Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Их Төлбөрийн голын суурин

9/ 23/ 2022    6 цаг 40 минут
Монголын дээд палеолитын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлэх томоохон дурсгалт газар.

Их Төлбөрийн голын палеолитын үеийн дурсгалт газар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт оршино.

Их Төлбөрийн голын хөндий нь үе үеийн археологийн дурсгалаар нэн баялаг бөгөөд анх 1975 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн судалгааны анги чулуун зэвсгийн цөөн тооны дурсгалыг илрүүлэн олж байсан байна.

2002 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн судалгааны экспедицийн судлаачид Я.Цэрэндагва, В.Т.Петрин, Ж.Олсен нар Их Төлбөрийн голын дагуу нарийвчилсан явган хайгуул хийж чулуун зэвсгийн үеийн 14 бууц сууринг олж илрүүлжээ.

2004-2015 онуудад Монгол-Оросын хамтарсан судалгааны анги Төлбөрийн голын 4, 15, 16, 21-р суурингуудад малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. 

Төлбөрийн голын олон дурсгалаас 4, 15, 21- р сууринд суурин малтлагыг хийж тухайн бүс нутгийн палеолитын хөгжлийн чиг хандлага чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг бүрэн тодорхойлжээ. Дээд палеолитын эхэн үеэс хүмүүс Төлбөрийн голд суурьшиж эхэлсэн нь батлагдаж байгаа бөгөөд чулуун зэвсэг үйлдвэрлэх өвөрмөц арга технологитой байсны дээр ясан зэвсгийн үйлдвэрлэл ч амжилттай хөгжиж байжээ. Чулуун зэвсгийн үйлдвэрлэлд леваллуагийн уламжлал дээр тулгуурласан ялтсан зэвсгийн уламжлал тод мөрөө үлдээжээ. Монгол орны хойд хэсгээс олдсон соёлт давхарга бүхий томоохон дурсгалууд гэдгээрээ Төлбөрийн голын дурсгалуудын ач холбогдол тодорхойлогдоно.

Төлбөр-4 суурингийн 5-6-р давхаргаас  илэрсэн амьтны яс, тэмээн хяруулын өндөгний хальсны үлдэгдэлд хийсэн лабораторийн шинжилгээгээр 26-40 мянган жилийн тэртээ үед (26700±300 (АА84135) 37400±2600 (АА79314) холбогдох нь тогтоогджээ.

Төлбөр-15 сууринд хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 5-р үе нь 28460 ±310 жилийн өмнө (АА-84137), 7-р үе нь 29150±320 жилийн өмнө (АА-84138) холбогдоно. 3 болон 4-р үеийн дээжнээс гарган авсан он цаг тогтоох шинжилгээгээр 14000-14900 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон юм. (Я.Цэрэндагва)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 42 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа3 цаг 58 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 12 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 16 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 37 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 39 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 41 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 12 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 40 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 17 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 23 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 26 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 49 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 42 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 45 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ12 сар 5. 10:39Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал12 сар 5. 10:36Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube