Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-25 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улс шатахуун нөөцөлдөг үү

11/ 25/ 2022    7 цаг 08 минут

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр “Монгол Улс дизель түлшний 10-11 хоногийн нөөцтэй байна. Энэхүү нөөцөд шатахуун импортлогчдын агуулах, түгээх станцууд дээр байгаа, замд ирж яваа нийт дизель түлшний хэмжээг оруулж тооцдог гэнэ. Өөрөөр хэлбэл, түүний хэлснээр сард бид 80 мянган тонн дизелийн түлш хэрэглэдэг. Өдөрт 2660 тонн гээд тооцвол замд яваа, агуулахад, түгээгүүрийн ёмкост байгаа, ер нь Монголын нутаг дэвсгэрт 26 мянга 600 тонн дизелийн түлш байна.

Хамаг байдгаа хамж, цуглуулаад ч 10 хоног...

Салбарын сайдын тодорхойлсноор энэ бол “түр зуурын хомсдол”.  Ер нь улсын нөөц гэдэг зүйл бараг маш бага. Улсын түлшний нөөц хадгалдаг сав суулга ч Монголд байхгүй. Улсынхаа нөөцийг хувийн компаниудад өгч хадгалуулдаг системтэй гэсэн. Өөрөөр хэлбэл, улсын нөөц гэдэг бол хувийн компаниудын нөөц гэдэг нь ойлгомжтой.

Мөн тэрбээр, импортлогчид эхний ээлжинд шатахуун түгээх станцуудаа, хоёрт орон нутгийн болон нийслэлийн нийтийн тээвэр, гуравт уул уурхайн салбарт дизель нийлүүлж байгаа гэсэн. Үнэндээ шатахуун түгээх станцуудад дизель түлш нүдний гэм болсон учраас түгээх станцууд нэгт байгаа нь үнэн үү.  Уул уурхайнхан дизель түлшний хомсдолд аль хэдийнэ орсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн.

Сүүлийн өдрүүдэд нэлээн эрчимжээд байсан нүүрс тээвэрлэлтийн компаниуд ч түлшний хомсдолд орсон гэж буй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дизель литр нь 4300 төгрөгөөр ч олдохгүй болсон учраас нүүрсний экспортод ч эрсдэл үүсэх нөхцөл байдалд хүрээд байна гэдгээ илэрхийлсэн.

Осолтгүй, өвлийн хүйтэнд нийтийн тээврээ зогсоочихгүй биз. Гэвч литр дизель түлшний үнэ 4000 орчим байвал угаасаа ямар ч ашиггүй, байнга алдагдалтай ажилладаг нийтийн тээврийн хэдэн компанийг цаашдаа ямар хувьд заяа хүлээх нь тодорхой.

Гэтэл, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “цаашдаа яах бол, бид нөөцлөх хэрэгтэй юу гэсэн асуултад би тодорхой хариуллаа” хэмээн пээдэлзэх.

УИХ-аас баталсан улсын нөөцийн бараа материалын жагсаалтад багтдаг дизель түлш  хамаг байдгаа хамж цуглуулаад л 10-11 хоногийн хэрэгцээг хангана гэдгийг сайд хэлсэн.

Сайд хэдийгээр сайхан болно гэсэн ч цаашид хомсдол үүсэхгүй гэх итгэл ОХУ-д ч бага байгааг төр засгийнх нь шийдвэрүүд тодорхой харуулж буй.  Тэгэхээр Монгол Улс улсын нөөцдөө анхаарал тавихгүй бол өнөөдөр маргаашийг аргалсан ч нөгөөдөр гэж нэг өдөр ирнэ.

Улсын нөөц “маш нууц”

Үе үеийн Уул уурхайн сайд нарын мэдээллээс шатахуун бол стратегийн нөөц гэдгийг бид сайн мэддэг болсон. Тиймээс тэдний хэлснээр багадаа сарын нөөцтэй байх ёстой юм байна гээд ойлгочихсон байлаа. Яг хэд хоног байхаар хуульд дүрэмд хэрхэн заасан байдаг вэ? гэвэл энэ асуултад хариулах боломжгүй юм билээ. Учир нь “ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Улсын нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” 364 дүгээр тогтоол “маш нууц”.  Харах боломжгүй гэсэн үг.

Гэхдээ 2007 онд батлагдсан Монгол Улсын нөөцийн тухай хуулийн хүрээнд УИХ 2008 онд 30 дугаар тогтоол гаргаж, стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлийг тогтоожээ.  Үүнд, хүнсний 5, хөдөө аж ахуйн 2, түүхий эд 1, шатахуун тосолгооны материал 7, хүний эм, багаж хэрэгсэл 17 багтдаг юм байна. 2008 онд батлагдсанаас хойш 2011 онд цэвэр ус, цус, цусан бүтээгдэхүүнийг л нэмжээ.

Харин шатахуун тосолгооны материал дунд дизель түлш зүй ёсоор багтсан. УИХ-ын дээрх тогтоолоор Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрлөөр нь байршил, тоо хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгожээ.

2021 оны 03 дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаар баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг мөн баталжээ.

Энэхүү журмын зорилго нь: Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсч үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангах гэж тодорхойлсон байгаа юм.

АМГТГ-ын мэдээллээр Засгийн газрын 2021 оны 311 дүгээр тогтоолоор нэр бүхий 28 аж ахуйн нэгжүүд 2022 онд нийт 193500 тонн газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэхээр баталсан байна. 

Гэсэн ч энэ жилийн хувьд журам байлаа гээд Засгийн газарт газрын тосны нөөцөд бүтээгдэхүүн худалдаж авах боломж байсан уу гэвэл үгүй. Дээрээс нь, аж ахуйн нэгжүүдэд улсын нөөцийг хадгалах байтугай өөрийнхөө шатахууны нөөцийг хадгалах ч сав суулга бүрэн хүрэлцээгүй. Мөн бүтээгдэхүүнээ татаад авья гэхээр тээвэрлэлт асуудалтай. Вагон хүрэлцдэггүй гэдгийг өнгөрсөн жил болсон шатахууны хомсдолын үеэр аж ахуйн нэгжүүд хөндөж байсан. 

Тэгэхээр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын хэлснээр улсын түлшний нөөц хадгалдаг сав суулга ч Монголд байхгүй. Нөөц гэдэг зүйл ч бараг маш бага гэдэг нь тодорхой.

Гэвч жил хүрэхгүй хугацаанд эхлээд иргэд нь, дараа нь аж ахуйн нэгж нь шатахууны хомсдолтой нүүр туллаа. "Чиний юм бол миний юм" хэмээн хувийн хэвшилд ачаа үүрүүлсэн шигээ улс бас ачаагаа үүрэх нь ёстой. Ядарсан эдийн засаг, сөхөрсөн аж ахуйн нэгжүүд байн байн түр зуурын хомсдолд өртөөд байвал нэг л өдөр сэхээ авахгүй унаж мэднэ.

Улсын нөөцийн тухай хууль, журам байлаа ч амьдрал дээр Монгол Улсын нөөцийн талаарх нөхцөл байдал нэг иймэрхүү тодорхойгүй мэдээллээр дүүрэн байна.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.75.178иргэн   • 2022, 11 сарын 25. 17 цаг 19 минут

За бензин, дизелийн түлшний нөөц улсын мэдэлд байж дор хаяж нэг улирал хагас жилийн тогтвортой хангах нөөц хадгалагдах ёстой баймаар. Бид чинь өөрийн гэх нефтийн ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэдгүй улс зөвхөн хувийн хэдэн компаний гар харж сууна гэдэг дэндүү харамсалтай . Өвөл хөлдөх нэг нөхцөл энэ гарцаагүй мөн.



ШИНЭ МЭДЭЭ

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно12 минут 28 секундын өмнөЭнэ өдрийн зурхай17 минут 30 секундын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ20 минут 1 секундын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна21 минут 10 секундын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал21 минут 59 секундын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52
 Facebook Twitter Youtube