Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-30 нд нийтлэгдсэн байна.

Хэмнэнэ гэдэг чинь хэрэгцээгүй өр тавихыг хэлдэггүй байх аа!

11/ 30/ 2022    7 цаг 00 минут

Арваннэгдүгээр сарын эхэнд Монгол Улс 2023 оны төсвөө батлаад буй. Ирэх жилийн төсвийн онцлог нь төрийн хэмнэлт, шинээр нэг ч барилга байгууламж, сургууль, цэцэрлэг төсвийн мөнгөөр барихгүй. Мөн иргэд хойшлуулсан байсан ипотекийн зээлээ эргүүлэн төлөх асуудал.

Татвар нэмэгдэж, инфляц өсөж, өрийн дарамт ихсэж төр бүсээ нэг биш нэлээд хэдэн хувиар чангалсан гэдгээ дахин, дахин дурдсаар байгаа хэр нь огтоос онцын шаардлагагүй зардлыг урд хөршөөс олон сая долларын зээл тавин зүтгэсээр байгаа асуудал олны гайхширлыг бишгүй төрүүлнэ.

Тодруулбал Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар иргэн Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Төслийн хүрээнд Дамбын гүүрнээс Дунд гол хүртэлх урсцыг сайжруулах буюу Дамбаас Баянмонгол хүртэл 8.5 км тохижилтын ажил хийнэ гэв.

Гэвч эдийн засгийн хямралтай, ирэх оны төсөв нь 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, инфляц хоёр оронтой тооны босгыг аль хэдийнээ давчихсан энэ үед БНХАУ-аас 60 сая ам.долларын зээл авч  Сэлбэ голын орчимд 205 тэрбум гаруй төгрөгийг түгжих шаардлагатай юу гэсэн асуулт эндээс гарч ирнэ.

Танана, хэмнэнэ гэсэн Монгол Улсын засгийн газрын үг, амлалт, төсөв гурав юу болж таарав?

Амьдрах орчноо сайжруулах нь зүйн хэрэг ч гэлээ тэвчиж болох зардлыг танах тухай ойлголтыг огтоос мэдэхгүй мэт үйлдэл, шийдвэр гаргах нь гайхмаар. Нийгэмд нүүрэн дээр тулаад ирсэн асуудлаа шийдээгүй, түүндээ хүч хаяхгүй хэр нь Сэлбэ голын ойр орчимд амьдрах иргэдийн амьдралыг 240 хувь дээшлүүлнэ гэж ярих нь нэг л авцалдахгүй.

Өнөө цаг үед эдийн засагт мөнгөний эргэлт, хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг, иргэдэд амьдрах орон байр, түгжрэлд шийдэл гарц хэрэгтэй болохоос хэмнэнэ гэчхээд гаднаас хээв нэг зээл авч Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулна гэдэг мунхаглал хэрэггүй.

Хэрвээ үнэхээр энэ зээл, санхүүжилтийг голын голдиролд бус нэн тэргүүний асуудалдаа 60 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 205 тэрбум 140 сая төгрөгийг хэрхэн зарцуулж болох жишээг хүргэе.

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

ХЭРВЭЭ: 60 сая ам.доллараар медиан буюу 2022 оны хоёрдугаар улирлын дунджаар 1м.кв нь 3 сая төгрөгийн  50м.кв байрыг ипотекийн зээлээр иргэдэд олговол 1367 айл өрх орон сууцанд хамрагдах боломжтой юм. Цаашлаад дунджаар нэг өрх 4 ам бүлтэй гэж тооцвол 5468 иргэн орон сууцанд амьдрах нөхцөл боломж бүрдэнэ. 

Түгжрэл хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй.

Улаанбаатар хотын замын түгжрэл бол хүн бүрийн амнаас гарч, ярих бүртээ төвөгшөөдөг сэдэв болоод удаж байгаа. Нийслэлээс 420 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлийг шийдэхэд төсөвлөсөн ч одоог хүртэл үр дүн гарсан уу гэвэл мэдээж үгүй. Үүнд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх асуудал ч мөн гол байр суурийг эзэлнэ.  

ХЭРВЭЭ: 60 сая ам.долларыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд бүрэн зориулбал 240 тооны шинэ нийтийн тээврийн автобус нэмэгдэж замын түгжрэлийг шийдэхэд нэг биш нэлээд хэдэн алхам дөхөх байсан болов уу.

Боловсрол хамгийн эхэнд.

Аливаа улсын ард түмний хөгжлийн тулгуур, ирээдүй бол хүүхэд, боловсрол хоёр.  Энэ хоёр ч салшгүй холбоотой байх ёстой. Цэцэрлэг, сургуулийн чанартай боловсрол гэдэг тэдгээрийн хүртээмжтэй мөн шууд холбоотой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл 2023 оны Монгол Улсын төсөвт нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барих зардал, тооцоо тусгагдаагүй. Энэ бол өнөөх төрийн хэмнэлт.

ХЭРВЭЭ: 60 сая ам.долларыг сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулбал нийтдээ 25 тооны стандартад нийцсэн, хүүхэд сурч хөгжихөд тохиромжтой сургууль, цэцэрлэгийг улсынхаа ирээдүй хойчид зориулах боломжтой юм. 

 

 

10


Сэтгэгдэл (10)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



103.26.193.117Зочин   • 2022, 12 сарын 6. 16 цаг 02 минут

Uvurkhangai heden garaar garaa ugaaj bgaa ovjin hyyhendee, nuguu heden ***** um uzeegui garuud

202.126.88.106зочин   • 2022, 12 сарын 2. 11 цаг 18 минут

хөхөө өвлөөр түгжирч хөлдөж үхэх гэж байхад Сэлбэ голын Сэрүүн дэнж гэж хуцаж мөнгө хулгайлах аргаа яриад хуралдаж бдаг Сумья бузар огцор алтанзагасны эмгэний үлгэр ярьсаар нэг төслөө 10 жил ярина хэлж ярих хулгайлахаас цаашүгй Ман тар

1.224.216.137Зочин   • 2022, 12 сарын 1. 10 цаг 01 минут

Голын эрэг тохижуулж тав тухтай суух, уулзаж ярилцах, тоглож наадах орчин бүрдүүлэх нь чухал, хийх ёстой л ажил. Гэхдээ сургууль цэцэрлэг, иргэдийнхээ орон сууц, замын түгжрээ, утаа униарынхаа асуудлыг шийдсэний дараа л хийх ажил. 60 сая $ ч бага мөнгө биш шүү дээ. Голын эрэг тохижуулсанаар ойр орчмын айлуудын амьдралын чанар дээшлэх нь юу л бол. Ямар үндэслэл тооцоогоор ийм дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ ажлыг хийх хэрэгтэй боловч аминд тулсан асуудал биш, хойшлуулж болох асуудал. 60 сая $ -ыг аминд тулсан асуудлаа шийдье.

66.181.160.127Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 37 минут

Ажил хийж мөнгө олж орлогоороо гэртээ шинэ тавилга авалдаа писдаа юмаа үйлдвэр барилдаа голынхоо хогыг сайн цэвэрлэхэд л болношдээ цэмент байснаас оригоороо байсан дээр

202.21.104.2Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 34 минут

ИРгэдээ боддог бол хийх л ажил. Духцэцэг харин хийж чадах болуудаа? Олны хяналт өндөр бн. Хэл ам хэрүүл уруулгүй хотын дундуур урсдаг ганц голын эргээ тохижуулчихаж чадахгүй бид күэ мөн хэцүү улс аа. 200 тэрбум, 2 их наяд төгрөг ч байсан наадуул чинь хийхгүйгээ хүрвэл хийхгүй, энэ мөнгөөр сургууль цэцэрлэг эмнэлэг ч барихгүй. Шуналтай хүмүүсийг төрд сонгож, сонгогдсон шуналтнууд нь өтрийн сан хөмрөгийг хоосолдогыг л бболиулмаар бн. ккк

66.181.161.15Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 24 минут

Лаларуудийг зайлуулая сумяабазар гичий минь ээ бө *****

64.119.26.149Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 24 минут

Писдааа

192.82.85.175Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 04 минут

Энэ ӨНӨРЦЭЦЭГ бас ДУХЦЭЦЭГ гэсэн 2 лалрын хүүүхэн байнаа хархаас дургүй хүрээд байдын

66.181.188.86Зочин   • 2022, 11 сарын 30. 8 цаг 27 минут

Сумъяабазарыг зайлуулаачээ. Энэ нэг мөнгөний төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй жингэр хүртэл төрийн мөнгөнд гараа дүрэх гэнэ

202.126.88.106зочинСумбузар худлаа ярьсаар   • 2022, 12 сарын 2. 11 цаг 10 минут

Сумбузар 4 жил худлаа ярилаа дүүжин тээвэрт зарсан тэрбум тэрбум хаачив хувийн банкаа дампууруулчихаад улсаас хулгайлсаар огцор ард түмнээ дэндүү элэг барих юм



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа4 цаг 53 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа5 цаг 37 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube