Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-02 нд нийтлэгдсэн байна.

Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-2

12/ 2/ 2022    8 цаг 32 минут

Монгол Улс дэлхийн хушны самрын идээний 30 хувийг нийлүүлдэг. Гэсэн атлаа самрын идээний экспортоос татвар татаасаа ч авч чаддаггүй. Энэ бизнес далд хэлбэрээр үргэлжилсээр байгаа юм.

Уг нь хушны самартай холбоотой хууль эрх зүйн орчин манайд хангалттай байдаг. Тэр дагуу төрийн байгууллагууд ажиллаж чадвал Монгол Улсын төсөв санхүүд дориухан нэмэр тусаа өгөх ёстой.

Албан ёсоор өнгөрсөн 2021 онд 568 иргэн, 25 компани хушны самар түүж, цайруулсан. Харин 13 компани боловсруулж, 27 компани экспортолсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Самрын бэлтгэх, боловсруулах шатанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зөвшөөрөл олгоход 300 мянга, сунгахад 150 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ойн тухай хуулиар самар ашиглах эрхийг бичгийг байгалийн нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг үндэслэж тухайн нутаг дэвсгэрийн ойн анги, байгаль хамгаалагч нь өгдөг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар төлбөрийн Байгаль орчны сайд тогтооно. Хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 9-нд Байгаль орчны сайдын тушаалаар уг төлбөрийг кг тутамд 1400 төгрөгөөр тогтоосон.

Экспортлох шатанд нь Засгийн газрын 215 оны 410, 485 дугаар тогтоолын дагуу лиценз авах ёстой. Энэхүү самар экспортлох лицензийг гурван жилээр олгодог. Экспортлох хэмжээгээр нь Байгаль орчны яамнаас гэрчилгээ өгнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар Ховор ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход хуурай жингийн кг тутамд 3000 төгрөг авдаг. Мөн МҮХАҮТ-ын 2006 оны 52А тушаалаар баталсан журмаар экспортын барааны гарал үүслийн гэрчилгээг өгдөг. Нөгөөх самрын сүлжээ энэ мэтийн хураамжийг бол ёс төдий төлдөг байгаа юм. Учир нь хилээр гарахдаа хэмжээ нь мэдэгдэх учраас түүнтэйээ дүйцүүлэхгүй бол болохгүй.

Гэвч самар бэлтгэх, ашиглах, түүнд хяналт тавихтай холбоотой дүрэм журмуудыг зөрчиж, дээрх төлбөр хураамжаас зайлсхийсэн явдал цөөнгүй гардаг.

Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад самар түүж бэлтгэх, ашиглалтад төр, олон нийтийн байгууллагуудын хамтарсан хяналт, шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ.

Уг нь Архангай аймгийн Цэнхэр сумаас 196.5 тн, Ихтамир сумаас 239.2 тн, Тариат сумаас 217.4 тн самар бэлтгэж, ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар олгожээ. Дээрх сумдаас “Цэц манхан”, “Мотума”, “Өнгөт тэнгэр”, “Чиүшин фүүд”, “Нэмүүн тайга”, “АСНЕФ”, “Буман боргоцой”, “Идэр чандмань”, “Өлзийт тал далай”, “Номин гал”, “Арвин ачит”, “Эс эйч би си”, “Түмэн хурын хишиг”, “Цул хангайн дэрс” зэрэг компаниуд самар бэлтгэжээ. Цэнхэр, Ихтамир, Тариат сумын дарга нар дээрх компаниудтай “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчиж, самар бэлтгэх дээд хэмжээний зориулалтыг өөрчилж гэрээ байгуулсан. Ийм зөрчлийн дагуу Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан байгаа юм. Түүнчлэн тэр компаниуд самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй байна. Бас самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халтай арга технологийг ашигласны улмаас хуш модонд механик гэмтэл учруулжээ. Үүнээс гадна самар бэлтгэсэн талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг ноцтой зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Энэ зөрчил ил болсны дараа Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ цахим сүлжээгээр “Мянга, мянган тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй. Нэг ч ажилтангүй компаниудын зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн.

Энэ тушаал хэрэгжсэн эсэх нь одоогоор тодорхой мэдээлэл алга. Одоогоор сайд ч чимээгүй, Ойн газар ч таг чиг байна.

Ер нь бол Б.Бат-Эрдэнэ сайдын хэлдэг үнэн. Самрын сүлжээний гар хөл болдог хэдэн компани самрын мянга мянган тн-оор гаргадаг. Үнэн. Нэг ч ажилчингүй. Энэ үнэн. Ямар ч татвар төлдөгггүй. Баталгаатай үнэн.

2021 онд самрын идээ экспортолсон 27 компанийг харъя л даа. Эдгээрийн ес нь нэг ч ажилчингүй байна. Эндээс их хачин юм харагдана. Нэг ч ажилчингүй “Тайхарын цуурай” компани 1043.6 тн, “Топ магнат” компани 320 тн, “Арвин боргоцой” компани 295 тн, “АСНЕФ” компани 275.3 тн, “Монтэар жим” компани 257 тн, “Шилмэл хүнс” 240 тн, “Тэнүүн экологи дэвшил”компани 235.2 тн, “Эс эйч би си” компани 203 тн, “Хулангийн хурд трейд” 122.3 тн-ыг экспортолсон байгаа юм.

Бас 1347 тн-ыг экспортолсон “Дархансэлэнгэ говь” компани тавхан, 516.3 тн-ыг экспортолсон “Хонин усны хишиг” компани зургаахан, 484.8 тны-г экспортолсон “Бэржинхангай” компани, 85 тн-ыг экспортолсон “Мофко групп” компани тус бүр ганцхан ажилчинтай байх жишээтэй. Ингэхээр Монгол Улсад төлөх ямар ямар татвараас бултаж байгаа нь тодорхой юм.

Тэгэхээр бүгдээрээ нэг “тоо” бодох ёстой болж байгаа юм. Бодох ч гэж “хайх” хэрэгтэй боллоо. Бидний өмнөх дугаараараа “2021 онд дэлхийн зах зээл дээр нэг кг самрын үнэ 27 ам.доллар байхад нэр бүхий компаниуд дунджаар 6.5 ам.доллараар Хятад руу гаргасан” гэх мэдээллийг хүргэсэн. Дэлхийн үнэ 27 ам.доллар байхад манай 6.5 ам.доллараар зараад байгаагийн зөрүү 20-оос доошгүй ам.доллар хаашаа орчихсон бэ. Үүнийг яагаад асууж байна вэ 2021 онд самрын идээ экспортолсон компаниудын зарим нь 13-21.1 ам.доллараар экспортолсон байгаа юм. Тухайлбал, “Грийнпинус” компани өнгөрсөн оны 1-10 дугаар сарын хооронд 178.1 тн-ыг 12-21.1 ам.доллараар гаргажээ.

За яахав, бизнесийн ашиг ганзаганы үе шиг хэд нугарч, өм цөм ирэхгүй. Тэр ойлгомжтой. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээр 27 ам.доллар байхад “Грийнпинус” шиг 12-21.1 ам.долларын үнээр экспортлох нь эрүүл бизнес юм.

Тэгвэл 6.5-аар гаргадаг нөхдийн дундаас нь алга болгосон 20 орчим ам.доллар хаана шингэдэг юм бэ. Авлигад зарцуулагддаг гэж л харагдана. Дээр дурдсан даа, Архангайн гурван сумын дарга нар нэр бүхий компаниудтай журам зөрчиж, зориулалтыг өөрчилж гэрээ байгуулсан. Тэр компаниуд нь самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй. Самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халтай арга технологийг ашигласны улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан. Энэ бол самрын сүлжээний үйл ажиллагааны хамгийн жижигхэн жишээ юм. Ямартай ч энэ ноцтой зөрчил Б.Бат-Эрдэнэ сайдын анхааралд орсон байна.

Харин татвар, гааль, мэргэжлийн хяналтын байгуулагууд, бас МҮХАҮТ яаж ажиллавал зохистой юм бэ.

Гаалийн тариф нь ийм бодит бусаар тогтоогдчихдог. Өөрөөр хэлбэл, экспортын үнийн дүн нь 6.5 ам.доллар гэхээр гааль түүнээс нь л татвараа авна. Гэтэл зөвхөн 2021 оны мэдээллээс харахад компаниудын тайлагнасан гаалийн үнэ харилцан адилгүй байна. Олонхынх нь дунджаар 6.5 ам.доллар болж байгаа бол цөөхөн компани 10-аас дээш 21.1 ам.доллараар худалдаалсан байгаа юм. Энэ хэт зөрүүтэй байдалд гаалийн байгууллага, ГЕГ-ын дарга Б.Асралт хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Тодруулахад, самрын идээ экспортолдог компаниуд гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний самрын идээг хилээр гаргаж байх магадлал өндөр байна.

Татварын байгууллага ч үүргээ биелүүлэхэд ажил үүрэг хийгээд хууль эрх зүйн талаас саад болж буй зүйл алга. Харин тус татварын байгууллагын илтэд санаачилгатай үйл ажиллагаа дутмаг байгаагаас, хамгийн гол нь самрын идээг экспортод гаргахдаа хуулийн дагуу татвар төлж, орлогын болон нийгмийн даатгалын татвар шимтгэлээ тогтмол төлдөг хэдэн компани нөгөөх сүлжээний хөлд үрэгдээд дуусахад ойртжээ. Өөрөөр хэлбэл, дунджаар 6.5-хан ам.доллараар экспортолдог атлаа самрыг бэлтгэх, боловсруулах шатанд асар их зардал гаргадаг. Шулуухан хэлэхэд, гуравхан хятадын тараасан мөнгөөр эндэх зуучлагчид нь өндөр үнээр шууд худалдаж авдаг байгаа юм. Ингэхээр самрын бизнесийг шударгаар эрхэлдэг компаниуд нь сөхрөхдөө тулдаг байна. Тиймээс ТЕГ-ын дарга Б.Заяабал болон алба хаагчид нь бас л хяналт шалгалтыг зохион байгуулж, тогтмолжуулж, чанаржуулж, самар экспортлогч компаниудаа “ус тос”-оор нь ялгах шаардлага үүсчээ.

 Үргэлжлэл бий...

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно23 минутын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа31 минут 34 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө49 минут 53 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 15 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 19 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 25 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 40 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 46 минутын өмнөМонгол дорнын зурхай2 цагийн өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 15 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube