Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-28 нд нийтлэгдсэн байна.

ЭМГЭНЭЛ

10/ 28/ 2022    12 цаг 04 минут

ГОМБОЖАВЫН ОТГОНБАЯР

(1973-2022)

Мэдээ, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын сэтгүүл зүй, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй том гарз учирлаа.

Г.Отгонбаяр нь 1973 оны гуравдугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд Гомбожавын отгон хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр, "Ардын эрх" сонины дэргэдэх "Шавь" сургалт болон Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэж, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Г.Отгонбаяр нь 1996 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депогоос ажлын гараагаа эхлүүлэн, өөрийн чин хүсэл сонирхлын дагуу сэтгүүл зүйн салбарт шилжин ажиллах болж, 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж, 2007 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж, нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.

2015 оноос мэдээ, мэдээллийн iToim агентлагийг үүсгэн байгуулж, www.iToim.mn сайтыг эрхэлж байв. Тэрбээр 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, 2020 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Гомбожавын Отгонбаяр нь шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөгч, шилдэг сэтгүүлч байлаа. Тэрбээр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр задлан шинжилж бичдэг бөгөөд Монголын сэтгүүл зүйн салбарын дээд шагнал “Балдорж” шагналын “Гран-при”-г 2012 онд хүртэж, мөн “Балдорж” шагналын шилдэг 10 сэтгүүлчийн дөрвөн удаагийн шагналт билээ.

Тэрбээр үйл явдлын учир шалтгаан, логик дараалал, асуудлын мөн чанар, төлөв байдал, үр дагаврыг задлан шинжлэх аналитик сэтгүүл зүйг Монголын орчин цагийн сэтгүүл зүйн хөрсөнд нутагшуулахыг зорьж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаах даацтай, далайцтай нийтлэлээрээ уншигч, олон нийтийн талархлыг хүлээсэн, мэдлэг мэдрэмж, ёс суртахуун, ур чадвараараа Монголын сэтгүүлчдийн түүчээ нь явсан юм.

Г.Отгонбаяр нь Монголын сэтгүүл зүйн салбарт 23 жил тасралтгүй ажиллаж, тод мөрөө үлдээсэн. Тэрбээр цуврал нийтлэлээрээ сүйдэж, мөхлийн ирмэгт хүрээд байсан Тужийн нарсыг нөхөн сэргээх үндэсний хэмжээний аяныг 2000 онд санаачлан улс орон даяар өрнүүлж байв. Улмаар тус аяныг жил бүр уламжлал болгосноор Тужийн нарсыг эргэн нарсан ой болгож чадсан юм. Мөн хамт олон, бусад сэтгүүлчийнхээ хамтаар “Монголын бахархал” үндэсний хэмжээний цуврал арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байв. Г.Отгонбаярын цаг үе, нийгмийн тулгамдаж буй асуудлыг хөндөж бичсэн цуврал нийтлэлийн үр дүнгээр төр засгаас тодорхой шийдвэрүүд гарч байсан юм.

Г.Отгонбаяр нь Монгол Улсад парламентын сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр нь, 2015-2016 онд Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Мөн Монголын шилдэг нийтлэлчдийн клубийн анхны гишүүн нийтлэлчээр 2009 онд элсэж, baabar.mn-д 350 гаруй нийтлэл, уран бүтээлээ нийтэлсэн байна.

Түүний хөдөлмөр зүтгэл, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Г.Отгонбаяр таны Монголын сэтгүүл зүйн салбарт үлдээсэн зам мөр, ажилч хичээнгүй, ёс суртахууныг дээдлэгч эрхэм чанар, алсын хараатай бодлого,  цэгцтэй мэдлэг, хөгжил дэвшлийн төлөөх гэгээн үйлсийг хамт олон бид үргэлжлүүлэн залгамжлах болно.

Талийгаачийн хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд болон Монголын сэтгүүл зүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхөд, түүний уншигчдад нь гүн эмгэнэл илэрхийлье.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ1 цаг 11 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв1 цаг 32 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв2 цаг 2 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ2 цаг 33 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 цаг 8 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 цаг 27 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…3 цаг 41 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно4 цаг 37 минутын өмнөЭнэ өдрийн зурхай4 цаг 42 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ4 цаг 44 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна4 цаг 45 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал4 цаг 46 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube