Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-27 нд нийтлэгдсэн байна.

МАН-ынхны хувьд ард түмэн халамж харсан "Улныхан"

9/ 27/ 2022    6 цаг 50 минут

Монголчууд бидний шинэ 7 хоног уламжлал ёсоор сенсацтай эхэллээ. Хэд хоног шуугиад мартчихгүй бол магнайдаа залсан МАН-ынхан ядарсан иргэдээ “Улныхан” гэж доромжилдог болохыг мэдэцгээв. “Төрийн хатан эрдэнэ”-ийн эгдүүцэл хүргэм үгс сайдын суудлаас нь чөлөөлөх шаардлага болж хувирлаа.

Эрх баригчдын “Улны айл” гэж тохуурахсан эмзэг, ядуу бүлэг гэнэтхэн бий болчхоогүй. Хөдөлмөрлөх хүсэлгүй болтол нь халамжаар бөөцийлсөн нийгмийг бүтээгчид нь МАН, АН хоёр. Хүнтэй суувал мөнгө өгье. Хүүхэд гаргавал чинь мөнгө өгье. Олон хүүхэдтэй болчихвол орон сууцны урьдчилгааг чинь төр даая. Ямаанд чинь хүртэл мөнгө өгнө. Намайг дахиад сонгоорой “МАЙ” гээд тараасан мөнгө чинь ийм нийгмийг бүтээсэн. Улны түвшингээс өндийлгөхгүй байх эрх баригчдын далд хүслээр бүтсэн нийгэм яаж олигтой байх вэ. Халамжийн улс хөгждөггүй гэдэг үнэн. Яг л"Чи энэ ард түмнийг мунхаг байлга. Би энэ улс орныг ядуу байлгая. Тэгвэл чи бид хоёр удаан засаглана" гэж хамба ламдаа Генри хаан хэлсэн шиг.

МАН-ынхан өөрсдийн бүтээсэн нийгмээ хараад “пүү паа” гэж эмзэглэх нь үнэмшил муутай. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс халамждаа живснийг статистик тоо баримт тодорхой хэлчихнэ. 2012 онд улсын хэмжээнд 550 мянган иргэн халамж авч байсан бол 2021 онд халамж хүртэгчдийн тоо 2.5 сая /давхардсан тоогоор/ болж нэмэгдсэн. Халамж хавтгайрсан он жилүүдийн дийлэнх нь МАН-ын засаглаж байсан үе. Өнгөрсөн онд төсвийн нийт зардлын 16 хувийг буюу 1.8 их наяд төгрөгийг халамжид зарцуулж 72 төрлийн халамжаар Засгийн газар ард түмнээ бөөцийлсөн. Тэд өөрсдийн бүтээсэн “Улны айлуудаа” өндийлгөхгүй, өлсгөөд үхүүлчихгүй байлгах бодлогыг барьж ирсэн.

МАН-ын дарга нар том, жижиггүй “Халамжаас хөдөлмөрт” шилжих цаг нь болсон. Хавтгайрсан халамжийг зоригтой танах ёстой. Халамжаас болж иргэд ажил хийхгүй байна хэмээн дуу нэгтэй байр сууриа илэрхийллээ. Өөрсдийн бүтээлээ муухай гэдгийг мэдээд өөрчлөх гэж буй нь сайн хэрэг. Гэвч тэдний халамжийн зардлаа танах гол бай нь хүүхдийн мөнгө. Эрх баригчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг хүүхдийн мөнгөнөөс босгох юм гэнэ. Шавар хөшөөнд гар таталгүй мөнгө хаядаг МАН-ынханд хүүхдийн мөнгө өргөс мэт харагджээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл “Хүүхдийн мөнгө авмааргүй байна гэх хүмүүс ихсэж байгаа” гэж худал хэлэв. Үнийн өсөлтөд дарлуулж, цалин нь цаас шахуу болсон ард түмэн үр хүүхдийнхээ ирээдүйг бодон гар хүрэлгүй хуримтлуулдаг хүүхдийн мөнгөнөөс татгалзсан гэж ярих нь үнэмшилгүй. Эрх баригчид цаашид хүүхдийн мөнгийг шалгууртай олгохоор төлөвлөж буй аж. Танайх хөргөгч, зурагт, будаа агшаагчтай юм байна гээд хүүхдийн мөнгөнөөс хассан түүх давтагдах вий дээ...

Саяхан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин судалгаа үндэслэн өрхүүдийн зардал орлогоосоо хэтэрч хүмүүс зээлээс зээлийн хооронд аж төрж буй талаар ярьсан. Тэрбээр “Нэг өрх айл сард 85 мянган төгрөгийн илүү зардалтай амьдарч байна. Энэ нь жилдээ хуримтлагдаж нэг өрх жилийн эцэст 1 сая төгрөгийн өртэй болдог” гэсэн юм. Манай улсын дундаж цалин дэлхийн жишгээс 3 дахин бага. Харин хэрэглэж буй бараа бүтээгдэхүүний үнэ бараг адилхан. Ийм учраас иргэд ажилтай мөртлөө өртэй амьдарч байгаа юм. 

Өөр нэг судалгаа. 2020 онд Дэлхийн банкнаас Монгол Улсын ядуурлын түвшин 27.8 хувь буюу гурван иргэн тутмын 1 нь ядуу байна гэсэн судалгааг танилцуулсан. Мөн тухайн үедээ эрх баригчдад хандаж халамжийн буруу бодлого явуулбал одоо байгаа ядуурлын түвшин 15 хувиар нэмэгдэх аюултайг сануулсан гэдэг. Гэвч МАН-ынхан тоолгүй халамжаа хавтгайруулсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ковидын нэр барьж иргэн бүрд 300 мянган төгрөг хүртэл тарааж байсан. Ирэх онд эдийн засгийн байдал улам хүндэрч Монгол Улсын 2 иргэн тутмын нэг нь ядуурлын эгнээнд шилжихэд ойрхон байгааг учир мэдэх хүмүүс анхааруулж буй.

Товчхондоо эрх баригчид энэ бүхнийг эртнээс тооцож, өөрсдийн баталсан хавтгайрсан халамжийн бодлогын алдаагаа иргэддээ чихэхээр оролдож байна. Тэд “Улныхан” та нар л ажил хийдэггүй. Тиймээс ядуу иргэдтэй улс орон хөгжихгүй байна гэж хэлэхээр нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байна. Хамгийн шилдэг халамж бол ажлын байр гэдгийг МАН-ынхан одоо л ойлгож буй гэдэгт хэн итгэх вэ дээ.

 

 

 

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.81.62Зочин   • 2022, 9 сарын 27. 14 цаг 37 минут

УЛС НЬ ГАДААДАД ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАРААР ӨРТЭЙ .ИРГЭД НЬ БАНКИНД САЯ САЯ ТӨГРӨГӨӨР ӨРТЭЙ. ДАРГА НЬ ТӨРД ГАРААД ТЭРБУМТАН .НЭГ НАМД 101 ЖИЛИЙН 97 ЖИЛД НЬ ДАРЛУУЛАВ. 4 ЖИЛД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ ГЭДГЭЭР НЬ БИШ СОНГОГЧОО МӨНГӨӨР ХАЛАМЖААР ХУДАЛДАЖ АВДАГ БОЛОВ.

66.181.161.36Зочин   • 2022, 9 сарын 27. 13 цаг 26 минут

Огцороочээ

202.9.46.92Зочин   • 2022, 9 сарын 27. 10 цаг 11 минут

үнэн зүйл хөнджээ. Ийм нийгмийг бий болгох үндэс суурийг МАН тавьсан

192.82.70.106Зочин   • 2022, 9 сарын 27. 9 цаг 09 минут

Malnuud bugdeeree uiliin uree edlen jargadaaa

202.9.46.92Зочин   • 2022, 9 сарын 27. 8 цаг 12 минут

Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд УЛ цүнх барьж бөгс долоогоод СУГА шаасан хаха

202.55.188.123Зочин   • 2022, 9 сарын 27. 7 цаг 52 минут

Olon myngan business hul deer ni bosgoh mungiig zgr l taraaj ulsaa horolson doo ed



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 46 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 9 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 16 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 27 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 54 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 6 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 26 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 39 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 44 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 50 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 58 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 21 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 38 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 45 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 34 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 37 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 10 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 29 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 43 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 49 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 53 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 55 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 35 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 8 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 23 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 54 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ10 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube