Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Дархлагдсан “Ажнай”-гийн даапаалсан мэдэгдлүүд

12/ 6/ 2022    7 цаг 20 минут

УИХ-ын даргад нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлж, АН-ын долоон гишүүн гарын үсэг зурсны нэг нь алдарт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн хэмээн С.Одонтуяа гишүүн өчигдөр онцолсон. Гэхдээ Д.Бат-Эрдэнэ гишүүн гадаадад байгаа гэдгийг хэлсэн. Бодвол гарын үсгээ цахимаар илгээсэн бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллээр нүүрсний хулгайг Олон улсын валютын сан анх илрүүлсэн бөгөөд АН энэ ажилд манлайлан оролцохоор болсон гэв.

Араас нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолтын талбайгаас орон нутгийн “Тавантолгой” компани 385 мянган тонн нүүрс олборлосон гэдэг дүгнэлт 2017 онд тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл хэргийг шалгаж байгаа. Үүнд, нэр бүхий жижиг Тавантолгой компанийн эзэн, УИХ-ын гишүүн болон Өмнөговь аймгийн Засаг дарга нар шалгагдаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаас Засгийн газарт нүүрсний хулгайтай холбоотой эрүүгийн 10 хэрэг шалгагдаж байгаагийн нэг нь хэмээн тодорхой хэлэв.

Тэгэхээр одоогийн байдлаар УИХ-ын гишүүд дундаас нүүрсний хулгайн хэргээр “Ажнай” хэмээн Д.Бат-Эрдэнэ гишүүн шалгагдаж байгаа нь маргаангүй үнэн гэж итгэв.

Засгийн газар Монгол Улсын нийт иргэд хувьцаа эзэмшдэг ЭТТ ХК-ийн олборлолтын талбайгаас Д.Бат-Эрдэнэ гишүүний компани “хулгайлсан” гэдэг нь тодорхой ч хууль хяналтынхан хэргийг эцэслэж чадахгүй байна хэмээн “гомдоллосоор” удаж буй.

Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний хувь эзэмшдэг “Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа мэтээр мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн Засгийн газрын эсрэг мэдэгдэл хийж ёжлов.

"Тавантолгой” ХК нь 51 хувь нь орон нутгийн өмч учраас хэмээн зүтгэлээ гээд үлдсэн 49 хувийн дийлэнхийг нь “Ажнай корпораци” эзэмшсэн хэвээр л байгаа .

Компанийн мэдэгдэлтэй давхцан Японд  нэлээн хэдэн өдөр тухалж буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудсандаа “Нүүрсний хулгайн асуудлаар Засгийн газрын өнөөдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдөр хийсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гуйвуулан, намайг нүүрсний хулгайн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж буй гэж худал мэдээлэл түгээж буйд няцаалт өгч байна.

Миний бие өнөөдөр төдийгүй өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хэвлэл мэдээллийнхэн худал мэдээлэл түгээсэн хэмээн гүтгэв.

 Яалт ч үгүй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн, жижиг “Тавантолгой” компанийн эзэн УИХ-ын гишүүн гэж хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн 2021 онд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харья.

Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хүснэгтэд 2015 онд бөглөсөн нэрс 2021 онд бүүр олон болжээ. “Инвест Капитал” ХК, “Женко Тур бюро” ХК, “Монгол Шилтгээн” ХК, “Таван Толгой” ХК, “Авто зам” ХК, “Улсын Их дэлгүүр” ХК, “Говь” ХК, “Мах Импекс” ХК, “Ариг Гал” ХК, “Жуулчин говь” ХК, “Талх Чихэр” ХК, “Баянгол ЗБ” ХК, “Монгол Эд Импекс” ХК, “Капитрон банк” ХХК, “ВВУ” ХК, “ММС” ХК, , “МЭК” ХК, Ажнай корпораци ХХК гээд дурайтал жагсаажээ.  ЗГХЭГ-ын даргын цохон дурдсан “Тавантолгой ХК” ямартай ч түүний халаасанд байгаа л юм байна.

АТГ:2021 оны ХОМ

Хэрвээ худал мэдээлэл түгээсэн бол хэвлэл мэдээлэл биш Засгийн газар гэдгийг эрхэм гишүүнд дуулгая. Харин эрхэм гишүүнийг гэмгүй байхад гүтгээд байгаа бол Засгийн газар залруулгаа хийнэ биз.

Эсвэл УИХ-ын танхимд тохой нийлүүлж суугаа Л.Энхболд гишүүнээсээ эхлээд асуу. Түүний хэлснээр “Тавантолгой” ХК-аас ганцхан сарын дотор 20 гаруй сая доллартай тэнцэх 220 мянган тонн нүүрс алга болсон гэх.  

Гол нь,  Д.Бат-Эрдэнэ гишүүний үүсгэн байгуулсан “Тавантолгой транс” хэмээх тээврийн компани үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ахиад л УИХ-ын нэр бүхий гишүүд ярьсан нь сонины шар хуудсанд хадагдан үлджээ.

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар та “Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой” гэх “гоё” үгээ практикт буулгаад юун түрүүнд, хууль хяналтын байгууллагыг шахаж шаардаж, дотроо байгаа хулгайч нараа илрүүлэхээс ажлаа эхэлж, ард иргэдийн шаардаад байгаа хариуцлагыг дархлагдсан “хэн”-дээ тооцно уу.

 Тэгэхгүй бол Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлснээр УИХ ч Засгийн газраар дүүрэн  “галзуу солиотой бодолтой ” хүмүүстэй болж, эсрэгцсэн мэдэгдлээр булуулах нь.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.35Баска   • 2022, 12 сарын 6. 11 цаг 21 минут

Захиалгаар бичихдээ жаахан судалгаатай баймаарбна шүү.ЭТТ ХК-ны хулгайг ярьж байгаа шүү.Тавантолгой ХК руу чиглүүлж бултуулах хэрэггүй.Л.Энхболд одоо их хуралд суудаггүйг анхаар



ШИНЭ МЭДЭЭ

Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна23 минут 52 секундын өмнөОлон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II1 цаг 23 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...1 цаг 28 минутын өмнөЭдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо1 цаг 31 минутын өмнөӨнөөдөр морь өдөр2 цаг 5 минутын өмнө"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв2 цаг 7 минутын өмнөТүүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр3 цаг 9 минутын өмнөҮндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 цаг 28 минутын өмнө“Алтаргана” наадам Булган аймагт болно3 цаг 29 минутын өмнөЁс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…3 цаг 31 минутын өмнөУлаанбаатарт 6 хэм дулаан байна3 цаг 32 минутын өмнөЭсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар3 цаг 33 минутын өмнөНэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү3 цаг 35 минутын өмнөС.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ3 цаг 36 минутын өмнөОюутнуудын дундах "хал цэргийн дэг"3 цаг 37 минутын өмнөХүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56
 Facebook Twitter Youtube