Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-29 нд нийтлэгдсэн байна.

Шинэхэн гавьяатуудын түүхэн амжилтаас

11/ 29/ 2022    7 цаг 45 минут

Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид болон дасгалжуулагчдыг шагналаа. Энэ үеэр жүдо бөхөөс нэг, чөлөөт бөхөөс дөрвөн гавьяат тамирчин төрсөн юм. Тэдний амжилтуудыг тоймлон хүргэе.

 

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар

Жүдогоос төрсөн отгон гавьяат Цэнд-Очирын Цогтбаатар 11 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр 15 жилийн хөдөлмөрийн үр шимээ “Токио 2020”-ын дэвжээн дээр баталж, хүрэл медаль хүртсэн билээ. Түүний анхны багш нь Ш.Чинсанаа болон гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв юм. Ц.Цогтбаатар хамгийн сүүлд  өнгөрсөн сард  Узбекистан улсын Ташкент хотод болсон ДАШТ-ий 73 кг-ын жинд Японы алдарт аварга Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, алтан медаль хүртсэнээр дэлхийд аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон юм. Тэрбээр анх 2013 онд АНУ-ын Майами хотод болсон өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Анхны монгол хүн болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлжээ. Ц.Цогтбаатарын амжилтаас дурдвал, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн аваргын алт, хүрэл медаль, Мастерс, Их дуулга, гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн удаагийн улсын аварга юм.

 

Олимпын хүрэл медальт Б.Болортуяа

Энэ удаад чөлөөт бөхийн спортоос дөрвөн гавьяат төрсний нэг нь олимпын хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа байв. Тэрбээр 2011 оноос “Женко” чөлөөт бөхийн клубт ОУХМ С.Мөнхсүх, Б.Мөнхтуяа нарын удирдлага дор  бэлтгэл хийж эхэлсэн байдаг. Б.Болортуяа Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Маю Мүкаидад 3:6 -аар ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Жозеф Эссомбе Тиакотой барилдаж цэвэр ялснаар Монголын чөлөөт бөхийн түүхэнд олимпын медальтай хоёр дахь эмэгтэй тамирчин болсон билээ. Үүнээс гадна Б.Болортуяа 23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Mongolia open” олон улсын тэмцээний мөнгө, хошой хүрэл, УАШТ-ий хошой алт, гурван хүрэл медалийн болж байв. Мөн 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бөгөөд 2021 онд Алмата хотод болсон Олимпын чансаа тогтоох тэмцээнд жиндээ алтан медаль хүртсэн байдаг.

 

Улсын заан М.Лхагвагэрэл

Чөлөөтөөс төрсөн дараагийн гавьяат тамирчин нь М.Лхагвагэрэл юм. Түүний хувьд “Даян” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Жем Интернэйшнл”-ийн бөх. С.Лхагвагэрэл чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр хичээллэдэг. Тэрбээр энэ жилийн баяр наадамд долоо давж, заан цолны болзол хангасан билээ. Түүний аав нь аймгийн арслан цолтой ажээ. Тиймээс М.Лхагвагэрэл багаасаа бөхийн спорттой ойр өссөн бөгөөд 10 настайгаасаа үндэсний бөхөөр барилдаж эхэлжээ. Харин 2013 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хангаж эхэлсэн байдаг. Үүнээс гадна М.Лхагвагэрэл 2021 оны ДАШТ-ээс 125 кг-д хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа тэрбээр дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан анхны монгол бөх болж, түүхэн амжилтыг бичсэн юм. Мөн Токиогийн олимпод анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарсан билээ. Үүнээс гадна М.Лхагвагэрэл нь Залуучуудын ААШТ-ний мөнгөн медальтай өсөх ирээдүйтэй тамирчин юм.

 

Дэлхийд данстай Д.Отгонжаргал

Дараагийн гавьяат тамирчин болж хөдөлмөрөө үнэлүүлсэн тамирчин нь чөлөөт бөхийн 50 кг-ын жинд зодоглодог Д.Отгонжаргал байсан юм. Түүний хувьд 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн жил Норвегийн нийслэл Осло хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 50 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Энэ амжилтаараа  Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болсон юм. Д.Отгонжаргал нь 2018 оны Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медаль, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальтай тамирчин ажээ. Одоогоор “Женко” клубт бэлтгэлээ хангаж байна. Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр чансаагаа ахиулсан, жиндээ дээгүүрт бичигдсэн  тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Энэхүү урамшуулалд 13 улсын тамирчин хамрагдахаар болсны дотор манай улсаас 50 кг-ын жинд Д.Отгонжаргал багтаад байгаа юм.

 

Гурван хүрэл медальтай Б.Шоовдор 

ОУХМ Б.Шоовдор Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч н.Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна.  Тэрбээр өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаа бөгөөд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. Б.Шоовдор нь “Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодогложээ. Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, Осло-2021” ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль, ААШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” тэмцээний гурван удаагийн аварга бөгөөд Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээнд мөн аваргалж байсан юм. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно17 минут 35 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа26 минут 9 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө44 минут 28 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 10 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 13 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 20 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 35 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 40 минутын өмнөМонгол дорнын зурхай1 цаг 55 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 10 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube