“Нүүрсний хулгайн” асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зарим нь үнэн сэтгэлээсээ, зарим нь зохион байгуулалттай талбай дээр гарч ирлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна. Нүүрсний хулгайг УИХ дээр нээлттэй хэлэлцье. Нам дамжсан хулгайтай тэмцэхийн тулд нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр УИХ-ын нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан.
Яг ямар дүнтэй хулгай юм бэ. Арын эзэд нь хэн юм бэ. Засгийн газар дээр ямар асуудлууд байгаа юм гэдгээр нээлттэй сонсгол хийе. Иргэд гадаа жагсаж байна. Энэ жагсаал үр дүнтэй болох ёстой. Нүүрсчид энэ жагсаалыг өөр тийш нь явуулах, ашиглах гээд байна. Энэ асуудлыг хөөсрүүлэх юм бол энэ хулгай ил болохгүй. Засгийн газрын бяр хүрэхгүй юм байна. 11 сард нууцалсан гэрээг ил болгон гэж Ч.Хүрэлбаатар сайд зарласан. Одоо хүртэл алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудалд дэмжлэг үзүүлж байж цаашаа явна. Өмнөх ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар нүүрсний асуудал нууцад орсон. Миний тооцоогоор 2 их наяд төгрөгийн хохирол нууц гэрээний ард байгаа.
Өнөөдөр У.Хүрэлсүх зориг гаргаж нууц гэрээнүүдийг ил болгох шаардлагыг Засгийн газарт өгөх хэрэгтэй. Нүүрсчид, зэсчид хилийн гадна их хэмжээний мөнгө үлдээгээд сонгууль болохоор тэрийгээ цацдаг энэ системээр явах юм бол Монголчууд хулгайч нараа дийлэхгүй юм байна. Монгол Улсыг хөгжүүлье гэвэл тогтолцооны өөрчлөлтийг хийе” гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.