Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна

12/ 6/ 2022    7 цаг 30 минут

 

Эх орондоо сайхан амьдрахын төлөө, авлигал хулгайд идэгдсэн нийгмийг өөрчлөхийн төлөө залуус жагсаж байна. Залуусын ихэнх нь нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох нь нэн түрүүний асуудал хэмээн хуваалцлаа. Жагсагчдын төлөөлөл болсон залуусын  төрийн түшээдэд тавьж буй шаардлага, үзэл бодлыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоог нь өөрчлөөсэй гэж хүсэж байна. Миний ээж аав татвар төлж байгаа тэр татвар нь хаана наалдаж байгаа нь мэдэгдэхгүй, бүгд ижил тэгш боловсрол чадаж байгаа юу? Яг үнэндээ 76 гишүүнийг тансаглуулах гэж ээж, аавууд маань татвар төлөөгүй. Гишүүдийн хүүхдүүд гадаадад боловсрол эзэмшиж байхад бид нар улсдаа хангалттай хэмжээний боловсрол эзэмшиж чадаж байна уу гэдэг асуудал байна. Дээрээс нь 44 их наядын нүүрсний хулгай гээд тэр 44 их наяд төгрөг хаана байгаа юм бэ. Залуучуудын дунд гадагшаа л гарчих шиг юм бол сайхан амьдрах юм шиг ойлголт байгаа. Яг үнэндээ бид эх орондоо сайхан амьдармаар л байна шүү дээ.  Хүний газар бол хүний л газар. Улсдаа л сайхан амьдармаар байна. Шударга тогтолцоог л хүсэж байна.

Үндсэн шаардлага бол нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний дараагаас шат дараатай асуудлуудаа иргэд маань шийдээсэй гэж хүсэж байна. Бид наад захын Үндсэн хууль дээр олгогдсон амар тайван, эрүүл орчинд, ижил тэгш эрхтэйгээр амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Улсдаа сайхан амьдарч, ирээдүй хойчдоо стрессгүй, амар тайван нийгмийг үлдээмээр байна. Өнөөдөр чинь 21-р зуун шүү дээ. Бид утаа, түгжрэл гэх мэт зүйлс уг нь ярих ёсгүй байх ёстой үе. Улс орон бидний татвараас авсан мөнгийг бид нарын амьдралд зарцуулдаг байсан бол сургууль, эмнэлэг, цахилгаан станц нь хүртээмжтэй байх байсан. Гуравхан сая хүн амтай улсын иргэдийг боломжтой амьдруулж чадахгүй байгаад төр засагт үнэхээр гомдож байна. 

Жагсаалын эхний өдөр харзнаж байгаад өнөөдөр буюу хоёр дахь өдөр нь оролцож байна. Асуудлууд ярих юм бол маш олон асуудлууд байгаа. Тэр дундаас онцлоход энэ нүүрсний хулгайгаа илчлээд өгөөч, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцооч ээ гэдэг товч бөгөөд тодорхой асуудлаар ирчихсэн зогсож байна. Энэ том хулгайг бид нар илчлэх юм бол үүний араас том, том хулгайг  мянга мянган Ундармааг илчлэх боломжтой. Мянга, мянган Маралмааг, мянга мянган ЖДҮ-чдийг илчлэх боломжтой. Тэгээд миний хэлэх гэсэн зүйл бол энэ нүүрсний хулгайгаасаа авхуулаад илчлээд өгөөч ээ гэсэн байр суурьтай зогсож байна даа. 

Нүүрсний хулгай энэ жагсаалд ирэх гол шалтгаан боллоо. Нүүрсний хулгайн 40 их наяд бол, жишээ нь 10 их наяд төгрөг бол Монгол Улсын нэг жилийн татварын төсөв гэсэн үг. 40 их наяд гэдэг бол төрийн алба ороод монголын бүх аж ахуй нэгжүүдийн бүтэн нэг жилийн орлого. Дээрээс нь Солонгос улсын 50 мянган ажилчидтай “KIA” автомашины тэр компанийг үнэлбэл 16 их наяд вон. Тэр мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл 41 их наядад хүрэхгүй. Тэр компанийн хамгийн бага цалинтай ажилчин нь жилдээ 50 сая воны цалин авдаг. Мөн энэ компани 50 сая ам.долларын татвар төлдөг. Ийм байгаа юм. Тэгэхэд 40 их наяд төгрөгөөр манай улс “KIA”-г худалдаж авахад 50 мянган залуучуудыг 50 сая воны цалинтай, ажиллуулах боломжтой байгаа жишээ нь. Энэ их мөнгө тооны машинд багтахгүй санаанд буухгүй байна. Утгаа алдлаа. Цөөхөн хэдхэн хүний гадаад дахь дансны хөрөнгө  Монгол Улсын төсвөөс давчихаад байна шүү дээ. Энэ дээр төрийн албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана5 минут 6 секундын өмнөАвтомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно16 минутын өмнөМаргааш “Автомашингүй өдөр-2023” болно22 минут 28 секундын өмнөБямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй27 минут 29 секундын өмнөОХУ шатахуун, дизель түлшний экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо31 минут 50 секундын өмнөПУТИН: Аравдугаар сард Хятадад айлчлах Ши Жиньпиний урилгыг хүлээн авчээ31 минут 58 секундын өмнө2100 он гэхэд мөнх цэвдэг алга болно гэж таамаглаж байна1 цаг 56 минутын өмнөДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД: Орос Украинд дайтсанаар Кавказ дахь нөлөөгөө алдаж байна1 цаг 57 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ1 цаг 59 минутын өмнөЧөлөөтийн бүсгүйчүүд багаараа дэлхийд 3-т жагслаа2 цаг 17 минутын өмнө"Ам асууя": Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 132 зорилтот “алсын хараа”-г шинжихүй2 цаг 18 минутын өмнөЦаг агаар: төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно2 цаг 27 минутын өмнөЭ.Даваанасан ДАШТ-ний мөнгөн медальтан боллоо2 цаг 27 минутын өмнөДорнын зурхай: Хануур, төөнүүр хийлгэхэд муу өдөр2 цаг 42 минутын өмнөЭ.Дэлгэрмаа Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ2 цаг 51 минутын өмнөХан-Уул дүүргийн 18-р сургуулийн 21 сурагч бөөлжиж, суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгджээ9 сар 21. 20:52Сэрэмжлүүлэг: Гарцаар гарч байсан 12-13 насны 2 хүүхэд авто осолд өртөж, нэг нь нас баржээ9 сар 21. 20:37Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ9 сар 21. 17:18Гурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ9 сар 21. 16:55Нийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана9 сар 21. 16:49Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа9 сар 21. 16:37Дахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү9 сар 21. 16:11ХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна9 сар 21. 15:59ЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна9 сар 21. 15:39Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо9 сар 21. 15:26Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ9 сар 21. 15:21Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо9 сар 21. 15:15Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана9 сар 21. 15:07Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид9 сар 21. 14:43III эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ9 сар 21. 14:26Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна9 сар 21. 14:20Шойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 9 сар 21. 13:30"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"9 сар 21. 13:28АТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ9 сар 21. 13:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9 сар 21. 12:55С.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан9 сар 21. 12:36"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"9 сар 21. 12:21С.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа9 сар 21. 12:16Бямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана9 сар 21. 12:12Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана9 сар 21. 12:09
 Facebook Twitter Youtube