ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа тус улсын 30 гаруй хотод эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ.
OVD-Info (ОХУ-д "гадаадын агент" гэж нэрлэгдсэн) мэдээлснээр 38 хотод 1403 гаруй хүнийг аль хэдийн саатуулаад байна" гэжээ.
Манай уостай хил залгаа оршдог хотуудад ч эсэргүүцлийн жагсаал болж байгаа аж. Тодруулбал, Эрхүү хотод 60 орчим хүн цугларсан жагсаалыг цагдаа нар тараасан байна. Жагсаалд оролцогч 20 орчим хүнийг баривчилжээ.
Улаан-Үд хотод хэдэн арван хүн жагсаал хийхээр гарч, дөрвөн хүнийг саатуулсан гэж мөн мэдээнд дурджээ. Тодруулахад, ВВС-ийн нээлттэй эх сурвалжаас цуглуулсан мэдээллээр долдугаар сард Буриад улс Украины дайнд амь үрэгдэгсдийн тоогоор Оросын бүс нутгуудын дунд хоёрдугаарт бичигдэж байв.
Красноярск хотод хүмүүс хотын эргэн тойронд жагсаал хийж, 30 орчим эсэргүүцэгчийг саатуулжээ.
Харин Барнаул хотод хэнийг ч саатуулаагүй гэж орон нутгийн идэвхтнүүд мэдэгдэв. Талбайд 60 орчим хүн зурагт хуудасгүй ирсэн бөгөөд цагдаа нар оролцогчдын паспортын мэдээллийг л хуулж авсан байна.
Новосибирск хотод дайчилгааны эсрэг жагсаалд 100 орчим хүн ирснээс 45 үнийг барвчилж саатуулжээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.