Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-21 нд нийтлэгдсэн байна.

ӨНӨӨДӨР: Олон улсын энхтайвны өдөр

9/ 21/ 2022    13 цаг 03 минут
1981 оны НҮБ-ын ерөнхий ассамблейн хурлаар жил бүрийн 09-р сарын 21-ний өдрийг “International Peace Day” буюу “Олон улсын энхтайвны өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Ингээд 20 жилийн дараа буюу 2001 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар ямарваа зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэлгүй, талууд 24 цагийн туршид гал зогсоох өдөр болгон тэмдэглэж байхаар санал нэгтэйгээр баталсан байна.
 
Гэхдээ жинхэнэ энх тайванд хүрэх нь зэвсгээ хойш тавихаас хамаагүй илүү зүйл бөгөөд энэ нь нийгмийн бүх гишүүд хөгжих боломжтой гэдгээ мэдэрч, түүнийхээ үр шимийг хүртэж чаддаг нийгмийг байгуулахыг хэлдэг. Үндэс угсаа харгалзахгүйгээр хүмүүстэй адил тэгш харьцдаг ертөнцийг бий болгохыг хэлнэ.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш /António Guterres/ хэлэхдээ:
“Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл улс оронд бүрт нийгмийн тогтолцоо, бүтэц, өдөр тутмын амьдралыг ч хордуулсаар байна. Энэ нь тэгш бус байдлыг бий болгогч гол хүчин хэвээр оршсоор. Мөн энэ нь хүний үндсэн эрхийг үгүйсгэсээр байна. Үүний уршигаар нийгэм тогтворгүй болж, ардчилал алдагдаж, зарим засгийн газруудын хууль ёсны байдал ч алдагдаж байна. Түүнээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хүйсийн тэгш бус байдал нь хоорондоо уялдаа холбоотой болох нь эргэлзээгүй юм."
 
Дэлхий даяар мөргөлдөөн дэгдэж, хүмүүсийг дүрвэхэд хүргэх үед бид хил дээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гарч байгааг харсан. COVID-19 манай дэлхийд хор хөнөөлтэй хэвээр байгаа энэ цагт зарим арьс өнгөний бүлгүүд бусдаас илүү хүнд хохирол амсаж байгааг бид харсан. Эдийн засаг хүндрэхийн хэрээр арьс өнгөний цөөнх рүү чиглэсэн үзэн ядалт, хүчирхийлэл ихсэхийг ч бид харсан.
 
Ийм цаг үед бид бүгд энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл хүн бүр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж байж үүнийг зогсооход хувь нэмрээ оруулах юм. Бидний дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг бий болгож буй бүтцийг задлахын тулд бид нэгдэж чадна. Бид тэгш байдал, хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийг хаа сайгүй дэмжиж чадна. Бид үзэн арьс өнгөөр ялгаварласан үйл явцын эсрэг бодитоор болон онлайн орчинд дуугарч чадна. Бид боловсролын системээр дамжуулан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг жигшдэг ирээдүйг бий болгож чадна.
 
2022 оны энхтайвны өдрийн уриа нь “Ялгаварлан гадуурхалтыг зогсоо, Энх тайвныг бүтээ” буюу “End racism. Build peace” юм байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ялгаварлан гадуурхалтаас ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө ажиллаж буй НҮБ-ын хүчин чармайлтад нэгдэхийг урьж байна. Энэрэн нигүүлсэхүй, өрөвч нинжин сэтгэл нь хардлага, үзэн ядалтыг ялж чадах ертөнц. Бид бүгд хамтдаа үнэхээр бахархаж болох ертөнцийг бүтээж чадна гэдэгт итгээрэй.
Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэх НҮБ-ын арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 16-нд НҮБ-ын төв байранд өглөөний 09:00 цагаас эхэлнэ. Хамгийн эхлээд Энхтайваны цэцэрлэгт хүрээлэнд, уламжлал ёсоор Энхтайвны хонхыг дуугаргаснаар өдрийн үйл ажиллагаа нээгдэнэ. Энэ өдрийн гол арга хэмжээ нь 500 гаруй залуус НҮБ-ын ЕНБД болон бусад олны танил хүмүүс, уран бүтээлчидтэй уулзаж энх тайвныг бий болгох, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг зогсоохын төлөө хийсэн төслүүдээ танилцуулах явдал юм.
 
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 37 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 53 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 8 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 11 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 32 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 34 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 36 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 7 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 35 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 12 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 18 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 21 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 45 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 37 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 40 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ9 цаг 56 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал10 цагийн өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube