Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-23 нд нийтлэгдсэн байна.

Япон өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохгүй

9/ 23/ 2022    14 цаг 57 минут

 Япон “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдээ үе шаттайгаар сулруулах шийдвэрийн хүрээнд ирэх 10 дугаар сараас өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо болино гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт мэдэгджээ.

Тодруулбал, 10 дугаар сарын 11-нээс одоогоор өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог 50 мянгаар хязгаарлаад байгаа журмыг цуцлахаас гадна визгүй зорчих журмыг сэргээнэ гэж К.Фүмио АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Японд халдварын тархалтыг хязгаарлахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь аялал жуулчлал, энтертайнмент тэргүүтэй бусад салбарынхны шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Харин К.Фүмио НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсоныхоо дараа дээрх төлөвлөгөөг танилцуулжээ.

Япон улс өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо больсноор дэлхийд гуравдугаарт бичигддэг эдийн засгаа сэргээхийг зорьж байна. “COVID-19” халдварын улмаас тогтоосон хилийн хяналтын арга хэмжээнүүд нь хилийн чанадаас ирэх жуулчдын тоог эрс бууруулсан нь эдийн засагт хүчтэй цохилт болсон юм.

2019 онд буюу дэлхий даяар цар тахал дэгдэхээс өмнө Японд хамгийн олон буюу 31.9 сая жуулчин аялж, сард ойролцоогоор хоёр сая гаруй жуулчин хүлээн авсан байна. Харин энэ оны наймдугаар сард энэ үзүүлэлт 169 800 байсан гэж Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ.

Энэ сарын эхээр Японы эрх баригчид өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоо 20 мянга байсныг 50 мянгад хүргэн нэмэгдүүлсэн юм. К.Фүмио мөн дотоодын аялал жуулчлалыг сэргээхийн тулд татаас олгох хөтөлбөрийг мөн 10 дугаар сарын 11-нээс дахин эхлүүлнэ гэдгийг мэдээлсэн байна. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ4 цаг 3 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа4 цаг 19 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 34 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 37 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 58 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо5 цагийн өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ6 цаг 3 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 33 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ7 цаг 1 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 38 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 45 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 47 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв9 цаг 11 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа12 сар 5. 10:58Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна12 сар 5. 10:55"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ12 сар 5. 10:39Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал12 сар 5. 10:36Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube