Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-24 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Чингис хаан одон

11/ 24/ 2022    6 цаг 40 минут
 
Монгол Улсын дээд, тэргүүн зэргийн одон 

 

    2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар  энэхүү одонг буй болгож, Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор шагнасан.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг баталжээ. Журамд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-д “Чингис хаан” одонг олгохоор болсон. Мөн журамд, жил бүр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган уг одонг олгох, мөн өдрөөс 10 хоногийн өмнө “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг олон нийтэд зарлах, одон гардуулах ёслолыг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулахаар заажээ. Түүнчлэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын үндсэн зохион байгуулалт, одон хүртэгчийг алдаршуулах, тэдэнд үзүүлэх урамшуулал зэргийг мөнхүү журамд тусгасан.  

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг анх гардуулснаас хойш төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УБХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, академич Х.Намсрай, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин дуурийн дуучин  Г.Ариунбаатар нарт олгосон. (Г.Мягмарсамбуу)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайлж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг зэрэглэл бууруулжээ2 сар 23. 12:21Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо2 сар 23. 10:52“Nova-C” буугч төхөөрөмж өнөөдөр саран дээр газардах төлөвлөгөөтэй байна2 сар 23. 9:00АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав2 сар 23. 9:00Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг  нэмнэ2 сар 23. 8:45МЕДВЕДЕВ:  ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэл 1500 хувиар нэмэгдсэн2 сар 23. 8:45ЦАГ АГААР:  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж,  шуурна2 сар 23. 7:45ЗУРХАЙ: Өнөөдөр Идэрийн барилдлагатай өдөр2 сар 23. 7:30Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна2 сар 22. 17:05УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна2 сар 22. 13:08С.АМАРСАЙХАН: Малчид Төрийн банкнаас 685 тэрбум, Хаан банкнаас 580 тэрбумын зээл авсан байна2 сар 22. 12:24Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан “Норд бенз“ мөргөжээ2 сар 22. 12:09Элон Маск Цагаан ордонд нууцаар зочилжээ2 сар 22. 9:25БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана2 сар 22. 9:13Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа илэрхийллээ2 сар 22. 9:10" Тавантолгой төмөр зам" ХХК-д Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас шалгалт оржээ2 сар 22. 8:30ЗУРХАЙ: Улаан бар сарын гурван хөх улаан луу өдөр2 сар 22. 7:45Өнөөдөр хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж  шуурна2 сар 22. 7:30Туркийн үйлдвэрлэсэн тав дахь үеийн сөнөөгч онгоц анхны нислэгээ үйлдэв2 сар 21. 19:35Орон нутгийн замд хунгарласан цасыг цэвэрлэж, үнс, давс цацаж байна2 сар 21. 19:29НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ2 сар 21. 19:25НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 261 иргэн азтан болжээ2 сар 21. 19:21МАДУРО: Венесуэл улс  удахгүй БРИКС-т элсэнэ2 сар 21. 11:00Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үндсэн барилгын ажлыг эхлэх гэрээг удахгүй үзэглэх төлөвлөгөөтэй байна2 сар 21. 10:30Папуа Шинэ Гвинейн овог аймгуудын хооронд мөргөлдөөн болж 53 хүн амь үрэгджээ2 сар 21. 10:00Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой2 сар 21. 9:30Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулна2 сар 21. 9:10Өнөөдөр болох үйл явдал2 сар 21. 9:06ФОН ДЕР ЛЕЙЕН: ЕХ ойрын өдрүүдэд Оросын хөрөнгийн орлогыг ашиглахыг хуульчлах болно2 сар 21. 8:50Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой2 сар 21. 8:30ЗУРХАЙ: Хаврын тэргүүн улаан бар сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөр2 сар 21. 7:40ЦАГ АГААР: Өнөөдөр говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна2 сар 21. 7:30"Тавантолгой төмөр зам" ХХК бичлэг нь задарсан ажилтнуудаа халжээ2 сар 20. 14:50Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав2 сар 20. 13:45Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх2 сар 20. 12:19Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн машин бэлэглэжээ2 сар 20. 10:44П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлнэ2 сар 20. 9:59АТГ: Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв2 сар 20. 9:54Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2 сар 20. 9:45 ЮЛИЯ НАВАЛЬНАЯ: Нөхрийнхөө үйл хэргийг  үргэлжлүүлнэ2 сар 20. 8:50
 Facebook Twitter Youtube