Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-07 нд нийтлэгдсэн байна.

Герхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна

10/ 7/ 2022    13 цаг 04 минут

Австрийн Инсбрукийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Герхард Манготт “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх асуудалд маш нухацтай хандаж байна. Иймээс Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улсын цөмийн галт тэрэгний хөдөлгөөн, тактикийн цөмийн бөмбөг бүхий нисгэгчгүй “Посейдон” пуужинг туршихаар К-329 “Белгород” цөмийн шумбагч онгоцыг Хойд туйлд илгээсэн тухай мэдээлэл нь Оросын ерөнхийлөгчийн илгээж буй “цөмийн мессэж”-ийн эхний шат юм” гэж Манготт хэлэв. “Хэрэв цөмийн зэвсэг ашиглах тодорхой заналхийлэл нь Украины сөрөг довтолгоог зогсооход хангалтгүй бол хоёр дахь шат нь эзгүй газар нутагт бөмбөг дэлбэлэх явдал болно. Хэрэв энэ нь бүтэлгүйтэж, Украины арми эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авсаар байвал Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бүрэн боломжтой гэж Австрийн шинжээч үзэж байна. Иймээс Герхард Манготт “Путины гол зорилго нь цөмийн зэвсгээр айлгаж байгаад Украины газар нутгаас авч энхийн гэрээ хийх явдал. Харин цөмийн бөмбөг хэрэглэсэн тохиолдолд цохилт хийх хамгийн их магадлалтай цэг нь Украины ар тал дахь хүн ам шигүү суурьшсан газар нутаг байх болно” гэв.

Цэргийн шинжээч, Бундесверийн хурандаа асан Ральф Тиеле, хэрэв Оросын цөмийн зэвсгийг эзгүй газар дэлбэлэх нь урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлэхгүй бол Оросын дараагийн хувилбар нь Украин дахь улс төр, эдийн засгийн объектуудад цохилт өгөх явдал байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр “Цөмийн дэлбэрэлт цахилгаан соронзон импульс үүсгэдэг бөгөөд энэ нь хэдэн зуун хавтгай дөрвөлжин километр талбайн бүх электрон төхөөрөмж, цахилгаан станцууд, компьютерийн системүүд, хиймэл дагуулууд, автомашинууд гээд дэлбэрэлтийн хүрээн дэх бүх электрон системийг устгах болно” гэж хэлэв.

Олон улсын ихэнх шинжээчид цөмийн зэвсэг хэрэглэсний үр дагавар Орост өөрт нь жинхэнэ аймшиг авчрах болно гэдэгтэй санал нэг байна. Герхард Манготт “Цөлийн бүсэд цөмийн зэвсэг дэлбэлсэн ч ОХУ олон улсад соёрхон баталсан “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-г бодитоор зөрчих тул барууны улсууд Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээгээ бараг тултал нь чангатгах болно. Энэ нь Оросын хувьд том аюул болно” гэж хэлжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ цөмийн бөмбөг хэрэглэх гэвэл яг юу болохыг Кремльд “хамгийн дээд түвшинд шууд, нууцаар мэдэгдсэн”” бөгөөд “Бид энэ нь юунд хүргэхийг тодорхой бөгөөд тун ойлгомжтой тайлбарласан” гэж хэлэв. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус “Оросууд цөмийн бөмбөг хэрэглэх гэсэн тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын армийг бүхэлд нь устгаж, Хар тэнгисийн флотыг бүрэн живүүлэхэд бэлэн байна” гэж олон нийтэд зориулан мэдэгдэв. Харин Манготт “Үүндээ барууны улсууд ердийн зэвсэг ашиглах болно” гэж тодруулан тайлбарлав. Тэгвэл цэргийн шинжээчид болох Украины бэлтгэл хурандаа Олег Жданов “Атомын галт тэрэг хоёр төрөл байдаг.Нэг нь бөмбөггүй зөвхөн цэргийн удирдлага байдаг.Нөгөө нь хэдэн мянган км хол тусах чадвартай стратегийн пуужинг, суудлын эсвэл ачааны галт тэрэг болгон хувиргасан байдаг. Иймээс ийм галт тэрэг Украин руу явах ямар ч шаардлагагүй болохоор энэ бол Кремлийн гаргасан худал ухуулга” гэсэн бол АНУ-ын Андрей Пионтковский “Путин өөрөө эхлээд сөнөх учраас атомын бөмбөг яасан ч хэрэглэхгүй” гэсэн байна.

“ОХУ цөмийн зэвсэг ашиглах гэсэн тохиолдолд юу болохыг ойлгуулсан АНУ, Англи болон НАТО-гийн арга хэмжээ нь нөхцөл байдлыг эрс хурцатгахгүй байж дайснаа ялах боломж олгох маш ухаалаг стратеги юм. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл барууны улсууд яаралтай хариу арга хэмжээ авах бөгөөд Орос улс дэлхийд бүрэн тусгаарлагдаж, Энэтхэг, Хятад зэрэг улсууд ч Оросоос зайгаа авах болно” гэдгийг шинжээчид санал нэгтэй анхааруулсан байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

С.Чинзориг: ДЭМБ-аас Монгол Улсад зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгохоо мэдэгдлээ2 цаг 7 минутын өмнөЭмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардууллаа2 цаг 23 минутын өмнөСураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо2 цаг 38 минутын өмнөМонгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад ЮНЕСКО, Рио Тинто нар хамтран ажиллана2 цаг 41 минутын өмнөЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ3 цаг 2 минутын өмнөГ.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо3 цаг 4 минутын өмнө4 болон 6 насны хоёр хүүхэдтэй эмэгтэйг автомашинтайгаа цасанд суусан байхад нь олж аварчээ4 цаг 6 минутын өмнө156 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ4 цаг 37 минутын өмнөДотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ил харагдах шархгүй нас баржээ5 цаг 5 минутын өмнөШүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдов5 цаг 42 минутын өмнөӨгсүүр, алслагдсан болон зуслангийн замд 66 тн давс, 292 тн бодис цацаад байна5 цаг 48 минутын өмнөАвтобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав6 цаг 51 минутын өмнөСэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан асуудлаар Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өгөв7 цаг 15 минутын өмнөЦасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа8 цаг 7 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна8 цаг 10 минутын өмнө"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ8 цаг 26 минутын өмнөБ.Энх-Амгалан: Цахим худалдааны чиглэлд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал8 цаг 30 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 168 гэрчийг дуудсан байна8 цаг 33 минутын өмнөХЕРШ: Орос, Украин хоёр нууцаар энхийн хэлэлцээ хийж байна12 сар 5. 8:50Нурсултан Назарбаев төмөрлөгийн үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх амьдралынхаа замналын дурсамж номоо Путинд илгээв12 сар 5. 7:33ЕЛЕНА ЗЕЛЕНСКАЯ: Тэр өөр ямар нэг зүйлийг, хэвийн амьдралыг мөрөөддөг12 сар 5. 7:26Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна12 сар 5. 7:00Зурхай: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн12 сар 5. 6:43Нурсан байшин, гэр, гараашийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүллээ12 сар 4. 17:34Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно12 сар 4. 17:06Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ12 сар 4. 16:54Өнгөрсөн долоо хоногт 32.605 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 358 хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ12 сар 4. 16:51“Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа12 сар 4. 16:44Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2024 онд тохионо12 сар 4. 15:46Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ12 сар 4. 14:56Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ12 сар 4. 14:45“Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ12 сар 4. 14:34С.Чинзориг: Эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна12 сар 4. 13:55Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ12 сар 4. 12:36Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 12:29Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа12 сар 4. 12:07УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна12 сар 4. 11:59Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ12 сар 4. 11:39Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална12 сар 4. 11:05Зам тээврийн ноцтой осол гарч 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ12 сар 4. 10:52
 Facebook Twitter Youtube