Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

“Катар-2022”-Хамгийн хамгийн...

12/ 2/ 2022    8 цаг 29 минут
 

Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг

ДАШТ-д оролцож буй 31 баг 26  тоглогч авчирсан бол Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой иржээ.

Хамгийн намхан хөлбөмбөгчин

Ильяс Шайр 158 см-ийн өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг "Катар -2022" ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн.

Хамгийн өндөр тоглогч

Голландын багийн хаалгач Андрис Нопперт 203 см өндөртэй. Тус баг хэсгийн гурван тоглолтыг хожиж, шигшээ 16 багт албан ёсоор шалгарсан анхны баг болсон.

 

Хаана төрсөн бэ?

"Катар-2022" ДАШТ-д мэдүүлгээ өгсөн нийт хөлбөмбөгчдөөс 137 нь төрсөн нутгийнхаа нэрийн өмнөөс биш өөр улсын нэр дээр тоглож байна. Марокко улсын шигшээ багийн 26 тамирчны 14 нь өөр улсын иргэн аж.

ДАШТ-д анх удаа эмэгтэй шүүгчид ажиллалаа

Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга ( Руанда), Ёсими Ямисита (Япон) нар ДАШТ -д ажилласан анхны  эмэгтэй шүүгчид боллоо.

Хамгийн өндөр үнэлгээтэй баг

Английн шигшээ багийн тоглогчдын үнэ нь 1.26 тэрбум еврогийн үнэтэй. Кэйне, Стерлинг, Мэйсон Моунф, Сака, Грилиш гээд Премьер лигийн тоглогчид өндөр үнэлгээтэй. Английн шигшээ багийн дийлэнхийг Премьер лигт тоглодог тоглогчдоос бүрдүүлсэн.

 

Хамгийн хямд үнэлгээтэй баг

Катарын багийн тоглогчид нь 14.9 сая евро буюу Английн багаас 90 дахин бага үнэлгээтэй аж.

Легионерийн цуглуулгатай баг

Сенегал улсын шигшээ баг нь 100 хувь легионер тоглогчдоос бүрджээ. Өөрөөр хэлбэл, шигшээд дуудагдсан нийт 26 тоглогч нь бүгд Европын аль нэг улсын лигт тоглодог юм байна. Лидер Мане нь Байер Мюнхенд тоглодог ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн ч баг нь хэсгийн сүүлчийн тоглолтод Эквадорын багийг 2:1-ээр хожсоноор Голландын араас А хэсгээс хоёроор шалгарлаа.

 

Анх удаа ДАШТ-д зодоглож буй баг

Катар зохион байгуулагч орны эрхийг эдэлж, томчуудтай хөл зөрүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож Голланд, Эквадор, Сенегалтай А хэсэгт таарч, нэг гоол оруулж, долоон гоол алдлаа. Тус баг хэсэгтээ гурав хожигдсоноор ДАШТ-ийг орхисон ч ДАШТ-д анх удаа оролцсон гэдэг түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Хамгийн залуу тоглогч 

Юссуфа Мукоко 17 насандаа ДАШТ-д оролцох мэдүүлгээ өгч, ДАШТ-ий нээлтийн өдөр 18 хүрчээ.

Хамгийн хөгшин тоглогч

Мексикийн хаалгач Альфред Талавера нь өдгөө 40 настай.

Дамжуулалтын мастер

"Катар-2022" ДАШТ оролцож буй тоглогчдоос хамгийн олон гоолын дамжуулалтыг өгсөн тоглогч бол Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер. Тэр өөрийн оролцсон  ДАШТ-үүдэд нийт зургаан гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр тэргүүлж буй аж.

ДАШТ-ий хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч

Өмнөх дөрвөн ДАШТ-д тоглосон 19 тоглолттойгоо нийлээд нийт 21 тоглолтыг Месси хийжээ.

 

Хамгийн залуу баг

Н хэсгээс Португалийн араас шигшээ 16-д шалгарах өндөр магадлалтай болсон Гана улсын үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас нь 24.7 ажээ.

 

Хамгийн хөгшин баг

Уэльсийн багийг 2:0-ээр хожиж, "Катар-2022" ДАШТ-ий нэгэн сенсацийн эзэн болсон Ираны баг хэсгийн сүүлчийн тоглолтод АНУ-тай тэнцвэл хэсгээсээ хоёроор шалгарна. Тус шигшээ багийн дундаж нас 28.9 юм байна.

 

32 баг оролцсон сүүлчийн ДАШТ

"Катар-2022" ДАШТ-ээс хойш нийт 48 улсын шигшээ баг оролцдог болох журмыг ОУХБХ-ноос баталжээ.

 

Хамгийн олон тоглогчоо илгээсэн баг 

Байер Мюнхен багт зүтгэж буй 17 улсын 17 тоглогч энэ ДАШТ-д өөр өөрийн улсаа төлөөлөн оролцож буй. Мане гэхэд л сүүлийн мөчид бэртэл авсны улмаас ДАШТ -ийг өнжиж буй учир 16 нь тоглож байна.

Хамгийн залуу дасгалжуулагч

Аргентинийн шигшээ багийг удирдаж буй Лионель Скалони нь өдгөө 44 настай.

Хамгийн настай дасгалжуулагч

Өдгөө 71 настай Луй Ван Галл Голландын багийг гурав дахь дэлхийн аваргадаа удирдан оролцож буй. Тэрбээр "Катар- 2022" ДАШТ -д Голландын баг түрүүлэх боломжтой гэж хэлсэн.

 

Хамгийн олон гоолын эзэн

Германы үндэсний шигшээ багийн довтлогч өмнөх ДАШТ -үүдэд нийт 10 гоол оруулсан. Түүнийг гүйцэх тоглогч алга. Одоогоор Роналдо найман гоолтой болсон. Харин Мюллер хоёр тоглохдоо гоолоо нэмж чадаагүй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Г.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү7 минут 40 секундын өмнөЗалуу судлаачид чуулна26 минут 1 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ58 минут 40 секундын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 5 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 11 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 23 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 35 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 36 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна2 цаг 45 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг2 цаг 56 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 13 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 28 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 цаг 37 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 19 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ4 цаг 49 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цагийн өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 2 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 21 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 23 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 28 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 33 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна6 цаг 54 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна7 цаг 56 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа8 цаг 49 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа8 цаг 52 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цагийн өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 17 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ9 цаг 45 минутын өмнөОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ9 цаг 53 минутын өмнөЦэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга10 цагийн өмнөПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сураад зээлээ төлөөгүй 230 хүнийг хуулийн байгууллагад шилжүүлнэ гэв3 сар 22. 17:22
 Facebook Twitter Youtube