Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-05 нд нийтлэгдсэн байна.

116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна

12/ 5/ 2022    13 цаг 51 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 83.6 хувьтай байжээ. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Өнөөдрийн байдлаар 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Мөн борлуулалтын 650 цэгт 310 тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 2000-2200 тонн түлшийг ханган нийлүүлж байгаа юм.

Хуурамч дуудлага мэдээлэл өсжээ

Үүний дараа өнгөрсөн 14 хоногийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өгөв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 5667 зөрчил бүртгэгдсэн нь 15.6 хувиар өссөн үзүүлэлт. Архидан согтуурч, зөрчил гаргасан 1459 иргэнийг эрүүлжүүлсэн. Архины сайн дурын эмчилгээнд 35 хүнийг хамрууллаа. Олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил, хуурамч дуудлага мэдээлэл өссөн” гэв. Мөн гэр оронгүй 159 иргэнийг бүртгэлжүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн бага, дунд ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт нэмэгдсэн байна.

Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд “14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн ээлжид 479 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 34 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 819 зөрчил бүртгэгдлээ. Үүнээс 18 жолооч зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаагийн алба 3840 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 3800, осол хэргийн 40 дуудлага бүртгэгдсэн. Хэргийн улмаас 39 явган зорчигч гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа” хэмээв. Мөн өнөөдрөөс авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчуулах болсонтой холбоотойгоор 416 алба хаагч хяналт тавьж ажиллаж байгааг хэллээ.

Аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аврав

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням  “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 14-ээс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд объектын гал түймрийн 107, аврах ажиллагааны 33, нийт 140 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 204 иргэнийг аварч, 15.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1700, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 237, нийт 1943 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17.6 хувиар өссөн үзүүлэлт. Арваннэгдүгээр сарын 27-29-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурсны улмаас Багахангай, Багануур дүүрэг, Төв, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт төөрсөн, автомашин цасанд суусан гэх нийт 13 удаагийн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдээс 80 гаруй алба хаагч, 10 гаруй автомашин, техниктэйгээр ажиллаж, 40 автомашиныг цаснаас татан гаргаж, 154 иргэний амийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан” гэв.

Мөн Дархан-Уул аймагт гарсан гал түймэрт 10 алба хаагч гурван автомашинтайгаар ажиллажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гал түймрийн онц аюултай 280 объект байгаагаас газрын тосны бүтээгдэхүүний 20 агуулах, шатахуун түгээх 260 станц үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй 18 шатахуун түгээх станцын барилга, байгууламж бий гэдгийг мөн хэллээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ7 цаг 10 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр7 цаг 48 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав7 цаг 58 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ8 цаг 19 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ8 цаг 52 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube