Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Эрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа

10/ 7/ 2022    9 цаг 27 минут

Б НЯМАА

МАН-ын залуучууд засгийн эрх барьж байна. Энэ улс орныг бүхэлд нь захирч байна. Хүн бүхэн тэдэнд бөхөлзөж байгаа биз. Ийм байхад намынхаа эмээ өвөө нарт яасан ч эрдүү, бярдуу байх юм бэ. Наад Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн... бүгдээрээ ажил амьдрал туулсан, ач зээгээ үзсэн, төр засгийн ачааны хүндээс үүрэлцсэн хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс МАН-д олон бий.

Сая ажлын танилцуулга дээрээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл яамныхаа мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нарын бэлдсэн илтгэлийг уншлаа. Түүн дотор нь “Улны айл өрх” гэсэн үг явж байж. Тэр яамныхан иргэдийг тэгж нэрлэдэг юм байна. Хаалганы цаана төрийнхөн ард түмнээ ямар дорд үздэгийн тод жишээ. Далд хэлдэг ярьдаг, доромжилдог тэр үг хэллэгийг нь Д.Сарангэрэл сайд ил болгосон нь тэр. Харин тэр үгэн дээр нь МАН-ын дүү нар ямар айхавтар тоглолт хийв ээ. Ард түмэн ч үнэндээ тэр үгийг анзаарах сэхээгүй, амьдрахын төлөө зүтгэж явна. Харин тэдэн рүү, масс руу гар утсаар нь дамжуулан хүчээр хүргэдэг технологио МАН-ын эрх баригч дүү нар ганган хэрэгжүүллээ. Ач зээгээ үзсэн, ажил амьдрал туулсан Д.Сарангэрэл авхайд эрэлхүү, бяралхуу л хандлаа. Хэзээ байтлаа хэлсэн ганц үгийнх нь төлөө сайдыг ХЭГ-ын дарга үсэрч гарч ирээд 24 цагийн дотор огцруулсан мэдэгдэл хийж байлаа. Монголын төр засгийн түүхэнд гайхамшигтай хурдан огцруулалт боллоо. Эмээ гэж хэлсэнд Д.Сарангэрэл сайд эмзэглэж байгаа бол уучлаарай. Гэхдээ эмээ болчихсон бүсгүй таныг намын залуус чинь дээрэлхэж байна гэж би харж байна. Эр бяраа гаргалаа гэж үзэж байна. Д.Сарангэрэлийн оронд П.Анужин сайд байсан бол ингэж эрдүү, бярдуу хандах уу. Их аятайхан хандах байх. Ядаж эр хүний нүдээр ширтэж, эргэж мэдэгдлээ хянах байх. Ер нь бол МАН-ын эрх баригч дүү нар эмээ нарыг хүн гэж үзэхээ байгаад хоёр дахь сонгууль дээрээ явж байна. Өмнөх УИХ-д гишүүн байсан М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Оюундарь... бүх эмээ нараа тэд жийсэн. Бүр сонгуульд нэр дэвшүүлэх саналыг нь ч асуулгүйгээр эрдүү бярдуу хандсан. Сүүлчийн үлдэгдэл эмээ болох Д.Сарангэрэлд осолдохгүй НАМЭХ-ны Ерөнхийлөгчийнх нь хувьд ХНХ-ын сайдаар томилсон ч, нэр зүүж 10 хонуулаад хусдаг байна шүү. Тэгэхээр өнөөдрийн Их хурлын гишүүн энэ хэдэн эмэгтэйд хандаж хэлэхэд их улс төрд хэдэн жил оршин тогтноё гэвэл эмээ болохгүй байхыг хичээгээрэй гэж хэлэх ёстой юм уу, хаашаа юм. Эмээ л болчих юм бол эрдүү бярдуу зангаа намын залуус чинь харинчиг нэг үзүүлэх нь. Тэдэнд хэрэггүй хүмүүс боллоо гэсэн үг. Ганц Их хурлын гишүүний тухайд ч биш юм. Сая Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг хэрхэн дээрэлхэж байгааг харав уу. Тэр бүсгүйн 55 нас хүрсэн нь, МАН-ын дүү нарын чадалд хүрэхгүй нь түүний буруу юм уу. Цагтаа эдгээр эмэгтэйчүүд нь та нар шигийг байтугай Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын хүндлэлийг хүлээж явсан юм.

МАН-ын өвөө нарт тэдний хандлага бас буруу байна. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор талын шоргоолжинд бариулна гэдэг үг Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, Х.Бадамсүрэн... гээд өнөөдөр төрд зүтгэж байх бүх ахмадуудад, өвөө нарт таарах үг болж. Улс төрд үхэхээс бусдыг үзсэн Ц.Нямдоржийг МАН-ын дүү нар ийм хүнд цаг үед халуун тогоо бариулан ашиглалаа. Тэгээд “Одоо чиний хэрэггүй” гэсэн шиг хөөж явуулав. Монголын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралын сүүлийн 30 жилийн түүхэн гэрч, оролцогч, хамгийн том дата бааз болсон Ц.Нямдорж яагаад та нарын дунд байж болдоггүй юм. Эрдүү бярдуу, эрэлхүү дээрэлхүү байхад чинь саад болоод байна уу. Эмээ өвөө нараа хамгаалаад байна уу. Яг үнэндээ Ц.Нямдорж шиг хууль мэддэг, хууль хүчнийхнийг хазаарладаг улстөрч өнөөдөртөө байхгүй шүү.

Д.Хаянхярвааг хүнийх нь хувьд ямар төвөгтэй байдалд МАН-ын дүү нар оруулав. Миеэгийн хүн гэдгээр нь хөөсөн байх. Гэхдээ зүгээр л “Та одоо яв” гэхэд Хаян эрхбиш ойлгох, мэдрээд явчих байсан байлгүй дээ. Ингээд явуулчих хүнийг гүйцэтгэх ажиллагааны “бай” болгож, үр хүүхдээр нь оролдож, цахилгаан гавтай сар жилээр нь шаналган зовоож, бах таваа хангах шаардлага юу байсан юм бэ. Д.Хаянхярваад дэндүү эрдүү бөгөөд бярдуу хандлаа. Намынх нь нэгэн залуу том дарга өглөө утасдаж “Та орой гэхэд нэг нөхрийн гадаадад сурах сургуулийнх нь урьдчилгаа болох 10 мянган доллар бэлэн болгоотох” гэдэг. Өнөө болдоггүй бор өвгөн Д.Хаянхярваа нь юун ч гэнэн юм, улс төрд өчнөөн удсаны хэрэггүй, хуурай дүү рүүгээ залгаад гялс аваад ир гэжээ. Үүнийг нь анаж байсан гүйцэтгэх ажилтнууд авчирч, өгч байгаа үйлдэл дээр нь камертай орчих жишээтэй. Тэр бичлэг, зургаа гэрлийн хурдаар нийгэмд цацчихаж байгаа юм. Ингээд хөөрхий өвөө “Хүүхдүүдийг минь зүгээр орхичих, би авлига авсан гэж хүлээе” л болсон. Иймэрхүү юм нүдэн дээр л болох юм байна шүү дээ. Тэр болгоныг ярьж хөөрч, бичиж нийтлэхээс залхаж байна шүү дээ. Ингээд л УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан, намдаа басчиг нөлөөтэй өвгөнийг намынхаа 30 дугаар Их хурлын өмнө, Миеэгийн фракцийг босгох нь гэдэг хардлагаар будаа болгож, ажил ч үгүй болгон, намынхаа бусад өвөө нарт сургамж болголоо. МАН-ын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг болох Х.Бадамсүрэнг бас буланд шахлаа. Түүнийг Эрдэнэтээс хөөж гаргангуутаа хамгийн хүнд нөхцөлтэй яамны Төрийн нарийн бичгийн даргаар шахаж, настай хүнийг дооёолдог нь өөдгүй хэрэг. 60-тай хүн байтугай 50-тай хэд нь сөхрөх шахдаг хүнд ажил бол Төрийн нарийнууд шүү дээ. Энэ мэтээр өвөө нараа МАН-ын залуус зүгээр суулгахгүй байна. Эрдүү бярдуу хандаж, төр рүү хошуу дүрэх гэсэн бүгдийг алах нь. Шууд гэрийн мухар руу нь цөлж байна. Ийм нас тэдэнд ирэхгүй юм шиг харгис байна.

Ямар ч цаг үед Монголын төрд ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ явж ирсэн. Хэзээ ч Монголын төрөөс яваагүй, явбал төр засаг дэнжигнэх тийм алтан хэлхээс. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс эхлээд 1940-1950 он хүртэлх Оросын шахалт, дарамт дор Монголын төрд Г.Бумцэнд гэж өвгөн партизан УБХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанд хадаастай юм шиг сууж төрийн тамгыг сахисан. 1960 оноос Ж.Самбуу гэж өвгөн АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр тэгвэл хэн гэгч өвгөн Монголын төрд овойгоод сууж байна вэ. Өнөөдөр Тэргүүн шадар сайдын албыг бий болгож УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг томилж яагаад болохгүй гэж. Г.Бумцэнд, Ж.Самбуу гуай нар бол тухайн үеийн залуухан удирдагч нартаа юу хийхийг нь биш, харин юу хийж болохгүйг нь хэлж, сануулаад сууж байдаг байсан юм билээ.

Ийм Монгол төрийн мэргэн өвөө нар өнөөдөр байхгүй байгаа учраас эрх баригч МАН-ын дүү нар заримдаа айл гэр болон тоглочих гээд байх шиг харагдах юм. Амьдрал үзсэн, ажлын ард гарч сурсан, сайн мууг их сонссон, тэвчээр хатуужлын туйлууд МАН-д уг нь олон бий дээ. Тэд өнөөдрийн улс төрд оролцоотой байсан бол валютынхаа нөөцийг шавхтал долларын хяналтаа алдах байсан уу, Хятадын хил гааль хаагдах байсан уу, Таван толгойн орд арай эрт эрүүл эдийн засаг болох байсан уу... гээд харамсах зүйлс байна. Өвөө нар мөнгө босгож чадахгүй байж болно. Харин үнэн үгийг бол та нарт яг л хэлнэ. Үнэн үг хэлж байгаа хүн шиг үнэ цэнэтэй хүн амьдралд байдаггүй юм даа. Эцэст нь эрх баригч МАН-ын дүү нартаа хэлэхэд, та нарын зүгээс болж бүтэж байгаа юм шиг ганц л зүйл байна. Тэр бол та нарын пиар л юм даа, пиарыг л айхавтар хийх юм даа...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ3 цаг 45 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа4 цаг 1 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо4 цаг 15 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана4 цаг 19 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ4 цаг 40 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо4 цаг 42 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ5 цаг 44 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ6 цаг 15 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ6 цаг 43 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов7 цаг 20 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна7 цаг 26 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав8 цаг 29 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв8 цаг 52 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа9 цаг 45 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна9 цаг 48 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ12 сар 5. 10:39Б.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал12 сар 5. 10:36Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна12 сар 5. 10:33ХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube