Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-19 нд нийтлэгдсэн байна.

“Хүчний байгууллагын албан хаагчдыг тэтгэвэрт эрт гаргах нь буруу”

10/ 19/ 2022    7 цаг 18 минут
 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ.  Ялангуяа 2023 онд ХЗДХ-ийн сайдын багцад хэдэн төгрөг төсөвлөсөн, тус салбарын хуваарилалтыг хэрхэн хийж байгаа тухай хэлэлцэн, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодруулга мэдээлэл авав.  Мөн хуралдааны эхэнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Тус хуульд энэ оны дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулсан бөгөөд байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар  “Яагаад ийм хурдан өөрчлөх болсон бэ” шалтгааныг тодруулав.  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Хуулийн гол агуулга алдагдаагүй.  Ирэх онд гэмт хэрэг, аливаа хэрэг зөрчлөөс орох орлогыг ХЗДХ-ийн сайдын багцад төвлөрүүлэхээр болсон.  Өмнө нь улсын төсөв болон орон нутгийн төсөвт тодорхой хувь ордог байсан” гэлээ. 

Ийнхүү үргэлжүүлэн байнгын хорооны хуралдаанаар ХЗДХЯ, түүний харьяа байгууллагуудын төсвийг хэлэлцлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ер нь бид ирэх онд дефолт зарлах нь бараг тодорхой болчихлоо.  ХЗДХ-ийн сайдын багцад 2023 онд 756 тэрбум төгрөг төсөвлөжээ.  Энэ нь өмнө оноос даруй 93 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирж байна.  Хаана байна нөгөө хэмнэлтийн хууль чинь.  Ер нь төсвөө заавал ийм өндөр алдагдалтай батлах ёстой юм уу.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Төсөв нэмэгдэж орж ирж байгаа нь төрийн албан хаагчийн цалин хөлсний нэмэгдэл, урсгал зардалтай холбоотой.  Мөн манай салбарт боловсон хүчний дутагдал их байна. Одоогоор бид Дотоод хэргийн их сургууль дээр 178 сонсогч бэлтгэх урсгал зардалтай л сууж байна.  Энэ чиглэлд төсөв нэмэх шаардлагатай.  

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Дарга нар нь мөнгөө нэмээд л байдаг.  Тэгвэл жирийн албан хаагчийн цалин яаж нэмэгдэх юм.  Тухайлбал, эргүүлийн цагдаа одоо хэдэн төгрөгийн цалин авч байгаа ирэх онд хэдэн төгрөг авах уу.  Тодорхой мэдээлэл өгнө үү.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Цалингийн хувьд шатлалаасаа хамаараад янз бүр.  Эргүүлийн цагдаа гэхэд одоо 730 мянган төгрөгийн цалин авч байна.  Он гараад 1.1 сая болж нэмэгдүүлэхээр болсон.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хил манах хүнгүй болчихоод байна. Дотоод хэргийн их сургуулийг төгсөөд хил дээр очиж ажиллах хүн олдохгүй байна. Яасан гэхээр, цалин бага гэдэг. Энэ асуудал яваандаа Үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирна. Хилийн цэргийн офицер, ахлагч нарын цалин урамшуулалд анхаарсан зүйл байна уу. Хоёрдугаарт, цагдаад ажиллах боловсон хүчин дутагдах эрсдэлтэй болж байгааг сайд нь хэллээ. 2023 оны төсвийг дагасан өөрчлөлтөөр тэтгэвэрт гарах 5.1 мянга гаруй хүнийг төрийн албанаас гаргана гэсэн байна. Энэ цагдаа дээр үйлчлэхгүй байхаар тодотгож болохгүй юу. Бэлтгэгдсэн хүмүүс тэтгэвэрт гараад янз бүрийн гэмт хэрэгт ч холбогдох тохиолдол байдаг. Энэ асуудалд сайд нь ямар бодолтой байна вэ. Мөн цагдаагийн дарга нар хар машинд суучихаад дотоод станцаараа татуулдгаа болимоор байна. Би өөрөө машинаа барьдаг болохоор үүнийг хэд хэд анзаарч байсан. Бухимдал дээр бухимдал, түгжрэл дээр түгжрэл үүсгэж байна.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Б.Энхбаяр гишүүний хэлсэн хоёр зүйл дээр санал нийлж байна. Би Засгийн газрын гишүүний байр сууринаас биш УИХ-ын гишүүний байр сууринаас хэлэхэд, тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт Хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй байгаа. Нэгдүгээрт, бид салбартаа ажиллах боловсон хүчнээ хангалттай бэлдэж чадахгүй байхад Дотоод хэргийн их сургуульд 4-5 жил сургачихаад, хэрэг мөрдөх чиглэлд 20 жил ажиллуулаад тэтгэвэрт нь 42, 43 настайд нь гаргадаг. Энэ их харамсалтай. Би төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ саналаа хэлсэн. Тухайн хүнд сонголтыг нь өг. Үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэвэл 36 сартай тэнцэх тэтгэмжийг өгөхөөс зайлсхийж, тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэлт зохицуулалтын хүрээнд 5-10 жил өөрсдийн хүсэлтээр ажиллуулбал манай салбар 400-500 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Шинэ хүн сургаж авахаас илүү мэргэшсэн, мэргэжилтэн тусгай мэргэжилтнүүдийг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгаа.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

- Бид цахим үндэстэн болно гэсэн зорилттой ажиллаж байна. Цахим гарын үсгээ гаргасан. Одоо цахим гадаад паспорттой болмоор байна.  Энэ асуудал төсөвт орсон уу. Бусад орны иргэд “Е-passpord”-оо уншуулаад шуурхай хил нэвтэрдэг, манайхан л хөлсөө дуслуулаад хүлээдэг.  Мөн Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Шүүх шинжилгээний хүрээлэнд ажилласан. 2008 оны тоног, төхөөрөмжтэй.  Тэр нь  хуучин, шаардлага хангахгүй байна. Бусад орнуудад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж орчин үеийн шинэлэг, стандарт хангахуйцаар шийдсэн байдаг. Үүнээс болж, хэн нэгэн хохирч, хэн нэгэн ял завшиж болохгүй.

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Одоогоор 300 гаруй мянган иргэн тоон гарын үсгээ аваад байна. Мөн Засгийн газраас цахим гадаад паспортын загвараа баталсан.  Программ хангамжийн асуудалд 4.8 тэрбум зарцуулахаар тусгасан байгаа.  Өмнө нь Д.Дорлигжав сайдын үед төсөв гаргаад  Унгарын нэг байгууллагаар загварыг нь хийлгэсэн юм билээ.  Бидний  хувьд гадаад паспортын загвараа өөрсдөө гаргах ёстой гэж үзсэн. Ямартай ч загварыг нь батлаад байна. Ирэх онд дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөсөн.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2023 оны  төсвийн төслийг дэмжлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 17 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 29 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 48 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 20 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 26 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 32 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 44 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 56 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 цаг 57 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 6 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 17 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 34 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 49 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цаг 58 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 40 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 10 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 21 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 23 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 42 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 44 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 49 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 54 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 15 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 17 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube