Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Далан Түргэний хос толгойн зураг

12/ 6/ 2022    6 цаг 40 минут
Хадны зургийн дурсгалт газар.

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хотон нуурын хойд хөвөөнд оршино. 2004 oнд З.Батсайхан, Х.Эделхан, Р.Кортум нарын судлаачид Далан Түргэний хос толгойн хадны зургийг тоолон бүртгэх ажлыг эхлүүлэн хийсэн байна.

2005, 2007, 2014, 2015 онд Я.Цэрэндагва, Р.Кортум, Б.Жаргалсайхан нар  нар Буянт сумын нутаг Бөөрөгтийн гол, Цэнгэл сумын нутагт орших Далан Түргэний хос толгойн хадны зургийг судлах ажлыг үргэлжлүүлжээ.

2007 онд Далан Түргэний хос Толгойн хадны зургийн дурсгалыг ОХУ-ын археологич В.Д.Кубарев үзэж танилцжээ.

2010 онд Д.Цэвээндорж, Я.Цэрэндагва, Б.Өмирбек нар Далан Түргэний хос толгойн хадны зургийн дурсгалын хуулан баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2011 онд Монгол-Америкийн хамтарсан “Хадны зураг ба археологи: Монгол Алтайн шүтлэгт газрын судалгаа” төслийн судлаачид Далан Түргэний хос толгойн хадны зургийн дурсгалыг тоолон бүртгэх, хуулах, баримтжуулах ажлыг үргэлжлүүлэн хийсэн байна.

Далан Түргэний хос толгой нь Хотон нуурт хамгийн ойрхон орших бие биенээсээ холгүй орших хоёр толгой юм. Далан Түргэний баруун толгой нь баруун хойноос зүүн урагш сунан тогтсон бөгөөд урт нь 2,2 км. Хамгийн өргөн хэсэгтээ 1,2 км хүрнэ. Толгойн хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2257 м өндөрт өргөгджээ. Зүүн толгой хойноос баруун хойш чиглэлтэй. 2,2 км урт, 0,6 км өргөн. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2200 м өргөгдсөн. Хадны зургийн дурсгалууд энэ хоёр толгойн занарлаг хүрэн хад болон конгломерат чулуунаа сийлэгдсэн. Судалгааны дүнд Далан Түргэний хос толгойн 700 гаруй хаднаа 7000 гаруй хадны зураг, дүрслэл байгаа нь тогтоогджээ. Дүр дүрслэл талаас авч үзвэл янгир хамгийн олон дүрслэгдсэн байна. Мөн буга, аргаль, үхэр, адууны дүрслэл голлоно. Амьтдын дүрсээс харахад шүтлэгийн шинж тэмдэг бүхий зураг дүрслэл байгаа нь хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн ертөцийг үзэх үзэл, зан заншил, шүтлэг бишрэл, бэлгэдэл зүйн асуудлыг тодруулахад чухал нөлөөтэй юм. Амьтан шүтлэгийн зэрэгцээгээр ан агнуурын гол тусгал болсон олон тооны зурагтай. Ан агнуурт хүрэл болон төмөр зэвсгийн үед нум сум, жад голлон хэрэглэж ганцаар, хоёр гурваараа, мөн олуулаа зээглэн агнах хэлбэр давамгайлж байсныг  тодорхой зохиомжуудаас харж болно.

Малыг гаршуулж гэршүүлсэн үйл явдлын эхэн үеийн ерөнхий төлөв чиг хандлагыг Далан Түргэний хадны зурагт тодорхой гаргасан байдаг. Амьтдыг бодит байдлаар дүрслэхээс гадна загварчлан дүрслэх явдал хүрэл зэвсгийн хөгжингүй үеэс дэлгэрч эхэлснийг бугын зургаар төлөөлүүлэн харж болно. Адуу малыг гаршуулж гэршүүлсний илэрхийлэл болсон олон тооны морьтон, адуу хөллөсөн тэрэгний зураг элбэг тааралдана.

Неолит, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн түрүү үе, дундад эртний улсуудын үед холбогдоно. (Я.Цэрэндагва)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчлан авчирлаа4 сар 24. 10:57Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04
 Facebook Twitter Youtube