Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-19 нд нийтлэгдсэн байна.

Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү

10/ 19/ 2022    7 цаг 12 минут

Дэлхий нийт цар тахлын хямралаас өндийгөөгүй байтал геополитикийн сорилттой нүүр тулав. Олон улсын ойлгомжгүй, хурцадмал нөхцөл байдлын сүүдэр үндсэндээ цар тахлаас хэд дахин хүнд бэрхшээлийг бий болголоо. Энэ оны хавар буюу дөрөвдүгээр сард бидний өдөр тутмын “хөдөлгүүр” болсон мах, гурил, шатахууны үнэ Засгийн газар, парламентаас хальж ҮАБЗ-ийн ширээн дээр очтолоо нэмэгдсэнээр шуурхай арга хэмжээ авахаар болсон нь хууль санаачлах гэсэн шийдэл дээр буув. Үндсэндээ, хоёр жилийн турш иргэдийн нуруун дээр жин дарсан хил, гааль, валютын ханш, инфляцын өсөлтийн туухай улам томорч, хүндэрч ирэв. Уршгаар нь өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцэн төр мах, гурил, шатахууныг сугалж аваад үнийг нь барих шийдвэр гаргасан. Ингэснээр  шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй. Монгол хүн мах, гурилтай байхад өлсөхгүй. Харин бусад нэр төрлийн барааг бүгдийг нь "дийлэхгүй". Махны үнийг тогтворжуулахад долдугаар сар хүртэл нөөцийн махыг хүртээмжтэй байлгаж, үнийг нь барина. Гурилын үнийг тогтвортой байлгахад тариалалтын шат бүрийг хариуцлагажуулна. Хувийн хэвшлүүдээ дэмжиж байж энэ хэцүү цаг үеийн давна гэдгийг тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан хэлж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын санаачилсан хаврын сизонд галзууртлаа өссөн мах, гурил, шатахууныг зохицуулах Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай урт нэртэй хуулийг шуурхай дэгээр оруулж энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд баталсан. Нэг ёсондоо нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай. Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно. Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг хязгаарлах хууль хэрэгжих хугацаанд мах, гурил, шатахууны үнэд ямар өөрчлөлт оров. Төр хуулиар зохицуулж, тогтворжуулж чадав уу гэдгийг харуулах нэг үзүүлэлт бол үнийн хэлбэлзэл юм.

Нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан
урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай.
Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно.

Хуульд тусгасан мах, гурил, шатахууны үнийг авч үзвэл өнгөрсөн хавар АИ-92 2385 төгрөг байсан бол өнөөдөр 2390-д хүрсэн. Дизель түлш 3183 төгрөгөөс 4030 хүртэл өссөн бол есдүгээр сард 3580 болж буурчээ. Мөн АИ-95-ын үнэ долдугаар сарын сүүлээр 4210 төгрөг болж огцом өссөн ч есдүгээр сард буурч 3910 төгрөг болжээ. Дээрх хууль батлагдах үед улаанбуудайн савласан нэг кг дээд гурил 2480 төгрөг байсан бол өнөөдөр 3023, нэгдүгээр гурил 1400-1905, хоёрдугаар гурил 1040-1400 болжээ. Эндээс харвал, дунджаар 500 гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байна. Үүнийг дагаад талх 1600 төгрөгөөс 2150 болж нэмэгдсэн бол элсэн чихэр 3200-3760 төгрөг болсон байх жишээтэй. Махны тухайд нэг онцлог бий. Хавар буюу хууль батлагдах үеэр мах, махан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өдийд буурдаг зах зээлийн зарчимтай. Энэ дагуу дөрөвдүгээр сард хонины мах ястай мах 12000 төгрөг байсан бол одоо 10000, үхрийн ястай 14000 байсан бол 13600 болжээ. Гэхдээ энэ бүхэн зах худалдааны төвүүдийн бөөний үнэ юм.

Үнийн өсөлтийг хуулиар зохицуулах бодлогын шийдэл дунд мах үйлдвэрлэгч нар нийслэлд квотоо нэмэгдүүлэх, зохицуулалтын ажил хийх тохиолдолд хүнсний талоны болон бусад зарчмаар махаа бөөнд нь нийлүүлээд, 1000 хүртэлх төгрөгөөр үнийг нь буулгах, гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд НӨАТ-аас чөлөөлвөл бүтээгдэхүүний үнийг 10 хувиар хямдруулах, үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр багц ажлыг тусгасан талаар “Бизнес эрхлэгчдийг дэмжихийн хувьд ХХААХҮЯ 200 тэрбумаар мах бэлтгэлийн компаниудад зээл олгоно. Хаврын тариалан эрхлэхэд 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгоно. 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг ногоо тарьдаг хүмүүст олгоно. Хууль батлагдсанаар мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийнэ. Нөөц бүрдүүлэхийн хувьд хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна” гэсэн мэдээллийг хууль санаачлагчид хэлж байсан. Энэ бүхэн хэрхэн хэрэгжсэн талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ2 цаг 23 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ2 цаг 46 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана2 цаг 52 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 4 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү3 цаг 31 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна3 цаг 43 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 3 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 15 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ4 цаг 20 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо4 цаг 26 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана4 цаг 34 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид4 цаг 58 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 15 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна5 цаг 22 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 11 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 14 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ6 цаг 27 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав6 цаг 47 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 5 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"7 цаг 20 минутын өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа7 цаг 25 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана7 цаг 29 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана7 цаг 32 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 11 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө8 цаг 44 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цагийн өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 цаг 31 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 цаг 56 минутын өмнөКоронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube