Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-17 нд нийтлэгдсэн байна.

Онц хилчдийн залгамж

10/ 17/ 2022    7 цаг 06 минут
 

Тэртээ 1933 онд байгуулагдаж, өдгөө 89 жилийн ойтойгоо золгож буй хил хамгаалах салбарын хөгжлийн түүхийг бичилцэж байгаа гурван үеийн хилчин, дэд хурандаа Нанзадын Батхүүг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа онцоллоо. Түүний өвөө, аав нь эх орныхоо аюулгүй, тайван оршин тогтнох үндэс суурь болсон хил хамгаалах салбарт бүх амьдралаа зориулахын сацуу эхнэр нь хилийн цэргийн албаны бэлтгэл офицер хэмээх нэр хүндтэй албанд хүчин зүтгэжээ.

 

АХМАД ДАЙЧИН, ХИЛЧИН ӨВӨӨ

 

Н.Надмид

Эх орныхоо дархан хилийг манах хүндтэй үүрэгт гурван үеэрээ удам залгамжлан зүтгэж яваа хилчдийн тухай бидний нийтлэл өвөөгийнх нь тухай дурсамжаар эхэлсэн юм. Дэд хурандаа Н.Батхүүгийн өвөө Н.Надмид Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1930 онд гурван хүүхэдтэй айлын отгон хүү болж мэндэлжээ.

Ахмад дайчин Н.Надмид Байтаг богдын ид тулгаралт дайны үе буюу 1943-1948 онд хугацаат цэргийн алба хаажээ. Энэ тухай дэд хурандаа Н.Батхүү “Байтаг богдын тулалдаанд түгшүүрийн бүлэгт өвөөгийн цэргийн алба хааж байсан заставынхан нь ямар нэг байдлаар оролцож явсан түүхтэй юм билээ. Тухайн үед төрсөн “Баатар” цолтнууд ч ойролцоох заставт нь алба хааж байсан гэж сонссон” хэмээн дурсан ярилаа. Өвөөгийнх нь хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, Байтаг богдын тулгаралт байлдааны “Ахмад дайчин” цолоор шагнаж байжээ.

 

“ХИЛЧНИЙ АЛБАНДАА ХОЁР ХҮҮГЭЭ ҮЛДЭЭЛЭЭ”

 

Харин Ахмад дайчин Н.Надмидын хүү, дэд хурандаа Н.Батхүүгийн аав Н.Нанзад Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Илчинбулаг хэмээх газар 1951 онд төржээ. Тэрбээр 1960-аад оны сүүлээр хугацаат цэргийн албанд мордож, Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар ангид гурван жилийн албаа амжилттай хаасан байна. Улмаар офицерын дамжаанд суралцан хоёр жил Бага дэслэгч цолтойгоор алба хааж, таван жилийн дараа гэртээ харьжээ. Идэвх, хичээл зүтгэл, ур чадвараар бусдыгаа манлайлсан Н.Нанзад офицеруудынхаа хараанд хэдийнэ өртсөн учир хилийн цэрэгтээ үлдэн ажиллах саналыг хүлээн авсан байна. Тухайн үед харилцаа, холбоо одоогийнх шиг ийм хялбар байгаагүй учир гэрийнхэндээ хэл дуулгаж чадалгүй улиран цэргийн албыг таван жил хашив. Энэ хугацаанд ур чадвар, эх орноо гэсэн сэтгэл зүтгэл бүхнээ өндрөөр үнэлүүлсэн учир эгэл цэргээс Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа цол хүртлээ дэвшин ажиллав. Хилийн цэргийн салбарын шилдгүүдэд олгодог Монгол Улсын хүндэт болон онц хилчин, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хилчний алдар I,II,III одон хүртсэнээс хурандаа Н.Нанзад эх орныхоо амар тайван байдал, дархан хилийг сахин хамгаалах үүргийг хэрхэн амжилттай биелүүлсэн нь хэнд ч илэрхий буй заа. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн хилийн цэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэрбээр 2007 онд гавьяаны амралтаа авчээ.

Н.Нанзад

Аавынхаа тухай Н.Батхүү "Аавын бичсэн "Алтайн хөх салхи" гэж номонд "Хилээсээ явахын цагт хоёр хүүгээ хилдээ үлдээлээ" гэж нэг мөр байдаг. Тийм ч учраас дүү бид хоёр тухайн даалгаврыг биелүүлж, өдий хүртэл аавынхаа мэргэжлийг өвлөн ажиллаж буйдаа бахархаж явдаг. Аав минь 2012 онд намайг ОХУ-д ажиллаж байхад, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тухтай уулзаад, захиа даалгаврыг нь сонссон бол гэж сэмхэн харамсдагаа нуух юун” гэсэн юм.

Харин манай нийтлэлийн баатар, гурван үеийн хилчин, дэд хурандаа Н.Батхүү 1995-1996 онд хугацаат цэргийн алба хааж, 1999 онд 0130 дугаар ангид ахлагч болон улирч ажлын гараагаа эхлүүлжээ. Цэргийн албанд хилчний амьдралаар амьдрахдаа застав, ангиудаа дамжин туршлага солилцож ажилласан. Харин 2017 онд байгуулагдсан Гадаад харилцааны яамны дэргэдэх Монгол Улс-ОХУ хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссийн бүрэлдэхүүнд ажиллах ховорхон боломж олджээ.

Тэрбээр 2001 онд ОХУ-ын Хабаровск хотын цэргийн сургуульд элсэж, гурван шатны их сургуулийг төгсөж эх орондоо ирсэн байна.

Хилийн цэргийн албатай холбогдсон тухайгаа “Багадаа хилчин болно гэж бодож байгаагүй. Өвөөтэйгөө жил бүрийн зун Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд очиж мал малладаг, морь унах дуртай хүүхэд байсан” гэв. Түүний моринд дуртайг ажигласан өвөө нь “малд нүдтэй хүү” хэмээн урамшуулж, унага бэлэглэж байжээ. Үүнээс хойш хөдөө очиж морио эргэж, оторт явж байсан тухайгаа бидэнд хуучиллаа.

Н.Батхүү 1977 онд Улаанбаатар хотод дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь болж мэндэлжээ. Нэг эгч, хоёр дүүтэй. Түүний том дүү Н.Батсайхан нь мөн хилчин, хилийн цэргийн ангид захирагч, хурандаа цолтой аж. Эхнэр нь мөн бэлтгэл офицер цолтой. Тэд 1990 онд танилцан 23 жил ханилж, гурван хүүгийн аав, ээж болжээ. Хүүхдүүддээ өөрсдийн мэргэжлээ өвлүүлэхийг шаарддаггүй, хүсэл эрмэлзэлийнхээ дагуу сонгох боломжийг нь олгодог байна. Жишээлбэл, том хүү нь АШУҮИС-ийг Био анагаахын судлаач мэргэжлээр энэ онд төгссөн бол хоёр бага хүү нь дунд сургуулийн сурагч юм. Харин дунд хүү нь аавыгаа штабын дарга байхад ажил дээр нь очих дуртай, цэргийн албан хаагчидтай цагийг өнгөрүүлдэг байжээ. Тиймээс дунд хүүгээ цэргийн хүн болох болов уу гэж боддог аж. Онц хилчин, Цэргийн хүндэт медаль, Хилчний алдар I, II, III одонт, дэд хурандаа Н.Батхүү өвөө, аавынхаа өмнө нь хэлж байсан захиасыг биелүүлж яваагаараа бахархдаг. Мөн 2006 онд Африкийн Сьерра Леоне улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

 

ЭХ ОРНОО ГЭСЭН ХИЛЧДИЙН АЧААР ХИЛ ХАМГААЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАСАРСАН ТҮҮХ ҮГҮЙ

 Онц хилчин, Цэргийн хүндэт медаль, Хилчний алдар I, II, III одонт, дэд хурандаа Н.Батхүү өвөө, аавынхаа өмнө нь хэлж байсан захиасыг биелүүлж яваагаараа бахархдаг. Мөн 2006 онд Африкийн Сьерра Леоне улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Орчин цагийн хил хамгаалах салбар үүсэж хөгжсөн түүхэн жилүүдэд Монгол Улсын хил хамгаалах салбар үүргээ ёс төртэй, чамбай гүйцэтгэсний шимийг бид өдгөө хүртэж, энх тайван орнуудын нэгт тооцогдож байгаа нь бахархалтай. Хаанаас, хэзээ ямар улс довтлох бол гэсэн айдасгүй оршин тогтноно гэдэг ямар ч өндөр хөгжлөөс хэд дахин илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг олон улсын нөхцөл байдал бидэнд мэдрүүлсээр байна.

 Түүх сөхвөл, Японы эзлэн түрэмгийлэх бодлоготой холбоотойгоор 1930-аад оны эхэн үед манай улсын зүүн талаар Японы тагнуул олноороо ирж байжээ. Тодруулбал, Хятадын төрөөс газар нутгаа тэлэх, дээрэмчид одоогийн Говь-Алтай аймгийн нутагт ирж иргэдийг хөнөөж, дээрэмдэх үйлдэл гаргаж, нэлээн түгшүүртэй болсон. Баруун талдаа Шинжааны талаас Оспаны дээрэмчид ирж, ороо бусгаа байсан үед төр засгийн шийдвэрээр орчин цагийн хилийн цэрэг байгуулагдсан түүхтэй. Энэ цагаас хойш Монгол Улсын хэмжээнд 14 хилчин баатар төржээ.

Энэ тухай дэд хурандаа Н.Батхүү “Залуу үеийнхэн түүхэн энэ үйл явдлыг сайн мэдэхгүй ч соёл урлагийн салбар уран бүтээлээрээ таниулж байна. Тухайлбал, “Босго тотго”, “Маш нууц” бүтээлийг дурдаж болно. Харин ЕБС, их дээд сургуулиудад түүхийн хичээл чанартай сайн ордоггүйгээс хойч үеийнхэн түүхээ мартахад тун ойрхон байгаа болов уу гэж бодогдох болсон. Тиймээс уран бүтээл, кинонуудаар дамжуулж, хилчний амьдралыг хойч үедээ ойлгуулах, таниулах нь хамгаас чухал зүйл. Тухайлбал, нийгмийн шилжилтийн үеийн 1990 оныг мэдэхгүй хүн ховор. Энэ үед алба хаагчдын цалин хөлс 4-5 сараар тасалдаж, хоол хүнсний хангамжаас гадна шатахуун байхгүйгээс мориор эсвэл явганаар эргүүлдээ гарч байсан. Гэсэн ч үе үеийн хилээ гэсэн сэтгэл зүрхтэй байлдагч, офицер болон бусад алба хаагчдын хүчээр үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбогдох хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа тасалдаагүй” гэсэн юм. Хүйтэн дайны үе буюу 1970-1980 он Монгол Улсын хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшлийн эрин үе байжээ. БНХАУ-аас түрэмгийлж магадгүй цаг үе байснаас үүдэн ЗХУ манай улсын хилийн цэргийг хөгжүүлэхэд асар их хувь нэмрээ оруулсан түүхтэй.

 

"МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХЭН Ч ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ"

Тэрбээр хилийн цэрэгт алба хааж байх үеийнхээ зарим нэг сургамжтай үйл явдлаас бидэнд хуучилсан юм. Дэд хурандаа Н.Батхүү ангийн штабын дарга байсан тул нэгэн удаа хилийн манааг морин уналгатай шалгах үед нь агтны манаанд гарч байсан хоёр албан хаагч таарчээ. Холоос харвал толгой дээрээ цас овоолсон мэт цан хүүрэг татуулсан залуус түүнийг угтсан нь хөрсөн дээр -40 градус хүрсэн идэр ес тачигнасан хүйтнийг илтгэх аж. Залуусын нэг нь хэнэггүй төрхтэй, хөдөөний бор залуу байсан бол нөгөөх нь Улаанбаатараас очсон хотын залуу байжээ. Н.Батхүүг очиход бор залуу нь тоогоогүй бол хотоос очсон залуу “Дарга аа, би төв орж болох уу” гэжээ. Шалтгааныг тодруулахад “Шөнө манаанд зогсож байхад ард чоно ирсэн мэт улиад байх юм. Манай хамтрагч ерөөсөө тоодоггүй” гэсэн байна. Тухайн алба хаагчийг зоригжуулах үүднээс манаанд хамт зогсож “Эр хүн аливаа айдсыг даван туулах ёстой” гэж зөвлөж байжээ. Мөн бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн бэлтгэлийн талаар ярьж ухуулсан. Үүнээс нэг сарын дараа цэргийн ангийг нь солин төв рүү шилжүүлэхээр ирсэн тухайгаа өнөөх цэрэгт хэлэхэд “Би төв ормооргүй байна. Онжавуудтайгаа дассан хилийн харуулдаа үлдэе. Дотоодын харуул хамгаалалтад гарснаас хил дээр үүрэг гүйцэтгэж байсан нь надад сайхан байна. Би таны хэлсэн зоригтой, юунаас ч айхгүй байх ёстой гэсэн зөвлөгөөг дагасан. Та яагаад намайг шилжүүлэх гээд байгаа юм бэ?” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Хилийн цэргийн анги нэгтгэлийн хангамж, тохижилт эрс сайжирчээ. Энэ тухай дэд хурандаа Н.Батхүү “Бид залуу офицер байхдаа харанхуйд дэнлүү тусгаж, лааны гэрэлд ажлаа хийдэг байлаа. Харин одоо таван жилийн урамшууллаас эхлээд масло, үзэм, цайны идээ, давсаа хангалтаар авах учраас юу ч худалдан авах шаардлагагүй. Мөн зурагт ч үздэггүй байсан бол одоо олон сувгийн үйлчилгээ ашиглаад, телевизээр мэдээлэл авдаг болсон” гэв.

Сүүлийн үед хил хамгаалах байгууллагатай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр буй. Энэ тухай манай нийтлэлийн баатар “ХХЕГ-т сүүлийн таван жилийн турш ажилласан. Энэ хугацаанд “Монгол Улс хилийн хэмжээгээ багасгажээ” гэх мэдээлэл багагүй тархсан. Ийм хариуцлагагүй мэдээллийг цааш нь тараахгүй байгаасай гэж боддог. Манай улс хоёр хөрштэйгөө хоёр хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж демокрац хилтэй болж НҮБ-д бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, үүнээс хойш тухайн хилийг хэн ч дур мэдэн өөрчлөх боломжгүй болсон.  Мөн цэргүүдтэй холбоотой сөрөг мэдээлэл богино хугацаанд тархаж байна. Тиймээс залуусыг ийм мэдээлэлд автахгүйгээр цэргийн албыг өөрийн биеэр нэр төртэй хааж, хилийн баганан дээр очиж танилцаасай гэж хүсдэг. Жилд олон мянган залуу хилийн цэргийн албыг хааж буй нь нэг ёсны нэр төрийн хэрэг. Энэ хэмжээгээр бие бялдар нь хөгжин их зүйлийг сурч халагдаж ирдэг. Бид ажлаа тараад, гэртээ очоод халуун ам бүлээрээ хоолоо идэн, тайван амардаг. Харин хилийн заставт амьдрал тэс өөр. Цас, бороо, шуурга гэсэн байгалийн гамшигт үзэгдэл болж байсан ч, өдөр шөнөөс үл хамааран хилчид, хилийн цэргийн хамт олон ажилласаар л байдаг билээ.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.88Зочин   • 2022, 10 сарын 20. 15 цаг 15 минут

Сайхан өвөө .аавын үргэлжлэл болсон эрхэм дэд хурандаа .дүү хурандаа нарт нь цаашдын ажил амьдралд нь их амжилтыг хүсэн ерөөе.

192.82.74.204Зочин   • 2022, 10 сарын 19. 22 цаг 29 минут

Амжилт хүсьe! Хилчдийн алдарт бадартугай! Удам дагасан хилчдэд бахархав.

202.9.46.7Зочин   • 2022, 10 сарын 18. 23 цаг 43 минут

Танд амжилт бүхний дээдийг, азжаргалыг хүсье



ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ9 цаг 10 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube