Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-20 нд нийтлэгдсэн байна.

Э.Энэрэл: Аалз миний ертөнцийг илүү тодотгодог

10/ 20/ 2022    7 цаг 31 минут

Дэлхий ертөнц дээр хэдэн тэрбум хүмүүс амьдардаг хэдий ч бүгд дахин давтагдашгүй дүр төрх, зан араншин, хүсэл мөрөөдөл, үзэл бодолтой. Тиймээс "Зууны мэдээ" сонин “Залуус” буландаа өвөрмөц өнгө төрхөөр өөрийгөө тодотгож яваа  “Z” үеийн төлөөлөл Э.Энэрэлийг онцолж байна.

 

Блиц:

Хобби: “Е-sport”, “pubg”  тоглох дуртай.

Дуртай өнгө: Хар

Дуртай дуу: Сердце пацана

Өмсөх дуртай хувцас: Сул хувцас

-Аалзтай хамт авахуулсан гэрэл зургууд өөрийг нь илүү тодотгож байгаа харагдлаа.  Хэзээнээс аалз тэжээж эхэлсэн бэ?

-Аалз тэжээгээд дөрвөн сар болж байна. Нэг жилийн өмнөөс аалз авъя гэж бодоод зургаан сар хайсны эцэст олсон. Тэгээд нэг  амьтан тэжээдэг хувь хүнтэй холбогдож авсан. Анх аалзаа хараад “Ямар хөөрхөн амьтан бэ” гэж бодсон. Айх мэдрэмж төрөөгүй. Аалзаа аваад долоо хоногийн дараа л анх удаа гар дээрээ барьж үзсэн. Би ер нь бага байхаасаа л аалз гэрт явж байвал барьж аваад алахгүйгээр гадаа гаргадаг хүүхэд байсан. Гэхдээ жижигхэн аалз их хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас хүмүүст эвгүй мэдрэмж төрүүлдэг байх.  Харин том аалз бол  ондоо юм шиг санагддаг.

-Үүлдэрээсээ шалтгаалаад аалзны өнгө, биеийн хэмжээ нь ялгаатай байдаг байх. Өөрийх нь тэжээдэг аалз ямар үүлдэрийнх вэ?

-Тийм ээ. Аалзаа  авахаар судалгаа хийхэд үүлдэрээсээ шалтгаалаад үнэ, аалзны өнгө гээд ялгаатай байсан. Миний тэжээдэг аалз “Tarantula” үүлдэрийн “pink birdeater”  нэртэй.

-Аалз тэжээж эхлэхэд гэрийхэн нь хэрхэн хүлээж авсан бол?

-Гэрийнхэн  маань миний сонирхлыг эсэргүүцэж байгаагүй.  Зарим хүн “Ямар хөөрхөн юм бэ. Хүн бүрийн сонирхол, үзэл бодол өөр” гэж эерэгээр хүлээж авдаг. Харин зарим нь “Ямар гаж сонирхолтой юм бэ” гэж хэлдэг. Гэхдээ “би” гэх  хувь орон зай хүн учраас юу хийх тухайн хүний л асуудал. Өөрийнхөө ертөнцийг өөрөө л бүтээх хэрэгтэй.

-Махчин амьтны нэг төрөл бол аалз. Аалзандаа ямар хоол өгдөг вэ?

-Гөлчгий,  superworm,  wealworm  гэсэн амьд амьтан иддэг. Хоолыг нь долоо хоногт нэгийг өгөхөд болчихдог. Гөлчгийгөө удаан иддэг. Хоёр нутагтан, үе хөлтөн сонирхогчдын группт зар тавиад  аалзныхаа хоолыг авдаг юм.

-Аалз арьсаа гуужуулахаараа  янз бүрийн зан авир гаргадаг. Өөрийнх тэжээдэг аалз ямар авир илүү гаргадаг бол?

-Хорь хоногт нэг удаа арьсаа гуужуулдаг. Арьсаа гуужуулахаараа их хөдөлгөөнтэй болчихдог.

-Хэр их арчилгаа шаарддаг вэ?

-Хөрсийг нь солиод ус өгөх, үүрийг нь сайн цэвэрлэх хэрэгтэй.  Гэхдээ хамаагүй биенд нь хүрээд байвал ааштай болно. Мөн арьсаа хурдан гуужуулна. Арчилгаанаас шалтгаалаад аалз 2-20 жил насалдаг.

-Өөрийнх нь тэжээдэг аалзны гаргадаг содон зан авир юу байдаг бол?

-Зарим танихгүй хүн дээр зүгээр очдог мөртлөө  зарим хүн дээр яагаад очдоггүй. Унтахаараа үүрнийхээ нэг буланд очоод атираад хэвтчихдэг. Бас үс нь туулайны үснээс зөөлөн. Мөн биеэн дээр нь шороо тоос болсон үед хурдан тарааж цэвэрлэдэг.

 -Ахиад нэмж аалз тэжээх үү?

-Одоо содон өнгөтэй аалз авъя гэж бодож байгаа.

-Өвөрмөц имиж,  аалз хоёр гэрэл зурагт  үнэхээр гайхалтай буужээ. Аалзтайгаа хамт зураг  авахуулах мэдрэмж ямар байсан?

-Би гэрэл зурагт их сонирхолтой. Нэг удаа аалзтайгаа хамт зургаа даруулмаар санагдсан учраас бодлоо биелүүлсэн.  Аалз тэжээх сонирхол миний ертөнцийг илүү тодотгодог. Урлаг нэг стандартад баригдмал байдаг. Тиймээс хэн ч юу ч гэсэн мөрөөдөл, бодол санаагаа чөлөөлж өөрийнхөөрөө байхыг хүсдэг.

-Урлагийн чиглэлээр сурдаг гэсэн. Тиймээс дуу хөгжим өөрийг нь  тодотгодог зүйлийн нэг болов уу?

-Дуу хөгжим тасрахгүй эгшиглэж байдаг газар сурдаг учраас  чимээгүй нам гүм орчинд очихоор эвгүй мэдрэмж төрдөг. Би гитарын аянд дуртай.

 -Өөрийнх нь байх ёстой газар,  орон зай хаана гэж боддог вэ?

-Миний байх ёстой газар бол тайз. 

-Ямар цаг үед хамгийн баярлаж бас уйтгар гунигийг мэдэрдэг  бол?

-Хэн нэгэн намайг үл тоох, хичээсэн ч гэсэн хичээгээгүйтэй адилхан үнэлэх нь таагүй мэдрэмж өгдөг. Харин аав, ээжтэйгээ хамт байх цаг хугацаа юутай ч зүйрлэшгүй хамгийн аз жаргалтай, наднин. Үүнийг хайртай хүмүүсээс хол байх  үедээ мэдэрдэг.

-Хэрхэн өөрийнхөө сэтгэлийн орон зайг эрх чөлөөтэй байлгаж чаддаг вэ?

-Миний  юу өмссөн ямар харагдаж байгаа хүмүүст таалагдах эсэх нь хамаагүй. Харин толинд хараад “Ямар гоё юм бэ” гээд өөрийнхөөрөө байх  мөч гоё. Гомдвол шууд газар суучихдаг. Гудамжинд явж байхдаа ч орилоод уйлчихаж чадна. Хэн намайг юу гэх бол гэж санаа зовдоггүй.  Сэтгэл дотор байгаа зүйлээ чөлөөлөөд ямар ч орчинд гаргаж чадах тийм эрх чөлөөт зан чанар надад байдаг. Заримдаа  худалдааны төв рүү таавчик, унтлаганыхаа хувцастайгаа хүртэл гарчихна. Хийхийг зорьсон  зүйлээ  хийхгүй бол сэтгэлээр унадаг. Харин хийж дууссаны дараа л сэтгэл ханадаг. Бас нэг зүйлдээ үнэнч байхыг хичээдэг. Хаа ч байсан  хэн ч чамайг өөрөөсөө чинь илүү ойлгохгүй.  Тиймээс бусдад заавал өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулах гээд тулгаад байх хэрэггүй. Нэгэнт хүмүүс ойлгохгүй бол  өөрөө болгочих сэтгэлийн хаттай байх нь зөв байх. Нэг хүний өмнө  өөр, нөгөө хүний өөр өөрийнхөөрөө байж чадахгүй баригдмал өөрийгөө өрөвдсөн ертөнцөд байхыг хүсдэггүй.

-Өвөрмөц стиль, имижээ хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Өөрийнхөө  хүссэн зүйлийг авна. Таалагдсан хувцсаа авч өмсөнө. Өндөр өсгийтэй гутал авах дуртай. Хэзээ ч өөрийнхөөрөө, өвөрмөц хувцаслаад явахыг хүсдэг. Үнэтэй байсан ч хамаагүй мөнгөө цуглуулж байгаа авдаг. Цалингаа аваад өөрийнхөө хэрэгтэй зүйлсийг аваад, гоё хувцаслачихсан  хүн өөдрөг ажлаа хийнэ. Мөнгөө цуглаад авсан зүйлийн  нэг бол аалз.

-Хэдэн шивээстэй вэ. Гар дээрх шивээс нь ямар утга агуулгатай бол?

-Хоёр шивээстэй. Би аливаа зүйлийн утгыг хэзээ ч боддоггүй.  Надад таалагдаж л  байвал ямар ч байсан хамаагүй. Миний ээж хэд хоногийн өмнө шивээс хийлгэхэд “сонин юм шүү” гэсэн. Тэр үед ээждээ  “Би өөрөө үзэл бодолтой хүн” гэхэд  миний сонирхлыг эсэргүүцээгүй. Эцэг эх хүүхдийнхээ үзэл бодол, сонирхлыг хүндэлдэг , ойлгодог байна гэдэг гоё. Миний аав ээж тийм л хүмүүс.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...3 минут 4 секундын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар18 минут 11 секундын өмнөСурах бичигт сул тал бий юү?31 минут 13 секундын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна33 минут 36 секундын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"33 минут 58 секундын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ35 минут 22 секундын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй36 минут 55 секундын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт41 минут 50 секундын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна44 минут 5 секундын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо47 минут 9 секундын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)49 минут 36 секундын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно53 минут 41 секундын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube