр нэг хүн бүгдийг нь хийж чадах боломжтой юм байна гэж үзээд. Морь, нохой, шувууны гурвалсан өвийг тээгч Талын гөрөөчин гэх соёлоо түгээж явна.

Одоо та тэнгэрийн нүүдэлчид гээд төсөл санаачлаад Монгол орноо тойрох аяллыг эхлүүлээд явж байна энэ талаараа ярьж өгнө үү?

Нэг насны үйл л дээ. Морь унаад өргөн уудам талаар, эрс тэрс уур амьсгалтай Монгол нутгийн цаг агаараар,  газар нутгийн янз бүрийн гадаргуу, говь цөл, хангай уул талаар явах бол амар зүйл биш. Тэр тусмаа морьтой. Тэгээд энэ хэргийг энэ үйл ажиллагааг яагаад эхлүүлэх болсон шалтгаан гэвэл нэлээн их юм ярьж таарна. Дэлхий ертөнц мэдээж даяарчлагдаад гадны соёлууд нэлээн бие биедээ уусаад, Монгол ахуй соёл, нүүдэлчин соёл бага багаар шахагдаж энэ үед бол Монгол хүн байх, Монгол хүний онцлог бүгдээрээ өв соёлоо эрхэмлэн дээдлэх тал дээр бол залуу хойч үедээ үлдээх контенттой болъё. Нутаг нутгийн зан заншил, уламжлал тэд нарын амьдарч байгаа ахуй соёл амьдралын хэв маягийг өөрсдөө нүдээрээ сонирхоод тэндээс бас сурч мэдэх гэж нэгдүгээрт эрэл хайгуул хийж явж байгаа. Харин өөрсдийнхөө тээж явж байгаа талын гөрөөчин буюу Монгол тайга нохойтой холбоотой өв соёл. За хүн төрөлхтний өв соёлд бүртгэлтэй шувуулахуйн өв соёл. Тэрийг шонхор шувуугаар төлөөлүүлж дээрээс нь Монголын эртний цэрэг дайны бэлтгэл болох морьт харваа, намнаа. Энэ гурван ан гөрөөний өв соёлыг олон түмэнд сурталчлаад хөдөө орон нутагт эдгээр өв соёл, спортыг жигдхэн хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын тулд 10 жилийн хүүхдүүд, замдаа таарч байгаа хүмүүст сургалт хийгээд тойроод явж байгаа.

Одоогоор та хэр хол замыг туулаад байна?

Өнгөрсөн оны хоёр сарын 11-нд Хэнтий аймаг Цэнхэр Мандал сум Хар Зүрхний Хөх нуур гэх түүхэн газраас аяллаа эхлүүлсэн. Эхлээд Хятад улсын иргэн Өвөрмонгол залуутай таван аймаг явсан. Сүүлд нь Япон улсын иргэн Чика Яамамото гэж эмэгтэйтэй бас таван аймаг явсан. Тэгээд одоо дараачийн аялалдаа Франц улсын иргэн бас Монгол судлаач морин хуурийн багш Стив Моррел гэж залуутай явахаар бэлтгэл ажлаа базаагаад байж байна. Одоогоор  Хар Зүрхний Хөх нуур Хэнтий аймгаас эхлээд Дорнод Чойбалсан, мэнэнгийн талыг туулаад Шилийн Богд , Дарьганга, Сүхбаатар аймаг, Дорноговь, Говьсүмбэр гээд Дундговь, Өмнөговь,Өвөрхангай Орхоны хөндийгөөр ороод Архангай, Баянхонгор, Говь-Алтай гээд 11 дэх аймаг дээрээ очоод үндсэндээ бол энэ намар гээд дөрвөн улирлын зураг авалт хийгээд ингээд буусан байгаа. Ирэх он буюу цагаан сарын дараагаас 11 дэх аймаг буюу Говь-Алтайгаас эхлээд үлдсэн 10 аймгаараа аялах төлөвлөөгөөтэй байгаа.

Энэ олон аймгаар аялахад нутгийн иргэд, тэр дундаа малчид хэрхэн хүлээн авч байна?

Нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр мал маллаад байж байхад хөдөөгийн амьдрал чинь өдөр болгон сонирхолтой зүйл болохгүй. Залуу хүмүүсийн хувьд. Залуу хүмүүс чинь төв орж кино үзмээр, үеийн залуучуудтайгаа хөгжилдмөөр, дуу хуур, бүжигт ормоор ч юм уу тэ ийм сонирхолтой зүйл үзмээр байдаг. Хөдөө бол жилийн дөрвөн улирал мал ахуйтай байхаар залуу хүний хувьд бол нийгэмд орж соёлтой танилцмаар байдаг.

Бид нар ороод ингээд явангуут өөрийн хийж байгаа, өөрийн амьдарч байгаа хэв маягаараа бахархаад үлдэж байгаа байхгүй юу тэр залуучууд. Нээрээ бид чинь өв соёлыг авч үлдэж байгаа эх булаг чинь бид нар юм байна. Бид нар байхгүй бол энэ хүний хайгаад байгаа соёл хаанаас ч олдохгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр бид хөдөө мал маллаад байж байгаа нь зөвхөн энэ ахуй амьжиргаагаа залгуулах гэж мал маллаад байгаа биш юм байна, Монгол хүний Монгол өв соёлыг хадгалж хилийн манаанд сууж байгаа, үнэтэй үүрэг биелүүлж байгаа гэж бахархаж үлдэж байгаа нь бол аяллын зорилго бас нэг утгаараа биелээд явж байна гэж дотроо бахархаад явж байсан даа.

Шонхор шувуу, тайга нохойгоор гөрөөлөхийн онцлог юу вэ?

Миний мөрөөдөл чинь шувуу, нохойгоороо хослуулж ан хийх. Тэрийг бас зорьж байгаа. Туулай байх юм бол нохой нь очоод бут, нүхэнд орчихоор шонхор чинь тэрэнд хүрч чадахгүй. Нохой чинь тэрийг босгочихдог байхгүй юу. Тэгээд хэт холдоод ирэнгүүт шонхор чинь довтолно. Ятуу гэх мэт шувуу байх юм бол нохой нь үргээж өгөхөд шонхор довтолно. Шонхроос буугаад суухад нохой үргээдэг ч юм уу хосолсон ан байхгүй юу. Харваа намнаа буюу нум сум, хутга мэс, жад гэдэг чинь бол хүн өөрөө энэ хоёр амьтныг ашиглачхаад өөрөө юу ч чадахгүй байж бас болохгүй шүү дээ. Өөрөө бас хэрэгтэй үед нь харвачихдаг, намначихдаг. Тэгээд энэ гурвыг хийгээд явж байхад бол эртний Монголчууд яг ийм зүйл хийгээд амьдарч байжээ гээд дотроо цаг хугацааны аялал хийж байгаа юм шиг санагддаг. Ан хийнэ гэдэг чинь өөрөө хамгийн байгальтайгаа ойрхон хүмүүс анчид байдаг юм байна. Эртний анчид бол хамгийн сайн байгаль хамгаалагч нар байсан байна.

Монгол өвс соёл гэхээр хүмүүс эрийн гурван наадмаас цааш төдийлөн их мэдэхгүй байна. Нэг ёсондоо хайрцаглагдчхаад байх шиг. Таны бодол?

Морь, бөх, сур харваа. Бусад нь бол мэдэгдэхгүй. Дарагдчихаад байна гэсэн шүү дээ. Би болохоор талын гөрөөчин, шувуулахуй, морьт харваа гурвыг ирээдүйн дэлхийн монгол хүний монгол дайчин эрийн шинэ дүр төрх гэж харж байна. Одоо бид нар сэрэх цаг нь болсон. Хувцасныхаа өнгийн хүртэл өөрчлөх ёстой. Ихэнх хүмүүс малчин ажилчин анги болчихсон байсан нэг хэсэг. Бүгд бараан саарал,  хар даруухан хувцасладаг ардууд болчихсон. Гэтэл бид нар маш эртний язгуур өв соёлтой ихэс дээдсийн маш их өвтэй, бид нарын эдэлж хэрэглэж байсан бүх зүйлс язгууртных байсан. Дэлхийн дээд хамгийн сайн сайхан бүхнийг эдэлж хэрэглэж байсан гэхдээ байгальтайгаа хамгийн ойрхон хамгийн ээлтэй амьдарч байсан.  Энэ нь зөвхөн Монголын бус нүүдэлчдийн өв соёл гэж харж байгаа. Нүүдэлчдийн дүр төрхөөрөө дэлхий ертөнцийн долоон тэрбум хүн амын хүсэмжит амьдралын хэв маяг бол Монгол  ахуй соёл гэж харж байгаа. Тэр утгаараа энэ өв соёлыг тээж түгээн дэлгэрүүлж байгаа даа бол туйлын бахархалтай байгаа. Гэртээ шувуугаа тэжээгээд нохойгоо хөтлөөд явж байхад дөнгөж хөлд ороод хэлд орж байгаа хүүхэд маань энийг харж өсөж байгаа гэдэг дээр бүүр их баяртай байгаа.

Та монголчууддаа хандаж ямар зүйл хэлмээр байна?

Гэртээ байгаа эмээл хазаартаа хөлсний үнэр шингээе. Хүүхэд залуучуудыгаа морь малтай танилцуулъя. Өөрсдөө бас адуу малтай ойрхон байя. Монгол мал аж ахуйгаа дээдэлье. Үүгээрээ бас олон нийтэд сурталчилъя. Холын замд нөхрийн чанар танигдана гэдэг шиг та бүхэн хол гэрээсээ гараад аянд яваад үзэхээр олон зүйлийг мэдэрдэг юм байна шүү тэгээд дөрвөн хананы дунд дөрвөн уулын дунд бүгдээрээ бужигнаж байтал цаг хугацаа дэлхий ертөнц урсаад өнгөрөхөд эцсийн бүлэгт бид нар үнэт зүйлээ алдчихсан байхвий. Ирээдүй хойч болсон хүүхдүүд маань Монгол нэртэй гадаад хүмүүс болчихсон байхвий. Энэ бүгдээс сэргийлж бүгдээрээ чадах ядахаараа өв тээгч, өвлөн уламжлагч нар болоорой гэж уриалж байна.

Баярлалаа.

 

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 33 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 56 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 2 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 14 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 40 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 53 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 12 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 25 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 30 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 36 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 44 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 8 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 25 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 31 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 21 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 24 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 36 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 56 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 15 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 30 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 35 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 39 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 42 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 21 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 54 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 10 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 40 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube