Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-20 нд нийтлэгдсэн байна.

Н.Мөнхнасан: Засгийн газар бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа

9/ 20/ 2022    10 цаг 48 минут

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газраас импортын цементийн гаалийн татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан.  Засгийн газрын тус шийдвэр дотоодын цементийн үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлөх талаар “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Засгийн газар импортын цементийг гаалийн татвараас чөлөөлсөн шийдвэр дээр олон хэвлэл мэдээллийн байгууллагаас утасдаж байр суурь асууж байна. Нөгөө алдартай Дарханы замын бүтээн байгуулалтад МонЦемент хамгийн их хэмжээний цементийг нийлүүлсэн байдаг. Одоо тэгээд цааш нь импортын цементээрээ явуулах юм байна гэж ойлгосон. Уг нь бол цемент нь стратегийн бүтээгдэхүүн, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг.

Аливаа стратегийн ач холбогдолтой чанарын өндөр стандартаа тогтмол барих бүтээгдэхүүнийг бид аль болох өөрсдөө эх орондоо буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэхийг, эдийн засагтаа хувь нэмрээ оруулахыг, ямар ч бүтээн байгуулалтыг таслахгүйн төлөө үндэсний үйлдвэрлэгчид бид зогсолтгүй ажилладаг. Дотоодын үйлдвэрлэгчийн 1 тонн цементийн үнэ Засгийн газрын мэдээлсэн шиг 600 мянган төгрөг биш ба үйлдвэрийн үнэ 280-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Харин импортын цементийн үнэ энэнээс хамаагүй илүү өртгөөр нийлүүлэгдэх төлөвтэй байна. Хомсдол үүссэн шалтгаан Хөтөл болон Мөнхийн баян гал үйлдвэр гэнэтийн зогсолт хийсэнтэй холбоотой. Нэгэнт эхлүүлсэн үйлдвэрлэлийг төлөвлөснөөс их хэмжээгээр нийлүүлэх бололцоогүй байдаг. Түүхий эд бэлтгэх хугацаа болон удаан хадгалах боломжгүй цементийн чанарт буюу бат бэхийн үзүүлэлтийн стандарт гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Түүнчлэн манайхны нүүрс, төмрийн хүдрийн экспортод хэт их анхаарал тавьсан бодлого нь төмөр замын дотоодын тээврийг орхигдуулахад хүргэсэн. Барилгын улирал ид эхлэх үед буюу 4 дүгээр сараас эхлэн цемент тээвэрлэлт жигд явахад хүндрэл учирдаг. Хөтөлийн үйлдвэрийн гэнэтийн зогсолт, төмөр замын тээврийн доголдол зэрэг нь хомсдолын шууд шалтгаан байлаа.

Саяхан буюу 2015 он хүртэл нийт цементийн хэрэглээнийхээ 90 хүртэлх хувийг бид импортоор авч байсан. Харин үндэсний үйлдвэрүүд ашиглалтад орсноор дотоодын хэрэглээг 100% хангах боломжтой болсон. Хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид бид ер нь байж болох хамгийн хүнд шалгууруудтай тулалдаж, хөгжлийн хамгийн бартаатай замыг туулж, хууль шүүхийн байгууллагаар явж, үнэний талд үргэлж зогсон, итгэл мохохын ирмэг дээр ирсэн. Импортын цементийн чанар, үнэ өртөг, үүнийг дагаад үүсэх шударга бус өрсөлдөөний асуудлыг манай Засгийн газар хэрхэн зохицуулах юм бол? Дотооддоо цемент зөөх вагон хангалтгүй хэр нь импортын цемент зөөх вагон яаж олдоод байна?

Цемент нь барилгын үндсэн материал бөгөөд чанар, стандарт, бат бэхийн үзүүлэлт өндөр түвшинд байх ёстой бүтээгдэхүүн юм. Бусад удаан хадгалагддаг ердийн бүтээгдэхүүнтэй адилгүй. Цементийн зориулалтын дагуу хадгалах хугацаа 6 сар байдаг. Харамсалтай нь Замын-Үүдэд импортын цементийн чанарыг шалгах лабораторигүй учраас эргээд буух эзэнгүй цемент орж ирэх эрсдэл өндөр. Үүнээс гадна их хэмжээний валют эдийн засгаас урсан гарч импортын цементийг оруулж ирснээр дотоодод үлдэх байсан мөнгөн урсгал, валютын гадагшаа урсгалыг хязгаарлах, дотоодын нөөцөө нэмэгдүүлэх бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үр дүнд нь төгрөгийн ханшийн уналт эрчимжиж, инфляц өссөнөөр иргэдийн нуруун дээрх үнийн өсөлтийн дарамт улам нэмэгдэнэ гэж харж байна" гэжээ. 

 

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.87Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 38 минут

Чи ёстой нэг хуцаж байна даа.Танай компани цементийн импортыг зогсоонгуут үнээ 2,5 дахин өсгөөбиз дээ.Одоо Хятадаас цемент орж ирэх боллоо.Барилгын салбарынхан түр ч гэсэн амсхийг л дээ.

139.5.216.239Зочин   • 2022, 9 сарын 20. 14 цаг 47 минут

МАН ҮЙЛДВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДГИЙГ НЭГ НҮДЭЭРЭЭ ҮЗДЭГГҮЙ ХҮМҮҮС .БИЗНЕСИЙН ТАЛААР МАРУУХАН

64.119.27.172Зочин   • 2022, 9 сарын 20. 11 цаг 30 минут

Ёстой май шүү...та нар хэд болтол нь үнээ өсгөлөө!!!

24.10.207.79Хуульч   • 2022, 9 сарын 20. 10 цаг 56 минут

Зөв л дүгнэж.

ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 59 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа4 цаг 15 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 30 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 33 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 54 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 56 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 58 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 29 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 57 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 34 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 40 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 43 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв9 цаг 7 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа10 цагийн өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна12 сар 5. 10:55"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ12 сар 5. 10:39Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал12 сар 5. 10:36Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube