Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-20 нд нийтлэгдсэн байна.

Г.Ганзориг: Цалингаараа “амь зууж” байгаа иргэд зээл төлөөд эхэлбэл ядуурлын ангалд унахаар байна

11/ 20/ 2022    14 цаг 20 минут

СБД-ийн 8 дугаар хорооны иргэн Г.Ганзоригтой ярилцлаа. 

-Цар тахлаас үүдэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг он дуустал сунгасан. Үнийн өсөлт өндөр, иргэдийн орлого сайнгүй байгаа энэ үед ипотекийн зээл төлөх хугацааг сунгах эсэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

- Манайх ам бүл зургуулаа. 2-13 насны дөрвөн хүүхэдтэй. Цар тахлаас үүдэн ипотекийн зээлийн хугацааг он дуустал сунгасан Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан. Үнэхээр цаг үеэ олсон шийдвэр байсан. Миний хувьд хувийн компанид борлуулагчаар ажилладаг. Сардаа сайн ажиллавал 800.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг. Өнгөрсөн хугацаанд ганц хүний орлогоор л амьдарлаа болгож байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа болохоор сардаа хоёр хувааж авдаг орлогоо амьдралдаа хүргэхийн тулд хэмнэж болох ямар л зардал байна бүгдийг нь хэмнэж байгаа. Гэтэл он дуусгаад ипотекийн зээлийн эргэн төлөлтөө төлж эхлэхээр болвол яаж амьдрах талаар төсөөлөлд буухгүй л байна. Манай улсын болоод дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед ипотекийн зээлийг дахин хагас жилээр ч болов сунгах нь зүйтэй хэмээн үзэж байна.

-Хагас жилийн дараа гэхэд эдийн засгийн нөхцөл байдал сайжрах дүр зураг байна уу?

-Хэдийгээр би мэргэжлийн эдийн засагч, судлаач хүн биш боловч зургаан сарын дараа нөхцөл байдал одоогийнхоосоо дээрдсэн дүр зурагтай байх болов уу хэмээн итгэж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засагч, судлаачид ч мөн тэгж ярьж байхыг хэд хэдэн удаа сонссон. Ялангуяа манайх шиг өвлийн улиралд өртөг, зарлага өндөр байдаг орны хувьд хавар, зун ойртох тусам иргэдийн эдийн засгийн байдал сайжирдаг. Тийм учраас хагас жилийн дараанаас ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөөд явахад асуудал үүсэхгүй байх. Түүнчлэн манай эхнэр гурван сарын дараа ажилдаа орохоор төлөвлөсөн байгаа. Тиймээс гэр бүлийн хоёр хүн ажилтай, орлоготой байвал нэгнийхээ цалингаа өдөр тутмын хэрэглээндээ зарцуулж, нөгөөгөөрөө зээлээ төлөөд явах бүрэн боломжтой болох юм.

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөсөө хамаарч дараагийн зээлээ санхүүжүүлдэг. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дараалал их байгаа энэ үед дахин зээл төлөх хугацаагаа сунгах талаар ярьж байгаа нь хэтэрхий амиа хичээсэн үйлдэл болох юм биш үү?

-Ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүжиж дараагийн хүнд зээл олгох боломж нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг маш сайн ойлгож байгаа. Зарим талаараа өөрөө зээл авч байранд орчихоод бусдынхаа боломжийг хааж байгаа мэт сэтгэгдэл төрж байгаа. Хэрэв боломж бололцоо маань болдог бол нэг өдрийн өмнө ч болов ипотекийн зээлээ төлж дуусгахыг л хүснэ.

Зээлийн төлөх хугацааг хойшлуулж байгаа нь үнэн боловч төлөх ёстой зээлийн хэмжээ тэр чигээрээ л байгаа. Ингээд бодохоор ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж байгаа нь өнөө маргаашаа аргацаасан, өөрсдийгөө тайвшруулсан ч үйлдэл байж болох ч одоогоор үүнээс өөр ямар ч арга алга байна шүү дээ. Үнэхээр иргэдийнхээ ажилтай, орлоготой амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд хадгалж чадсан бол асуудалд гарц шийдэл байж болох байлаа.

Гэтэл цалингаараа амьдрах биш “амь зууж” байгаа иргэд зээл төлөөд эхэлбэл ядуурлын ангалд унахаар байна. Нийтээрээ, нийгмээрээ ийм эрсдэлд өртөж, халамж горилогчдын тоог нэмэгдүүлж байснаас дахин хэдэн сар ч болов эдийн засгийн нөхцөл байдал сайжирч ипотекийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө амь зуух боломжтой болох хүртэл хүлээхэд буруудах зүйлгүй байх.

Эх сурвалж: Dnn.mn

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.181.53зочин   • 2022, 11 сарын 21. 16 цаг 49 минут

Битгий давраад бай. 5 удаа хойшлуулчихаад дараачийн хүн чинь байр байхгүй түрээсийн байранд чамаас дор зээл авах гээд ядаж байна. Чадахгүй бол дараачийн хүнд байр аа өгнө шүү: Амиа хичээсэн нөхөр бэ



ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа40 секундын өмнөБогд ууланд самар түүхээр яваад буцах замдаа сураггүй болж 12 хоножээ6 минут 20 секундын өмнөБаянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана32 минут 57 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно43 минут 51 секундын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно50 минут 19 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй55 минут 20 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо59 минут 41 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ59 минут 49 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна2 цаг 24 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна2 цаг 25 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ2 цаг 26 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 45 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 45 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 55 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 55 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр3 цаг 10 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ3 цаг 19 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16
 Facebook Twitter Youtube