Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-19 нд нийтлэгдсэн байна.

Уншигч, зохиолч, бүтээл гурав төв талбайд уулзлаа

9/ 19/ 2022    7 цаг 30 минут
 

Намрын будант өдөр үүлс нөмөрлөхөд номын баярыг зорих хүмүүс нэмэгдсээр. Хуран чуулсан уншигчид хаа нэг тийш зорин алхах аж. Тэд өөрсдийн уншихыг хүссэн номоо авахаар алхаж буй нь тэр. Оюун ухаан их мэдлэгийн эзэд дотноор инээмсэглэн, үзгээ барьж, ерөөлийн үгээр бүтээлээ уншигчдад гардуулна. Залуусаар хүч нэмсэн тус баяр нь уншигч, зохиолчид хүсэн хүлээдэг баяр болтлоо өргөжиж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. “Мэргэн ном” шагналыг олгохдоо хэвлэн нийтлэгч байгууллагын зүгээс Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан бүтээлж хөдөлмөрийг урамшуулан гурван эрхэмд олгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд номын баярын хамгийн том онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон.

Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Д.Нямаа “Номын баяр нь уншигч зохиолчдын уулзалт билээ. Тус баярыг Б.Сувд гэдэг бүсгүй санаачлан зохион байгуулаад 32 жил болжээ. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болгон хуульчилсан нь бахархууштай. Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохиолчид өөрийн асарт уншигчидтай уулзаж байна. Дэлхийн оюунлаг улс болгонд болдог сайхан баяр. Цаашдаа илүү өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэдэг. Уншигчид уран бүтээлчидтэй баярын сэтгэгдлээ хуваалцаж зохиолчдын онгод, сэтгэл зүрхний хөг аялгууг мэдэрч байна” гэсэн юм.

 

ЗОХИОЛЧ Б.ЭНХЖАРГАЛ: УНШИХ ТУСАМ ҮГИЙН БАЯЛАГ НЭМЭГДДЭГ

 

 “Зохиолч нар цуглаж уншигчидтайгаа нүүр тулан уулзаж, гарын үсэгтэй номоо авч байна. Баяр нь хайртай зохиолчидтой уулзах онцлогийг хадгалжээ. Номын баярын өглөө  тэрэг түрж эсвэл  тор барин номоо хямдралтай үнээр цуглуулж буй уншигч харахаар хайр хүрдэг. Би уран бүтээлээ нийт эмэгтэйчүүдэд зориулан бичдэг. Гэсэн хэдий ч бодит байдалд өсвөр насны охид болон залуу насныхан байна. Өөрөө  анзаараагүй байхад ийм сайхан хүрээлэлтэй болжээ. Зохиол бүтээлээрээ дамжуулан эмэгтэйчүүдэд туулж өнгөрүүлсэн, туулахыг хүсдэггүй  тэр л дүр санааг ойлгож мэдэрч сургамж аваасай гэж боддог. Ном уншдаг хүн зөв цэгцтэй сэтгэж чаддаг. Алдаа бага гаргадаг ба ганцаарддаггүй. Унших тусам үгийн баялаг нэмэгддэг болохоор хүнтэй харилцах харилцаа нь хүртэл сайжирдаг талтай.  Хүнд хэцүү үе тулгарлаа гэхэд түүнийг давах сэтгэлийн тэнхээ суудаг. Мөн ирээдүйд учрах зүйлийг урьдчилан тооцоолох чадвартай болно. Өөрөө өөртэйгөө ярилцаж сурна” гэв.

Цааш явж байтал зүлгэн дээр сууж аавтайгаа хамт ном унших хөвгүүн нүдэнд тусав. Түүнийг зорин очиж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

н.Хатанбүүвэй “Уншигч миний хувьд  унших дуртай зохиолчийнхоо номыг авахаар ирсэн. Гэр бүлийнхээ гишүүдэд ном аваад явж байна. Энэ удаагийн баяр нь маш өргөн дэлгэр болж байгаа нь харагдаж байна. Нийгэмд залуу үеийнхэн биднийг  ном уншихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэр нь өрөөсгөл санагддаг. Хүмүүс номд хайртай, уншдаг болохыг нь эндээс харж болохоор юм. Уншихгүй бол сэтгэхгүй. Уншиж л байвал сэтгэнэ. Тиймээс унших нь сайхан буянтай үйл гэж боддог. Номоос хүн ухаарал авдаг. Тэр нь хүний амьдралын зам жим болно. Монгол ёс заншил, өвгөдийн ариун сайхан сэтгэлийн тухай унших хэрэгтэй. Монгол хэлний яруу сайхныг гаргасан зохиол бүтээл олон болоосой гэж хүсдэг” гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна13 минут 46 секундын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна28 минут 38 секундын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага32 минут 49 секундын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…46 минут 42 секундын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно1 цаг 43 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 48 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ1 цаг 51 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна1 цаг 52 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал1 цаг 52 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19
 Facebook Twitter Youtube