Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Усанд явах зам...

12/ 6/ 2022    6 цаг 30 минут

Монгол улс. Улаанбаатар хот. Хотын захын дүүрэг. Гэр хорооллын бөглүү гудамжны хаа нэгтээ. Дөн өвлийн жавар тачигнаж, гадаах температур -27 хэмийг зааж байна. Гэр хорооллын нэгэн гэрт зургаан хүүхдийн хамт, өрх толгойлсон эмэгтэй аж төрөх аж. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас зугтаж хотын нэг захаас, нөгөө захад нүүж ирэн танилынхаа хашаанд өвөлжиж байгаа нь энэ.

Гэр хорооллын хатуу ширүүн орчинд амьдарч байгаа энэ айлын хамаг л хар бор ажлыг өөрийн үүрэг мэт хийж, гэр бүлийнхээ өмөг түшиг болж яваа нэг хүн бий. Түүнийг Борхүү гэдэг. /зохиомол нэр/. Түүнд зориудаар ийм зохиомол нэр өгч цаашид өгүүлэх болно.

Захын хорооллын жижигхэн гэрээс нэгэн бор хүү усны том сав барин гарч ирсэн нь нийтлэлийн маань гол баатар Борхүү байв. Тэр усанд явах гэж байгаа нь энэ аж. Түүнтэй худаг руу хамт явж хэсэг хөөрөлдсөн юм. 

-Хэрвээ чи УИХ-ын гишүүн байсан бол юу хийх байсан бэ? Юуг өөрчилмөөр байна?

-Борхүү: Хамгийн түрүүнд үү? Хамгийн түрүүнд одоо хүн болгоныг л байранд оруулах байхдаа... Тэгэхгүй бол гэр хороололд байна гэдэг бүтэхгүй юм байна өө. Хэцүү... Гэхдээ гэр хороололд 10 гаран жил амьдарчихлаа даа. Айлын том эрэгтэй хүүхэд чинь дүү нарынхаа төлөө бүгдийг л хийнэ шүү дээ... Олон дүүтэй болохоор хэцүү юм байна өө.

Борхүү 7-р ангийн сурагч. 13 настай. Айлын том хүү. Ийм балчир насандаа би л энэ гэрийнхээ төлөө зүтгэх ёстой гэсэн ахадсан ачааг өөртөө үүрчээ. Өвлийн жавар тачигнана. Хэрэндээ л гадаа сурвалжилга хийнэ гэж бэлдэж зузаан хувцасласан 30 гарч яваа сэтгүүлч би бээрч байснаа нуух юун. Гэвч усандаа яваа Борхүү энгэр задгай нимгэн, хавар намрын куртик, "конверс" кеттэй ханиалгасаар усандаа явж байгаа нь өвлийн тачигнасан жавар шиг, сэтгэлийг бас жиндүүлэх мэт болов. Ойр зуурын яриа өрнүүлсээр худаг дээр ирэх нь тэр. Бээрсэн сайртай жижигхэн гараараа худгийн хоолойг барин, нээгээрэй эгчээ гэж орилов. Гар нь даарч байгаа нь илт. Хоёр гараараа ээлжлэн худгийн ус дамжуулах хоолойг барина. Удалгүй түүний усны сав дүүрэх нь тэр. 

Ус авахад гар нь даарч байна уу?

Борхүү: Даарна ш дээ

-Одоо тэгээд яах вэ? Бээлий байхгүй юм уу?

Борхүү: Бээлий байхгүй ш дээ

-Чи ямар улиралд дуртай вэ?

Борхүү: Би юу... Зун. Найзуудаараа волейбол тоглодог байхгүй юу. Заал аваад...

-Өвөлд дургүй юу?

Борхүү: Өвөлд дургүй ээ. Хүйтэн ш дээ. Даарлаа гээд яахав ээждээ туслах ёстой. Айлын том эрэгтэй юм чинь тэгээд л байнга л зөөнө шүү дээ.

Тэрэг байхгүй юм уу гэхэд тэрэг байхгүй ээ. Хааяа айлын тэрэг гуйж усандаа явдаг. Гэхдээ тэрэг олдох нь цөөхөн л дөө гэсээр бээрсэн хоёр гараараа хоёр гараараа тэгнэн дэнжигнэсээр, замдаа нэлээн олон амарна шүү дээ гэсээр бүдчин алхлаа.  Борхүүгийн хувьд өвөл ус авах нь хамгийн хэцүү ажлын нэг. Түүнд өвлийн дулаан зузаан хувцас, гуталгүйгээр, өргөж дийлэхгүй том саваар ус авах нь бэрх.  Тэр энэ том савтай усаа чирч гулдачсаар өдөр бүр 300 метр замыг туулдаг. Түүний усанд явах зам дардан биш. Нохойноос айдаг түүнд замд нь нохой таарахгүй бол хамгийн том аз. Даарч бээрэх нь ч яахав гэлээ. Учир нь тэр  усаа авч яваад өмнө нь гудамжинд нохойд хазуулж байсан гэнэ. Нохойноос үнэхээр их айдаг нь эрхлэхээр ирсэн нохойноос цочин зугтах нь илтгэнэ.

Борхүү: Монгол улс хөгжсөн байсан бол би ингэж ус авч явахгүй л байсан байх. Уг нь.

-Гэр хороололд утаа хэр байна?

Борхүү: Утаа юу... Аймар их байна ш дээ. Орой болохоор манан татсан юм шиг болчихдог. Усанд явахад хичээлдээ явахад, гэр хороолол нохой ихтэй шүү дээ. Зарим айл нь тэгээд дайрдаг нохойгоо хашаандаа сул тавиад орхичихдог. Хашааныхаа цоорхойгоор гарч ирээд л дайрна шүү дээ.

Гулдчин, бүдчиж сайртаж бээрсэн бяцхан гартаа өргөж дийлэхгүй том савтай ус нь, Жавар тачигнаж, утаа суунагласан саарал гудамжиндаа, хүнд хэцүү бэрхтэй өдөр бүр нүүр тулж, төрсөн эцгийнхээ суран бүсийг тэвчиж, зугтаж, би чинь айлын том хүү шүү дээ гэж өөрийг хурцалж, өдий бага насандаа хэрсүү ухаан суусан Борхүүгийн амьдралын ачааны хажууд, хөнгөн мэт.

Бидний эргэн тойронд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хэчнээн Борхүү байгааг бид тоолох аргагүй ч тоочиж чадна. Сэтгүүлчийн хувьд надад хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөх эрх байхгүй. Дээл хувцас, дулаан байраар тусалж чадахгүй ч би дуу хоолойг нь хүргэж чадна. Хүүхэд хүчирхийллийн бай болох ёсгүй .

Хүмүүс минь хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.106Зочин   • 2022, 12 сарын 6. 14 цаг 12 минут

😢



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ5 цаг 15 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр5 цаг 54 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав6 цаг 4 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ6 цаг 25 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ6 цаг 58 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй8 цаг 9 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"8 цаг 42 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ8 цаг 44 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube