Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-22 нд нийтлэгдсэн байна.

Сэтгэц нь “ПСИХОПАТ” төрлийн өсвөр үеийнхэн олширч байгаа юм биш биз...

9/ 22/ 2022    15 цаг 41 минут

Психопат гэж юу вэ

Нийгмийн хэм хэмжээг үл тоомсорлож буй зан үйлийг психопатик гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл Нийгмийн эсрэг зан чанарын эмгэг. Харин псипохат хүмүүсийг “төрөлхийн” ба нийгмийн нөлөөлөл, хүмүүжлээс үүдэлтэй гэж ангилж болно. Кино, нэвтрүүлгүүдээс үзсэн бол нэг бол гоц ухаантан эсвэл гэмт хэрэгтэн болдгийг гадарлах байх.

Тэдний нийгэмд нөлөөлөх үр дагавар нь янз бүр байдаг. Ийм төрлийн хүмүүс нь бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох хамаагүй. Тийм ч болохоор дотогшоогоо, зожигдуу байдаг ч харин өөрийн тусын тулд санаатайгаар бусдыг шархлуулах нь олонтаа. Мөн бусадтай харилцахдаа жинхэнэ санаагаа нуухын тулд “маск” хэрэглэдэг. “Би” төвтэй. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд тэд сайхан сэтгэлтэй, ухаалаг, тааламжтай хүн мэт харагдаж чадна. Жүжиглэж бусдын итгэлийг олохдоо гарамгай. Бусадтай харилцахдаа сэтгэлийн хөдлөлөө хянах чадвартай ч хэт их хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хэм хэмжээгээ алдах нь бий. Тэд оюуны яриа өрнүүлж эсвэл өндөр түвшний илтгэл тавьж, манлайлах чадвартай. Хэрэв тэд амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд орох, үйл явдлууд түүний хүслээр хангагдахгүй бол бусад хүмүүсийн хариу үйлдлийг үл тоомсорлож, цочромтгой байдлаа шууд харуулдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийх, бусдын эрүүл мэнд, амь насанд ч ноцтой аюул уруулж чадна. Гэхдээ гэмшихгүй.

“Психопат” өсвөр үеийнхэн олширч байна гэж үзэх шалтгаан

Өсвөр насны хүүхдүүд буюу насанд хүрээгүй иргэдийн гэмт хэрэгт холбогдох байдал жил ирэх тусам өсч байгаа баримт байна. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр сүүлийн жилд гэмт хэрэгт үйлдсэн хүүхдийн тоо өмнөх оноос 2,6 дахин өссөн байна. Энэ бол хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжил, амьдрах орчин ямар байгааг шууд илтгэнэ.

Сүүлд гарсан олон ноцтой хэргүүдээс үзэхэд л насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэхэд итгэхэд бэрх, аймшигтай хэргүүд олон байна. Тухайлбал, өнгөрсөн онд 11 настай хүү хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, нэгийнх нь аминд хүрсэн зарсхийлгэм хэрэг гарсан. Энэ бол психопат төрлийн хүнд илэрдэг шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл уур, хүслээ барьж дийлэхгүй үйлдсэн хэрэг. Магадгүй бусдыг гэмтээх, хутгалах нь түүнд таашаалтай санагдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн үеийнхээ охины толгой дээр халуун кофе асгасан охины үйлдлийг ч үзэж болох талтай.

Мөн хамгийн сүүлд 16 настай охин фэйсбүүкээр танилцсан 26 настай залууг будаг шингэлэгч асгаж байгаад шатаасан аймшигт хэрэг гарлаа. Улмаар хэрэгээ үйлдчихээд айх айдас, гэмшилгүйгээр шөнийн клубт бүжиглэж байгаад баригдсан байна. Энэ ч мөн адил психопат төрлийн хүмүүсийн нийтлэг шинж болох урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар бусдыг хохироох замаар хүсэлдээ хүрдэг аргатай таарч байна.

“GenZ”-ийнхний сэтгэл зүйн онцлог ба эцэг, эхчүүдийн анзаарсан нийтлэг зүйлс

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцогийг нийгэм судлаач, сэтгэл судлаачдын бичсэнийг сонирхоод үзтэл “Z үеийнхэн” дараах онцлогтой гэнэ.

  • Нийгэмд тогтсон уламжлалт зиндаа, зэрэг дэвийг үл тоодог.
  • Асар их амбицтай.
  • Юу ч байлаа гээд “би”, “миний юм” хамгийн эрхэм.
  • Дэлхий надад зориулж эргэлддэг, нар надад зориулж гэрэлтдэг гэдэгт итгэлтэй. Өөрөөр хэлбэл бусдын явдал хамаагүй, өөрийн хүслээр, хүссэн зүйлээ хийж байвал боллоо гэсэн хандлагатай. Бусдыг хайрлаж, өрөвдөх асуудал нэлээн хойгуур байр эзэлдэг болжээ.

Нэгэн ээжийн хэлснээр: “Манай охин хувийн орон зай, миний зүйл гэдгийг маш их чухалчилдаг. Түүний хүслээр байхгүй бол уурлаж, дургүйцлээ илэрхийлж надад бараг хүний эрхийн чиглэлээр лекц тавих хэмжээнд хүрдэг”

Өөр нэгэн ээж: “Би нэг удаа охиндоо дүүгээ цэцэрлэгээс нь аваад ир гэтэл надад итгэмээргүй хариулт өгсөн. Тэр надад хандаж аав, ээж та хоёр өөрсдөө төрүүлсэн. Та хоёрын хариуцлага. Өөрсдөө очиж ав гэж хэлсэн” гэв.

Сэтгэл зүйчийн үг

Псипохат нь сэтгэцийн өвчин биш эмгэг. Хэдийгээр төрөлхийн ийм төрлийн эмгэгтэй байх ч бага наснаас нь зөв хүмүүжүүлэх нь энэ эмгэгийг даамжируулахгүй байх хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл хүүхэддээ эцэг эхчүүд цаг зав их гаргах, юуг хийж болох, юуг хийж болохгүй талаар нарийн учир шалтгааныг ойлгуулж ярилцах нь их чухал. Мөн хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарал сул хандуулах, хүсэл зорилгыг нь ойлгохгүй байх, ямар хүмүүстэй нөхөрлөж байгааг нь мэдэхгүй байх, хараа хяналтыг сул байлгах нь эргээд нийгмээс үүдэлтэй псипохат бий болох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Сэтгүүлчийн дүгнэлт

Судалгаагаар дэлхийд 100 хүний нэг нь ийм эмгэгтэй байдаг. Тэгвэл Монгол улс өнөөдрийн байдлаар /1346054/ 0-19 нас хүртэлх хүүхэдтэй байна. Үүний  нэг хувь буюу 13460 нь психопат байх магадлалтай.

Монголчууд нийтээрээ “стресс” маш их байна. Өөрөөр хэлбэл нийгмээс үүдэлтэй буюу амьдрах орчин, ядуурал, ажилгүйдэл, өрхийн орлогоос үүдэлтэй амьжиргааны стресст автсан байна гэж хэлж болно. Энэ бол нийгмийн сэтгэлзүйн эмгэг. Харин энэ эмгэг өсвөр үе, бидний үр хүүхдүүдэд нөлөөлж байна. Нэг ёсондоо эдгээр хүчин зүйлээс үүдэлтэй гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл их байна. Үүний улмаас хүүхэд, эмэгтэйчүүд хохирох байдал маш өндөр байна. Жендерт суурилсан хүчирхийллийн түүвэр судалдгаанд МУ-ын нийт эмэгтэйчүүдийн 31,2 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Харин нийт гэмт хэргийн улмаас энэ оны эхний 5 сарын байдлаар нийт 941 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Ийм нийгэмд өсөж, торниж байгаа хүүхдүүд бүгд зөв төлөвшилтэй, сайн иргэн болж чадахгүй.

Амьжиргааны төлөө эцэг эхчүүд хүүхэддээ маш бага цаг зарцуулдаг болсон. Үүнд хотын хөдөлгөөн, түгжрэл ч бас их нөлөөтэй. Ажлын цаг, автозам дээр өнгөрүүлж байгаа хугацаа, бусад хүчин зүйл гээд эдгээр нөхцөл байдлаас гадна ардчилал, ниймийн байдал, хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйлсээс ихээхэн хамаарч ёс, хүмүүжлийн уламжлал алдагдаж байгаа нь нийтлэлийн ерөнхий агуулга сэтгэц нь “психопат” өсвөр үеийнхэн олширч байна уу даа гэж үзэхэд хүргэлээ. Гэхдээ аз болоход псипохат нь сэтгэцийн өвчин биш учраас ял эдэлнэ.

 

Б.Мөнх

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.185.112Зочин   • 2022, 9 сарын 22. 20 цаг 47 минут

Сүүлийн үеийн хүүхдүүд их сонин болоод байгаа. энэ сэдвийн кино ч их бдын блэдэ

66.181.161.66Зочин   • 2022, 9 сарын 22. 19 цаг 44 минут

Яг үнэн

ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ1 цаг 48 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 4 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 19 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 22 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ2 цаг 43 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо2 цаг 45 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ3 цаг 47 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 18 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ4 цаг 46 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 23 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна5 цаг 29 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав6 цаг 32 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв6 цаг 56 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа7 цаг 48 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна7 цаг 51 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 7 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 11 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 14 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна9 цаг 57 минутын өмнөНурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube